
Антарктид бол манай гаригийн хамгийн бага судлагдсан тив бөгөөд ихэнх хүмүүс цагаан баавгай болон мөсөн тал гэдгээр нь мэддэг. Гэхдээ тийм биш ээ. Манай гаригийн өмнөд тивийн тухай эдгээр сонирхолтой 27 баримтууд таныг гайхашруулна гэдэгт итгэлтэй байна.
1. Антарктидад хамгийн дулаандаа 14,5°С хүрч байсан гэж тэмдэглэгдсэн байдаг ажээ.
2. Антарктидад цагаан баавгай байдаггүй (тэд зөвхөн Арктикт л байдаг), харин пингвин их байдаг.
3. Антарктид – дэлхийн хамгийн том цөл юм.
4. Дэлхийн хамгийн хүйтэн газар бол Антарктидын өндөр уул нурууд юм, тэнд -93,2°С температур хүрдэг гэж тэмдэглэгджээ.
5. Мак-Мердо (Антарктидын мөсөөр хучигдаагүй хэсэг)-ийн Хуурай хөндийн зарим нутагт сүүлийн 2 сая жилд бороо ч цас ч ороогүй юм байна.
6. Шоргоолж бол дэлхийн хуурай газраар хамгийн их тархсан колони боловч Антарктид (мөн түүнчлэн Исланд, Гренланд болон зарим алслагдсан арал)-д байдаггүй аж.
7. Антарктидын зарим нутагт салхины хурд 320 км/цаг хүрч болдог ажээ.
8. Антарктидын Эребус уул нь дэлхийн өмнөд хэсгийн хамгийн идэвхтэй галт уул юм байна.
9. Антарктид нь ямар ч хэвлээр явагч амьтангүй цорын ганц тив юм.
10. Антарктидын нутаг дэвсгэр Австралийхаас 5.8 сая кв.км-ээр том ажээ.
11. Антарктидын мөсөн тавцангууд наад зах нь 40 сая жилийн настай байдаг.
12. Мөсний зузаан дунджаар 1,6 км байдаг.
13. Антарктидад газрын хэвлээс ялгарах дулаанаас болж хэзээ ч хөлддөггүй нуурууд байдаг.
14. Антарктидад сургууль, эмнэлэг, зочид буудал, шуудан, интернэт, телевиз, гар утасны сүлжээтэй Чилийн хот бий.
15. Антарктид бол дэлхий дээрх хамгийн хүйтэн, хамгийн салхитай, хамгийн өндөр мөн хамгийн хуурай тив юм.
16. Антарктид бол цагийн бүсгүй цорын ганц тив юм.
17. Антарктидын мөсөн хучлаганд манай гаригийн цэвэр усны нөөцийн 80% агуулагддаг.
18. Антарктидад цус шиг улаан хүрхрээ байдаг, үүнийг устай харилцан урвалд орсон төмөр исэлдсэнээс үүсдэг гэж тайлбарлагддаг ажээ.
19. Антарктидын бүх нутаг дэвсгэр дээр зөвхөн нэг АТМ байдаг.
20. 2000 онд Антарктидаас 11,000 кв.км-ийн хэмжээтэй асар том мөсөн уул салсан байна. Энэ нь Ямайкагаас ч том гэсэн үг шүү дээ!
21. 1994 оноос хойш энд чаргатай нохойг ашиглахыг хориглосон ажээ.
22. Антарктидад ажиллахын тулд хүн бүр мухар олгой болон агт араагаа авахуулах ёстой байдаг юм байна.
23. Антарктидын мөс хайлснаас таталцлын бага зэргийн өөрчлөлт үүссэн байна.
24. 40 гаруй сая жилийн өмнө Антарктидын цаг агаар Калифорни мужийнх шиг халуун байжээ.
25. Энэхүү тивийн газар нутаг дээр 7 Христийн сүм байдаг аж.
26. Антарктидын ихэнх хэсэг нь мөсөөр хучигдсан байдаг, харин ойролцоогоор газрын 1% нь л мөсөөр хучигдаагүй байдаг.
27. 1977 онд Аргентин улс Антарктид руу жирэмсэн эмэгтэйг явуулж байжээ, ингэснээр шинээр мэндэлсэн хүүхэд энэхүү хуурай тивд төрсөн анхны Аргентин хүүхэд болсон юм байна.








Зочин
2015/08/31 at 17:31
мэдээ нь хаана байна? LOL
Зочин
2015/09/01 at 00:30
deer chin l baina shd
Зочин
2015/09/03 at 12:35
goy medee baina Сэтгэгдэл *
уцжцуж
2019/10/15 at 16:40
Антрактидад цагаан баавгай байхгүйшдээ. Наад мэдээнийхээ эхлэлийг засаач.