Хөшиг болон тюлийг зөв угаах арга. Шарласан толбо үүсгэхгүй, шинэ мэт хэвээрээ үлдэнэ

3

Тансаг материалтай хөшгийг бохирдол, шарласан толбоноос салгах шалгарсан арга бий.

Хөшиг шороондоо дарагдаад, угаахаар шар толбо үлдэх энэ асуудалтай олон эзэгтэй нар тулгарсан байдаг. Шинэхэн цасан цагаан өнгөтэй хөшиг, хөнгөн, яг л өд шиг. Анхны угаалтаас хойш бүр танигдахын аргагүй болтлоо өнгөө алдаж. Энэ шаргал толбо хаанаас гараад ирэв, яагаад өнгө алдаад гундчихав? Би шив шинэ хөшиг л угаалгын машинд угаасан юмсан? Жирийн угаалгын нунтаг хийгээд л. Ямар харамсмаар юм бэ?

Угаалтын дараа шарласан толботой хөшигтэй хоцрохгүй байх арга бий. Хөшгийг хэрхэн зөв угааж цэвэрхэн, шинэ хөшигтэйгөө үлдэхийг танд зөвлөхөөр бэлдлээ.

Хөшгийг хэрхэн зөв угаах вэ?

Хөшгийг шинээр нь бас цагаан өнгөө хадгалж үлдэхэд юуны түрүүнд угаах усны хэм маш их нөлөөлнө. Хөшгөө бараг л бүлээн гэж хэлж болохоор усанд хийгээрэй, жишээ нь 30-35 хэм. Хэрвээ усны хэм үүнээс дээш гарвал хөшигний материалын бүтэц эвдэгдэж шаргал өнгөтэй хөшигтэй хоцорно.

Дараагийн үе шат – давс: устай савандаа ½ кг давс хийгээрэй.

Давстай усанд хөшгийг хагас цаг орчим дэвтээнэ, ингэснээр хөшиг дээр тогтсон толбо арилж хөшигний өнгийг бүрэн сэргээж чадна. Давстай усанд дэвтээсний дараа хөшгөө зайлна, ямар ч тохиолдолд халуун усанд зайлахгүй гэдгийг анхаараарай.

Санаж яв: хүйтэвтэр, бараг л бүлээндүү ус.

Одоо хөшгөө синтетик даавуу угаах зориулалттай шингэн угаалгын бодисоор угаана. Маш болгоомжтой угаах хэрэгтэй, базаж болохгүй – ус нь өөрөө урсаад дуусаг.

Хөшигний гялалзсан өнгийг хадгалахын тулд хүйтэн усандаа уксус хийнэ (1 литр усанд 1 хоолны халбага уксус). Энэ усанд зайлсны дараа хөшигний өнгө сэргэнэ.

Хэрвээ цагаан өнгийн хөшгөө улам гоёмсог болгохыг хүсэж байгаа бол хүйтэн усандаа хэдхэн дусал зайлагч (синька) хийгээрэй. Ус цэнхэр болно. Зайлсны дараа хөшиг цагаан болж наранд гялалзана.

Эдгээр зөвлөгөө танд тус болно гэж найдаж байна: цэвэрхэн цонхыг гоёмсог хөшиг чимэх ямар таатай гэж бодно.

24
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
9
ГоёГоё
9
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munkhj Jambal

    Munkhj Jambal

    2018/10/21 at 10:55

    Uyanga Batbold

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *