Өнөөдрийн онцлох технологи: нууц камерыг олж илрүүлэх тусгай төхөөрөмж

1

Гэрэл ойлгогчтой авсаархан илрүүлэгч нь 15 метр хүртэлх зайнаас ажиглах системийн төхөөрөмжийг буюу нууц камерыг илрүүлэх чадалтай.

Зочид буудал, ажил, тэр ч бүү хэл гэрээс тань ч гэсэн таныг хэн нэгэн ажиглаж таны үйлдэл, яриа болгоныг хүний нүдэнд үл харагдах нууц камерийн тусламжтайгаар бичиж байгаа бол яах вэ? Магадгүй хэн нэгэн гаж донтон таны бичлэгийг зочид буудлын өрөөнөөс хийж байгаа болов уу гэж айж байна уу?

Таныг хэн нэгэн мөрдөж байгаа эсэхийг та мэдэж байх ёстой. Энэ тохиолдолд танд SpyFinder Pro танд тусална. Уг илрүүлэгч нь хурц гэрлийн тусгалаар нууц камерыг илрүүлэх ажээ, өөрөөр хэлбэл объектив эсвэл матрицаар илрүүлнэ.

SpyFinder Pro-ийн тусламжтайгаар fish-eye-объективтой аналог болон тоон системийн камер, ССD болон CMOS матриц, CCTV-камеруудыг илрүүлнэ. Хамгийн сонирхолтой нь нууц камер ажиллагаагүй байсан ч гэсэн илрүүлэх юм. Төхөөрөмж нь гурван түвшний гэрэлтүүлэг ялгаруулж 14-15 метрийн зайд суурилуулсан нууц төхөөрөмжийг илрүүлэх ажээ. Энэ зайд нимгэн хана эсвэл нимгэн ялтасны цаана суурилуулсан камерыг ч илрүүлэх хүчин чадалтай.

SpyFinder Pro илрүүлэгчийг асаахад 6 ширхэг тод улаан LED гэрэл хурдан хурдан анивчиж тасалгааг гэрэлтүүлнэ. Энэ үед төхөөрөмжийн окуляраар анивчиж байгаа гэрлийг ажиглана – энэ бол нууц камер.

Нууц камерын систем нь зөвхөн хана эсвэл хаалганд суурилагдсан байхаас гадна жирийн эд зүйлсэд ч суурилуулагдсан байдаг. Жишээ нь: цаг, чийдэн, цэнэглэх төхөөрөмж, түлхүүр, утаа мэдрэгч, агаар чийгшүүлэгч, агаар цэвэршүүлэгч, агааржуулагч – энэ жагсаалт ер нь бол дуусахгүй. Эргэн тойрон сэжиг төрүүлэх зүйл байгаа эсэхийг сайтар ажиглаарай.

Төхөөрөмжид зай болон зайны түгжээг тайлах жижиг халив дагалдаж ирнэ.

SpyFinder Pro төхөөрөмжийг Kickstarter-аас 198 доллараар захиалж авах боломжтой.

3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *