Санаж явахад илүүдэхгүй сонирхолтой зөвлөгөөнүүд

0

Санаж явахад илүүдэхгүй сонирхолтой зөвлөгөөнүүд


Өдөр тутмын амьдралд тулгарах бяцхан боловч ярвигтай асуудлуудыг хялбархан шийдэхэд тань тус болох цөөн хэдэн зөвлөгөөг та бүхэнд хүргэе. Та бидний санаанд оромгүй, амьдрал дээрх эгэл жирийн зүйлсийн нэгийг нөгөөд нь ашиглах замаар амьдралыг хялбарчилж, цаг хугацааг хэмнэж, бас багахан ослыг зайлуулж болдгийг та эндээс мэдэх болно. Бидний өдөр тутмын амьдрал элдэв жижиг сажиг зүйлсээр дүүрэн. Шумууланд хазуулчихлаа яах вэ, хумсандаа френч маникюр хиймээр байна, цамцаа бэх болгочихлоо, амьд цэцгээ удаан хадгалмаар байна гэхчилэн олон зүйлс бяцхан асуудал үүсгэдэг.Тэр бүхнийг маш хялбархан шийдэх боломж танд байна. Хэрхэх вэ гэдгээ та дараах зөвлөгөөнүүдийг анхааралтай уншин мэдэж аваарай.
Зун цаг сайхан ч элдэв шавьж, ялаа шумууланд хазуулах нэг аюул таныг хүлээж байдаг. Хэрвээ та шавьжинд хазуулсан бол загатнааг багасгаж, өвчнийг арилгахын тулд скоч эсвэл хумсны будаг хэрэглэ. Эдгээр нь хүчилтөрөгчийг хааснаар загатнааг арилгах болно.

Битүүмжилсэн хуванцар баглаа боодлыг нээхдээ хумс, түлхүүр болон бусад шаардлагатай зүйлсийг бус лааз онгойлгогчийг хэрэглэ. Таны цагийг хэмнэх болно.

Хатсан сормуусны будганд хоёр дусал давсны уусмал хийчих.
Та үдшийн болзоондоо зоогийн газарт сууж байлаа. Гэтэл нүүр тань тослогтон гялалзаад нэг л бишээ. Тэгвэл та ариун цэврийн өрөө рүү орж, суултуурын дээгүүр бүрж тавьдаг цаасыг ашиглах хэрэгтэй. Таны нүүрэнд тосны толбоны ул мөр ч үлдэхгүй.

Дарсны үйсэн бөглөөг бяцхан шүүслэг ургамлуудын өхөөрдөм ваар болгон ашиглаж болно. Ар талд нь жижигхэн соронз тогтоогоод хөргөгчин дээрээ наачих.

iPhone эсвэл iPod-ныхоо дууг чангалмаар байна уу? Танд ердийн аяга байхад л болно. Аяган дотроо төхөөрөмжөө хийчих. Аяга цуурай гаргагчийн үүргийг гүйцэтгэх болно.

Гүн саван дотор байгаа лааг асаахад хэцүү байдаг. Гэхдээ түүхий спагетти гоймонгийн тусламжтайгаар түүнийг хялбархан асааж болно.

Хуучин CD эсвэл DVD-г гадил жимсээр цэвэрлээрэй.
Jell-O цэлцэгнүүрийг уруул өнгөлөгч болгон ашигла. Эхлээд аяганд нунтагаа хий. Үзүүртээ хөвөн ороосон модны хөвөнг усаар чийглээд нунтагандаа дүрээд шууд уруулдаа түрх. Ялдамхан бөгөөд амттай уруултай болно.

Хувцас зөөлрүүлэгчийг шингэлээд үсний ангижруулагч болгон хэрэглээрэй.
Гар цүнхэн дотор нэг л мэдэхэд жижиг сажиг үртэс гэх мэт хог дүүрчихдэг. Дотрыг нь эргүүлэн сэгсрэх гэх мэтийг хийлгүй зүгээр л наалддаг өнхрүүш хэрэглэвэл хялбархан бөгөөд маш сайн цэвэрлэгдэх болно.

Ердийн сонинг үнэр шингээгч болгон хэрэглэ. Гал тогооны шүүгээ шургуулга, хөргөгч тэр ч бүү хэл арьсны үнэр нь арилахгүй байгаа цүнх түрийвч зэрэгтээ сонин дэвсэх эсвэл хийгээрэй.

Шилэн савны битүүмжилсэн тагийг нээхдээ халбага ашигла.
Хэн нэгэн танд амьд цэцэг бэлэглэжээ. Түүнийг илүү удаан амьдруулмаар байна уу? Тэгвэл цэцэг хийсэн усандаа хэдэн дусал архи эсвэл халбага элсэн чихэр хийх хэрэгтэй.

Төгс френч маникюр хийхийг хүсвэл ердийн резин туузыг ашигла.
Жаазтай зургаа хананд тогтоохдоо лаазтай ундааны хэрэггүй болсон бөглөөг ашиглаж болно.
Хайруулын тавган дахь галаа унтраахын тулд сода цац. Сода нь нунтаг гал унтраагчийн үүргийг гүйцэтгэнэ. Ус бүү ашиглаарай.

Гэрийн тэжээмэл амьтад эзэндээ баяр баясгалан авчирч, стрессийг үргээдэг ч тэдэнд зарим нэг муу зуршил байдаг. Жишээ нь тэд гэрийн тавилга сэлтийг хазаж, мэрэх нь түгээмэл. Тэдний энэ муу зуршлыг болиулахын тулд хөлдөж хайрагдсан хэсгийг анагаахад хэрэглэдэг бальзамыг мэрэх дуртай тавилга дээр нь түрхээрэй. Учир нь тэд элдэв үнэрт дургүй.

Халуун шүршүүрт орсны дараа угаалгын өрөө шил толин хэсгүүд юу ч харагдахгүй болтлоо уур болдог. Үүнийг арилгахын тулд үсний сэнсээр үлээлгэхэд л хангалттай.

Модон гадаргуу дээр тогтсон халуун устай савны мөр зэргийг арилгахдаа майонез түрхээд хэсэг байлгасны дараа арчих хэрэгтэй.

Та хувцас индүүдэх дургүй эсвэл зүгээр л танд индүүдэх цаг байхгүй байна уу? Тийм бол дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Эхлээд хувцас зөөлрүүлэгч, цагаан цуу хоёрыг хольж, шүршигч саванд хийгээд богино ханцуйтай цамцныхаа үрчлээтэй хэсгүүдийг шүрших хэрэгтэй.

Машиндаа том хэмжээтэй хог хаях хогийн сав болгож, хуванцар сав тавьж болно.

Alka-Seltzer гэдэг өвчин намдаах хөөсөрдөг хүчил саармагжуулагч бодис байдгийг та сайн мэдэх бизээ. Энэ бүтээгдэхүүнийг өвчин намдаахаас өөрөөр ашиглаж ч болно. Суултуур тань бохирдсон бол Alka-Seltzer-ээс хоёр ширхэгийг хийгээд 20 минут хүлээ. Нимбэгний хүчил бохирдлыг маш сайн цэвэрлэнэ.

Хувцсан дээр чинь бэхний толбо болчихсон яаж арилгахаа мэдэхгүй байгаа бол бактерын эсрэг гарын гель хэрэглээд үзээрэй.

Зөөлөн бяслаг болон түүнтэй адилтгах бусад бүтээгдэхүүнүүдийг шүдний утсаар зүсэж болно. Гэхдээ мэдээж үнэргүйг хэрэглэх хэрэгтэй.

Хаа нэг тийшээ явахдаа гутлаа шүршүүрийн малгайнд хийчихвэл тун ч аятайхан уут болчихно.

Наранд түлэгдсэн бол пакеттай цай ашиглах нь зүйтэй. Цайгаа эхлээд халуун усанд хийнэ, дараа нь алчууран дээр тавьж, шингэнийг шингээж авна. Тэгээд наранд түлэгдсэн хэсэгтээ тавь. Гэхдээ ямар ч тохиолдолд үрж болохгүйг санаарай.

Санамсаргүй халуун хоол, устай саванд гараа түлэх тохиолдолд гич түрх. Өвчнийг нь маш сайн арилгана.

Бяслагийг хөгцрүүлэхгүйн тулд захаар нь цөцгийн тос түрх.

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/07/04 at 18:23

    1st geed baidag

  2. LeenI

    2012/07/04 at 20:43

    hhhhhhhhhhhhhhhhhmmmmmmmmmmmmm

  3. gzo2008

    2012/07/04 at 20:48

    thnks

  4. doogii0118

    2012/07/05 at 08:52

    хэрэгтэй мэдээлэл байна

  5. Hounthen

    2012/07/05 at 14:04

    мэдэхэд илүүдэхгүй

  6. WcDi

    2012/07/05 at 23:16

    heregte zovolgoo baina ty

  7. capaa7g

    2012/07/06 at 05:55

    ih goy zuwluguunuud bn :)

  8. Зочин

    2012/07/11 at 18:00

    aymar uhaantai um be , bayarlalaa

  9. RUBY_gem

    2012/07/18 at 14:05

    zuv shuu

  10. Зочин

    2012/08/15 at 10:26

    hot sexy bvsgvite taniltsi goodsky1009@ shvv

  11. Зочин

    2012/09/04 at 21:17

    aygan dotor utsaa hj speaker bolgoh taalagdlaa medmeer yum bna

  12. Love_User

    2012/09/10 at 15:59

    heregtei yum ch baina, hereggui yum ch baina

  13. Зочин

    2012/09/30 at 13:30

  14. ReD_MooN05

    2012/10/17 at 15:56

    thanks

  15. Зочин

    2012/10/18 at 12:20

    ene bol mash sain shvv eniig bol demjine bna ushuu ihiig higerei amjilt

  16. Зочин

    2013/01/10 at 16:11

    zasss

  17. labyrinth

    2013/03/28 at 16:55

    tnx

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *