Таны биед С амин дэм дутагдаж байгааг эрт үед нь олж мэдэх 9 шинж тэмдэг

3

С амин дэм бол дархлааны бүх л дутагдлыг нөхөж байдаг хүнд маш хэрэгтэй тэжээллэг бодис юм. Хүний бие энэ бодисыг байнга нэхэж байх ба энэ нь янз бүрийн энгийн болон хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Гэвч харамсалтай нь ихэнх хүний хувьд энэ амин дэм дутагдаж байгааг анзаарч мэддэггүй байна.

Таны биед С амин дэм дутагдаж байгааг илтгэх 9 шинж тэмдэг:

1. Буйл үрэвсэх

Шүд болон буйл нь эрүүл байхын тулд ихээхэн хэмжээний С амин дэм шаарддаг. С амин дэм нь бүх л биеийн эд эсийг бэхжүүлж байдаг юм.

2. Үс хуурайших

С амин дэм нь хүний үсэнд ч бас шингэж байдаг байна. Хэрвээ танд энэ амин дэм дутагдаж байвал таны үс хуурай болж үзүүр нь салаална. Мөн С амин дэм үс хурдан ургахад их сайн нөлөөтэйгөөс гадна төмөр их хэмжээгээр шингээж авдаг байна.

3. Хамраас байнга цус гарах

Хамар дотор цусны судасны том бөөгнөрөл байдаг ба маш эмзэг байрлалд байна. Хэрвээ таны хамраас цус байнга гарч байвал таны бие дэх С амин дэм бага байх магадлал өндөр юм шүү.

4. Хатсан, улаан, ширүүн уруул

Хатсан, улаан, ширүүн уруул нь хүний биед аскорбины хүчил дутагдаж байгаагийн шинж байж болох юм. Биед С амин дэм дутагдсанаар арьсны коллагений синтез буруу, дутуу явагдах учир арьс янз бүрийн өнгөтэй болдог байна.

5. Арьс хөхрөх

Хялгасан судлууд С амин дэм дутагдах үед илүү эмзэг болдог тул хамгийн жижиг цохилтонд ч гэсэн арьс хөхрөх болно.

6. Таны шарх удаан эдгэнэ

Таны шарх, шалбархай удаан эдгэж байна уу? Таны арьс жижиг зүсэгдээд хэдэн долоо хоногийн турш эдгэхгүй байна уу? Хэрвээ тийм бол танд С амин дэм дутагдаж байгаа бололтой. Энэ амин дэм нь холбох эд эсийн үйл ажиллагааг дэмжиж байдаг байна.

7. Өвдөх ба хаван

Өвдөх ба хавантах нь судасны ханын үрэвслийн нэгдсэн шинж юм.

8. Ядрах ба сэтгэл санааны огцом өөрчлөлт

Та тайлбарлахын аргагүй гэнэтийн ядрал, сэтгэл санааны огцом өөрчлөлтөд ордог уу? С амин дэм дутагдахад сэтгэл санааны байдалд нөлөөлж амархан ядрах, түгших, айх байдал бий болно. Айх түгших талаар хийсэн судалгаагаар туршилтанд оролцогчдын 34% нь С амин дэм хэрэглэсний дараа сэтгэл санааны байдал сайжирсан байна.

9. Ханиад томуу амархан хүрдэг

С амин дэм нь вирус болон бактери устгах лейкоцитийг ялгарахад дэм болно. Энэ нь бас хүчтэй антиоксидант бөгөөд эд эсийг элдэв халдварт өртөхөөс хамгаалдаг байна. Хэрвээ биед С амин дэм дутагдаж байвал та амархан ханиад хүрч, хоолойн болон томууны халдварын эсрэг сул эсэргүүцэлтэй байх болно.

18
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. С. Болор

    С. Болор

    2018/08/17 at 11:13

    Belle Belle

  2. Garam Khandsuren

    Garam Khandsuren

    2018/08/17 at 15:21

    Х. Дээгий

  3. Халиунаа Хүслэн

    Халиунаа Хүслэн

    2018/08/18 at 20:44

    Bujin Bujin Ganbat egee ta c avj uu

  4. Булган Х.

    Булган Х.

    2018/08/19 at 22:12

    Ganchimeg Altanshvh Tuk Altansukh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *