Урьд нь Олимпын наадамд багтаж байсан боловч цаг хугацааны шалгуурыг давж чадалгүй хасагдсан хачирхалтай гэмээр 12 тэмцээн уралдаан

0

7 дугаар сарын 23-ны өдөр Токиод бүтэн жилээр хойшлоод байсан зуны XXXII Олимпын наадам эхлэх гэж байна. Олимпын хөтөлбөрт спортын 33 төрөл багтсан бөгөөд түүхэндээ анх удаа скейтбордингийн тэмцээн болно. Орчин үеийн олимпын тэмцээнийг нэг л зүйл нэгтгэнэ – хэтэрхий нэгэн хэвийн болж. Урьд нь юу болдог байсан гээч? Алс холын өнгөрсөн үед олимпоор ямар сонирхолтой тэмцээн уралдаан болдог байсныг эргэн нэг санацгаая.

Олимпын анхны наадам 1896 онд Афинд болж байсныг дахин сануулъя. Өөрөөр хэлбэл тэр үед болон дараа нь уралдаан тэмцээнийг гэрэл зургаар баримтжуулах боломжтой болсон цаг үе. Тийм ч учраас бид хачирхалтай тэмцээний гэрэл зургийг үзэх боломжтой байгаа юм шүү.

1. Гaр бyyгаар бyyдах дуэль

DragonsJF
rarehistoricalphotos

Уг тэмцээн 1908 онд зохиогдсон Ромын Олимпын хөтөлбөрт багтжээ. Гэхдээ албан бус үзүүлбэрийн төрөлд багтсан юм. Өөрөөр хэлбэл медальгүй гэсэн үг. Бyyчдын гaр бyyны сyмыг воскоор орлуулсан, харин тамирчид нь хамгаалалтын хувцастай оролцжээ.

 

2. Олс татах

noctus_exterreri

Ардын тэмцээн хэмээгдэх энэ төрөл 1900-1920-иод оны Олимпын хөтөлбөрт багтаж байв.

 

3. Басксийн пелота

IOC Museum Collection / Le Sport universel illustré

1900 онд зохиогдсон Парисийн Олимпын хөтөлбөрт орсон. Басксийн пелотын талбай нь урдаа, зүүн талдаа, мөн ардаа өндөр ханатай, харин баруун тал нь задгай буюу үзэгчдэд зориулсан хэсэг. Нэг багийн тоглогчид (2 хүн) урд хана руу хатуу бөмбөг шиднэ, тэр үед эсрэг талын багийн тоглогч бөмбөгийг агаараас авч буцаагаад урд хана руу шидэх ёстой. Эсрэг талын багийн тоглогч бөмбөгийг хананд цоxиж чадаагүй бол эхний баг оноо авна. Бөмбөгийг тусгай цоxиураар цоxидог ажээ.

 

4. Усны гүнд шумбах

Le Sport universel illustré

1900 онд зохиогдсон Парисийн Олимпын хөтөлбөрт орсон боловч үзэгчдэд сонирхолгүй, үзэх харах зүйл тун хомс гэдэг шалтгаанаар хасагджээ. Гэрэл зургаас ямар “их” үзэгчтэй байгааг ойлгож болно.

 

5. Усанд хол үсрэх

Louis de B. Handley

1904 оны Сент-Луисийн олимпын наадмын хөтөлбөрт багтсан. Тамирчид босоо байрлалаас усан санд шумбаж ороод усны доор аль болох удаан хөдөлгөөнгүй байх ёстой. Тамирчны нүүр усны түвшнөөс дээш гараад ирэнгүүт шүүгч нар хөвсөн зайг хэмждэг байжээ.

 

6. Олсоор авирах

Albert Meyer

1896-1932 онуудын Олимпын наадмын хөтөлбөрт багтаж байв. Сонирхуулж хэлэхэд 1896 оны Афины талбай дээр барьсан талбай нь яг л дүүжлүүp шиг харагдаж байсан гэдэг.

 

7. Ганцаарчилсан синхрон сэлэлт

olympics

1984-1992 онуудын гурван ч Олимпын наадамд орсон. Синхрон сэлэлтэд багаар бодоход хоёр хүн байх ёстой гэж зохион байгуулагчид үзжээ.

 

8. Тандем

Vintage Seekers

Энэ төрлийн унадаг дугуйны тэмцээнийг 1908 онд Ромд зохиогдсон Олимпын наадмаар анх үзүүлж байжээ. Дараа нь 1920-1972 он хүртэл олимпын хөтөлбөрт багтаж байсан юм.

 

9. Агаарын бөмбөлгөөр уралдах

ndl

Парист зохион байгуулагдсан 1900 оны олимпын наадмаар энэ уралдаан болсон юм. Түүхэнд сонирхолтой гэж тэмдэглэгдэж үлдсэн уг тэмцээн нь нэгэн төрлийн үзүүлбэр байжээ.

 

10. Нэг гарын хүндийн өргөлт

topendsports

Хүнд атлетикийн нэгэн төрөл болох энэ тэмцээн 1896-1906 онуудын Олимпод багтаж байв. Тамирчдын хоёр гараараа тус тусдаа өргөсөн жинг нэгтгэн дүнг гаргадаг байжээ.

 

11. Цанын балет

Цанын балет – хоёр ч удаагийн Олимпын наадмын үеэр үзүүлбэр байдлаар үзэгч олонд хүрчээ: 1988 оны Калгаригийн өвлийн Олимп болон Альбервильд болсон 1992 оны өвлийн Олимп.

 

12. Урлагийн тэмцээн

smithsonianmag

1912 оноос 1948 онуудын хооронд Олимпын наадмын зохион байгуулагчдын нэг Пьер де Кубертенийн санаачилгаар зохион байгуулагдаж байв. Уг төрөлд баримал, дуу хөгжим, уран зураг болоон уран зохиолын бүтээлүүдийг багтаан шалгаруулдаг байсан түүхтэй.

Жишээ нь, Пьер де Кубертен өөрөө (уран бүтээлчийн нэрээрээ оролцсон) 1912 онд Олимпын наадмаас “Ode to Sport” яруу найргаараа алтан медаль хүртэж байв.

Уншигч танд хамгийн сонирхолтой санагдсан спортын төрөл аль нь байсан бэ?

8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *