Зарим хүүхдүүд үнэхээр аварга том төрөх юм аа. 6,4 кг жинтэй төрсөн үлэмж биет хүүд 9 сартай хүүхдийн хувцас таарч байсан гэнэ

0

TikTok сошиал сүлжээнд хоёр дахь хүүгээ яаж төрүүлсэн тухайгаа сонирхуулсан нэгэн ээжийн бичлэг шуугиан тарьж байна. Тэрээр кесарево хагалгаа хийлгэж төржээ, хагалгааг ганц биш хоёр эмч хийжээ. Яагаад? Одоо мэдэх болно оо.

TikTok–ийн @shans1588 гэх нэртэй хэрэглэгч өнгөрсөн долоо хоногт өөрт тохиолдсон нэгэн сонирхолтой түүхийг хуваалцсанаас хойш түүний постыг хүмүүс 29 сая удаа үзээд байна.

dailymail.co.uk

Бүсгүй жирэмсний 38 дахь долоо хоног дээрээ кесарево хагалгаа хийж төрсөн юм.

dailymail.co.uk

Шинэ хүн үнэхээр алмайруулмаар жинтэй мэндэлжээ – 6,4 кг! Хүү бараг 61 см урт. Дөнгөж төрсөн хүүхдийн дундаж жин 3,4 кг, харин урт нь 51 см л байдаг.

dailymail.co.uk

Дүр зургийг илүү ойлгомжтойгоор харуулахын тулд ээж ийнхүү бичжээ: төрсний дараа эмнэлэгт хүүд нь таарах живх олдоогүй, харин 11 өдрийн эрчимт эмчилгээний дараа гэртээ гарч ирэхэд хүүд нь 6-9 сартай хүүхдийн хувцас таарч байсан гэнэ.

dailymail.co.uk

Үнэхээр л аварга том биетэй хүү төржээ!

dailymail.co.uk

Тиктокчин бүсгүйн бичлэг вирус шиг л хурдан тарж, нэг долоо хоногийн дотор 7 сая лайк цуглуулж, 100 мянга гаруй сэтгэгдэл цуглуулсан байна.

dailymail.co.uk

 

Аварга том биетэй төрсөн хүүгийн зарим нэг гэрэл зургуудаас – нялх үр нь улам л томроод байгаа бололтой

 

Спойлер: одоо ч гэсэн том биетэй өсгөлүүн хүү хэвээрээ л байна!

 

Хүү өдгөө 5 нас хүрчээ. Хүүг Жей гэдэг. Бейсбол, хөл бөмбөг бас машинаар тоглох дуртай

7
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *