Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл

0

Япон улсаар аялна гэдэг нь огт өөр ертөнцөөр аялахтай ижил байдаг. Тэдний юм бүхэн жуулчдын анхаарлыг татдаг нь гайхаад байх зүйл биш юм.

Вибратор баар

Ердөө 20-хон доллар төлөөд та Shibuya’s Vibe Bar Wild One-оор үйлчлүүлж болно. Ороход тань тусгай бээлий өгөх бөгөөд та бааранд байх 330 төрлийн вибраторыг үзэх боломжтой. Тоглоом бүрт хүрч, тоглоом бүрийг асааж болох ч зориулалтын дагуу хэрэглэж болохгүй. Энэхүү баараар зөвхөн эмэгтэйчүүд эсвэл дурлалт хосууд л үйлчлүүлэх эрхтэй байдаг.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 1

Мариогийн ертөнцөд зоог барих

Maidreamin Digitized Cafe и Dining Bar-д та Франц үйлчлэгчийн хувцастай охидоор үйлчлүүлж болно. Дээрээс нь нэмээд таныг бага насны дурсамжийг сэргээсэн гайхалтай Марио тоглоомын ертөнц угтах болно.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 2

Илүү таашаалтай бейсболын тоглолт үзэх

Япон улсын бейсбол танд хөгжөөн дэмжигчдийн сүлд дуулал, шарсан зуушыг хүргэх болно. Тоглолтууд 3 сараас 10 сар хүртэл үргэлжилдэг.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 3

Содон танилтай хамт кофе уух

Ганцаардлыг олон хүнтэй цагийг өнгөрөөж тайлах биш, олон амьтадтай байж тайлах нь зөв гэж зарим Япончууд үзжээ. Токио хотын Bunny Rabbit Cafe-д та зохих төлбөрийг нь төлөөд 30 бүжингээс сонгон хамт цагийг өнгөрөөж болно. Мөн энэхүү кафед шар шувуу хүртэл бий.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 4

Эмэгтэй хүний хөхийг мэдрэх

Япончууд сонин хачин юм тахин шүтэх нь их. Мэдээж тэдний нэг нь эмэгтэй хүний хөх юм. Окаямад байрлах Каруба сүмд үр төл олон байхыг бэлгэдсэн шүтээн байдаг байна. Харин Удо хийдэд бурхдын эх үр хүүхдүүдээ хөхүүлж буй баримал байдаг байна.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 5

Гайхалтай баараар зочлох

Park Hyatt Tower-ын орой дээр New York Bar байрласан байдаг. Энэхүү газрын гол чимэг нь дээд зэрэглэлийн виски нь биш, харин Токио хотын гайхалтай үзэмж юм.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 6

Сумо бөх үзэх

Хэрэв та Япон улсаар аялах гэж байгаа бол Сумо бөхийн барилдааныг заавал үзэх хэрэгтэй. Жил бүр 6 тэмцээн өөр өөр хотуудад болдог бөгөөд тасалбар олох амархан биш байдаг.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 7

Сакэ архины нууцыг мэдэх

Та Кобэ хотод очихоор шийдсэн бол сакэ архийг хийх олон аргуудын нэгийг ч болтугай мэдэх боломж бий. Кобэ хотын 40 ширхэг үйлдвэр Японы будааны дарсны 30%-ийг үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрүүдийн ихэнх нь сакэ гаргах аргыг Англи хэл дээр танилцуулдаг.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 8

20$-ын тоглоомын төв

Та ердөө хорин доллар төлөөд видео тоглоом, сур харваа, сагсан бөмбөг, ширээний теннис, хөл бөмбөг, бадминтон, боулинг гээд бараг л хүссэн бүхнээрээ тоглож болно. Энэхүү газрын нэр нь Round1/Spo-Cha.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 9

Оройн хоолны загасаа өөрөө барих

Zaou ресторанд та хооллохын тулд уурга, дэгээ, тор ашиглан оройн зоогоо өөрөө барих ёстой байдаг. Харин баригдсан загасыг буцааж хийж болохгүй тул ямар ч үнэтэй байсан худалдаж авах ёстой байдаг байна. Барьсан загасаа хэрхэн болгохыг харин та өөрөө мэднэ биз.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 10

Үхрийн мах “Кобэ”-г идэх

140 грамм үхрийн мах 90$ гэдэг гэвэл та итгэх үү? Японы алдарт зоог болох Кобэ нь түүхий үхрийн мах бөгөөд тун амттай гэнэ.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 11

Хамгийн амттай вискиг амталж үзэх

Шотландын алдарт вискиг 2014 онд тэргүүлсэн Ямазаки үйлдвэрийн виски Японых.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 12

Капсул загвартай зочид буудалд хонох

Киотогийн Nine Hours Kyoto зочид буудал нь өөрийн содон загвараараа бусдыг ихээр татдаг байна. Жижигхэн мөн хямд энэхүү зочид буудал нь бодож байгаагаас тань тухтай. Эрэгтэй эмэгтэйчүүд тус тусын бүхээгт унтдаг бөгөөд нэмэлт үйлчилгээнд Wi-fi, хяналтын камер ордог байна.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 13

Худалдааны машин

Бид автомат машинаас ундаа, амны зугаа л худалдаж авдаг бол Японд өндөгнөөс авахуулаад дотуур хувцас хүртэл худалдаж авч болдог гэнэ.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 14

Олон нүцгэн хүмүүстэй нэг өрөөнд байх

Япон улсын халуун усны газар буюу “Онсэн”-д та орвол хувцасгүй, танихгүй олон хүмүүстэй нэг усны саванд орно гэсэн үг юм. Гэхдээ энэ нь эрүүл мэндэд нэн тустай байдаг гэнэ.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 15

Караокед дуулах

Япон улсын караоке нь хувийн орон зай өгдгөөрөө онцлог юм. Та хэнээс ч ичиж зоволгүй өөрийн дотор буй дуучныг ил гаргаж болно.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 16

Хайрын зочид буудалд хоноглох

Хэрэв та залуу, дээрээс нь эцэг эхтэйгээ амьдардаг бол хайртай нэгэнтэйгээ дотно хугацааг өнгөрүүлж чадахгүй байх боломж өндөр. Ийм асуудалд зориулж Япончууд цагаар хөлсөлж болох өрөөтэй хайрын зочид буудлыг үүсгэжээ. Онцлог нь энэхүү газрын өрөө бүр тус тусын чимэглэл, тоноглолтой байдаг.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 17

Цүкижи далайн бүтээгдэхүүний захыг үзэх

Аквариумаас өөр олон төрлийн загас харж болох газар бол далайн бүтээгдэхүүний зах юм. Цүкижи захын бүтээгдэхүүнүүд загасанд дурладаг хэний ч болов хорхойг хөдөлгөх болно.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 18

Фүжи уул руу шөнө авирах

Шөнө уул руу гарч байгаа шалтгаан нь үүр цайхыг харах явдал юм. Харамсахгүй гэдгийг амлая. Хамгийн тохиромжтой улирлууд нь 7, 8-р сарууд юм. Гол нь 4:30 гэхэд амжиж орой дээр нь гарах юм шүү.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 19

Хачирхалтай баярт оролцох

Фүкүокад Tamaseseri хэмээх баярыг тэмдэглэдэг гэнэ. Энэ баяраар загасчид болон будааны тариаланчид хоорондоо хэн хамгийн их ургац хураахаа үзэн өрсөлддөг байна.
Өөр нэгэн баяр нь эр бэлэг эрхтний баяр юм. Зөвхөн энэ баяраар хүмүүс эр бэлэг эрхтний хувцас өмсөж, эр бэлэг эрхтний хэлбэртэй амттан, зууш хэрэглэдэг байна.

Зөвхөн Япон улсад хийж болох 20 зүйл 20

15
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/08 at 12:10

    Sonin uls shuu.

  2. Зочин

    2015/09/09 at 12:06

    sonin yma

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *