Унтахаасаа өмнө 3-хан минут уг дасгалыг хийгээд нарийхан, гоолиг хөлтэй болоорой

7

Фитнес дасгалжуулагч нарын баталдаг нэг л зүйл байдаг, бэлтгэл сургуулилтын үр дүн нь – тогтмол байдалд оршино. Өөрсдийгөө хуурахаа больцгооё: дасгал хийх, тэгээд бас өдөр болгон хийнэ гэдэг таатай ажлын нэг биш.

Дасгал сургуулилтад багахан цаг зарцуулахад хангалттай гэдгийг мэдсэнээс хойш бүх зүйл сайхан болоод ирнэ.

Америкийн оддын алдартай дасгалжуулагч Трейси Андерсоны зохиосон богино хугацааны цогц дасгал нь гуя, өгзөгний өөхний хуримтлалыг багасгана. Гуяны ард, урд болон дотор талыг ажиллуулж гуалиг болцгоох уу?

Бонусаа ч мартахгүй: хөлийг бага ядрааж, хавагнуулахгүй байх ямар арга байна гэдгийг олж мэдэцгээнэ.

Туранхай хөлтэй байхын тулд хэрхэн хичээллэх вэ?

  1. Дасгал хийх газар – ор
  2. Бэлтгэл хийх хугацаа – 3 минут
  3. Бэлтгэл хийж эхлэх хугацаа – өглөө сэрээд эсвэл унтахаасаа өмнө
  4. Хийх давтамж – өдөр болгон

 

1. Гуяны урд хэсгийг чангалах дасгал

Ажиллаж туранхай болох хэсэг: гуяны урд хэсэг, өвдөг, хэвлий

Эхлэл байрлал – нуруугаараа хэвтээд гараа биеийн дагуу байрлуулна. Хоёр хөлөө тэгш шулуун болгож өргөнө, өвдгөөр нугалахгүй, хөлийн өлмийг сунгана. Өвдгөө ээлжилж нугална.

Давтамж: хөл тус бүрээр 10 удаа

Зөв хийж байгаа эсэхийг шалгах: хөлийн дотор талаар халуун оргино

Анхаарах: эхлэл байрлалд өвдөг нугарахгүй, чадах чинээгээрээ тэгшилнэ.

 

2. Гуяны арын хэсгийг чангалах

Ажиллаж туранхай болно: гуяны урд, ард хэсэг, өвдөг, хэвлий

Дасгал хоёр хэсгээс бүрдэнэ.

Эхний хэсэг: бэлтгэл байрлал – нуруугаараа дээш харж хэвтээд хоёр хөлөө өргөнө, хөлийн өлмийг сунгана. Өвдгөөрөө ээлжилж нугална. Анхаарах: хөлийн өлмийг “өөр рүгээ” татахыг хичээх бол өсгийг өгзгөндөө хүргэхийг хичээнэ.

Давтамж: хөл тус бүрээр 10 удаа

Хоёрдугаар хэсэг: бэлтгэл байдал – нуруугаараа хэвтээд хөлөө бага зэрэг нугалж дээш өргөнө. Хоёр хөлөөрөө савж өгзгөө орноо салгах юм.

Давтамж: 20 удаа

Зөв хийж байгаа эсэхийг шалгах: гуяны арын хэсэг ачаалал авч халуу оргино.

 

3. Гуяны дотор талыг чангалах

Ажиллаж туранхай болох хэсэг: хөлийн дээд хэсэг, өгзөг, хэвлий

Эхлэх байдал – нуруугаараа хэвтээд хөлөө өргөнө. Баруун хөл нь дээр байхаар хөлөө зөрүүлнэ. Хөл бие бие дээрээ дарж ачаалал өгч байна. Өвдгөөр нь нугалж хөлөө салгаад эхлэл байрлалдаа ирнэ.

Чухал: хөл бие биедээ байнга ачаалал өгч байна.

Давтамж: баруун хөл дээр нь 10 удаа, зүүн хөл нь дээр нь 10 удаа.

Зөв хийж байгаа эсэхийг шалгах: хөл ачаалал авч өвдгөөр өвдөх мэдрэмж төрнө.

 

Бонус

Эдгээр цогц дасгалын сайн тал – хөл өвддөг, судас бүдүүрсэн хүмүүст хэрэгтэй.

Өвчлөлийн шалтгаанаас бус зүгээр амьдралын буруу хэв маягаас (суугаа ажил буруу гутал өмсөх, биеийн хөдөлгөөний дутагдалд орох) шалтгаалж хөл өвдөж хавагнаж байгаа үед хэрхэх вэ?

Мэргэжилтнүүд 3 энгийн дүрэм санал болгож байна:

  1. Аялал зугаалга. Их явах тусам хөл бага өвдөж, хавагнах нь багасна. Зөв, эвтэйхэн гутал өмсөх ёстойг анхаараарай. Үр дүнтэй программ – долоо хоногтоо 3 удаа 30-60 минутаар алхана. Цусыг идэвхтэй хөдөлгөөнд оруулахын тулд хоёр цаг тутамд 10 минут алхана.
  2. Хөлийн улны дасгал. Өдрийн турш 20-30 удаа хөлийн улыг өөр рүүгээ татаж, түлхэх дасгал хийнэ. Цусны эргэлтийг сайжруулж биеэс илүүдэл шингэнийг хөөхөд нөлөөлнө.
  3. Фитнесээр хичээллэдэг бол – усан аэробик эсвэл усанд сэлэлтээр хичээллээрэй. Усны даралт нь биед шингэн хуримтлагдахтай “тэмцэнэ”.
245
ГоёГоё
33
ГайхмаарГайхмаар
24
ХөөрхөнХөөрхөн
21
ТэнэглэлТэнэглэл
17
Ха ХаХа Ха
15
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Miga Erka

    Miga Erka

    2017/12/19 at 19:39

    Сүүлийх нь онцгүй л харагдаж байхын

  2. Misheel Buniazana

    Misheel Buniazana

    2017/12/19 at 19:44

    ss

  3. Tuul Jargal

    Tuul Jargal

    2017/12/19 at 19:49

    Шагай

  4. Od Odgerel

    Od Odgerel

    2017/12/19 at 19:51

    ehniih n goy, 2 dahi n yahaw dee l, 3 dahi n shijgiin…

  5. Baljinnym Vanchin

    Baljinnym Vanchin

    2017/12/19 at 20:19

    2 сар хийгээд л зогсоогоорой бүсгүчүүлээ

  6. Tseggy Jagai

    Tseggy Jagai

    2017/12/19 at 21:17

    Thanks

  7. ホ ンゴ ル

    ホ ンゴ ル

    2017/12/19 at 21:18

    Нуваанбал Туяа

  8. Ulzii Ch

    Ulzii Ch

    2017/12/19 at 22:03

    Ehniih ni ym bishvv

  9. Oyun-erdene Badam

    Oyun-erdene Badam

    2017/12/19 at 22:09

    3 dahi hul 2 dahi hul hereggvi mvvhai haragdaj bn hugshin hvnii hul shig 1 gehi hul ni zalvv hvnii hul bna

  10. Erka Chimgee

    Erka Chimgee

    2017/12/19 at 23:12

    Нарийхан нь муухай юм бнаа

  11. М. Үүрийнтуяа

    М. Үүрийнтуяа

    2017/12/20 at 00:03

    Tumee Tumbash ss

  12. Choibaatar Boldbaatar

    Choibaatar Boldbaatar

    2017/12/20 at 00:13

    Chimeg Jime

  13. Lhagvadulam Enhtaivan

    Lhagvadulam Enhtaivan

    2017/12/20 at 00:43

    Ehniih nil Goya haragdaad bn daa

  14. Sunny Shine

    Sunny Shine

    2017/12/20 at 03:59

    2Doh ni.goy bna

  15. Dayggi Dawaasuren

    Dayggi Dawaasuren

    2017/12/20 at 12:27

    iim myyhai tyranhaigaar yadgiin ndd bol 2 dahi sariin hul l goyo bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *