Энэ намар ямар өнгийн хувцас моодонд орох вэ?

0

Намар хаяанд тулж хувцас хунартаа шинэ өнгө төрх нэмэх хэрэгтэй тухай сануулж эхэллээ. Өнгөний институт болох Pantone энэ намар-өвлийн цагаар хамгийн их моодонд орох 10 өнгийг танилцуулсан байна. Эдгээр нь их хурц тод өнгөтэй байх бөгөөд саарал хотын гудамжинд ихээхэн ялгарч сайхан харагдах бололтой. Мөн зуны хувцаснаас зарим нэг нь хэрэг болсон хэвээр байх ба учир нь дээрх 10 өнгө нь халуун дулаан цагийн хувцаснаас эх авсан загвар өнгүүд юм.

Гэхдээ бүх л дизайнерууд эдгээр өнгийг ашиглахгүй бололтой. Тийм учраас энэ удаа сэрүүн цагаар хамгийн их анхаарал татах 5 өнгийг сонгон авч танилцуулж байна. Эдгээр өнгө нь бүх л нөхцөлд тохирох, хувцас загварын тэргүүлэгч нарын үзүүлбэрт орсон тийм өнгө юм. Тийм учраас та дээрх өнгө бүхий хувцас худалдан авахад алдах зүйл үгүй биз ээ.

1. Шар жүрж

Жинхэнэ намрын, их баяр баясгаланг илтгэсэн хурц өнгө. Жүржийн улбар шар өнгөн дээр нэлээд улаан туяа нэмэгдсэн байна. Ийм өнгөтэй арьсан пальто, даашинз, өмд өвөрмөц сайхан харагдах болно. Өнгө нь газрын өнгө, унаж буй навчтай холбоотой гэмээр. Ажил хэрэгч хатагтай нар ийм өнгөтэй костюм авч өмсөн, жирийн ажлын өдрүүдийг илүү баяр баясгалантай, гэрэлтэй болгохыг зөвлөж байна.

 

2. Оливтой мартини

Загварын ертөнцөд шуугиан тарьсан маш өвөрмөц ганган өнгө юм. Залхмаар болсон ногоон өнгө голлосон хакиг бодвол илүү бор хүрэн тал нь давамгайлах болно. Тиймээс та хүний анхаарал татахгүй өнгөрнө гэж үгүй. Хийсэн материалаас шалтгаалан янз бүрээр харагдах ба ийм өнгө нь суурь хувцаст ихээхэн сайн зохицно. Торгон болон атласан даашинз ийм өнгөтэй байх нь маш эрхэмсэг харагдуулах болно гэдгийг онцолж хэлмээр байна.

 

3. Ногоон тоть-кетцаль

Кетцаль-тоть шувууны өнгө болох нэлээд гүн хөх-ногоон өнгө нь маш тансаг, баян харагдуулна. Бүх л өнгөтэй зохицох ба өмсөж яваа хүний ийм өнгөтэй өдөр тутмын хэрэглэл нь ч ихээхэн ганган шинж төрхтэй болно. Ийм өнгөтэй хувцас зоригтой худалдаж авах хэрэгтэй ба та олон хүнээс магтаалын үг сонсох нь тодорхой.

 

4. Цейлоны шар

Загвар ертөнцөд энэхүү Цейлоны шар өнгө ихээхэн газар авч байна. Энэ нь нарны шар, горчиц хоёрын дундын гэмээр өнгө юм. Ийм өнгөтэй хувцас нь зуныг санагдуулах ба бүдүүн зузаан эд ийм өнгөтэй байхдаа сайхан харагдах ёстой.

 

5. Улаан лийр

Энэ өнгө үнэхээр сайхан. Гүн гүнзгий, бүрэн дүүрэн энэ өнгө арьс, давуу зэрэг бүх л материалтай сайхан зохицно. Бүх л улаан өнгөний адил анхаарал татах ба дөнгөж болсон улаан лийр адил учир дулаан өнгөтэй нийлэхдээ сайхан харагдах нь ойлгомжтой билээ.

Эдгээр загварын суурь өнгө нь цэнхэр-хөх, гэрэлтэй – цайвар шар, улбар бор байх болно гэж Pantone зөвлөж байна.

Бүх л өнгө хоорондоо зохицдог. Хэрвээ таны гадаад байдалтай ямар нэг өнгө таарахгүй байгаа мэт санагдаж байвал ийм өнгөтэй зүйлийг өөрийн нүүрнээс хол байх хэсэгт өмсөх ба энэ нь өмд, банзал, гутал, цүнх байж болох юм. Мөн намрын сонгодог өнгө чухал хэвээр байгаа гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол хар, цайвар шар, цагаан, саарал, улаан өнгө юм.

Танд эдгээрээс ямар өнгө хамгийн их таалагдсан талаараа сэтгэгдэл дээр бичээрэй. Мөн загварын чиг хандлагын тухай энэ нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцаарай.

7
ГоёГоё
6
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *