Мандарины хальсыг ашиглах 18 арга. Жимсээ идчихээд хальсаа битгий хаяарай!

5

Мандарин идэх дуртай юу? Жимсээ идчихээд хальсыг нь битгий хаяарай. Хальсыг нь хэрэглэх аргуудыг мэдээд та бүр гайхах биз. Мандарины хальсыг эрүүл мэнд болон ахуйн хэрэглээндээ хэрхэн ашиглах вэ?

Шүлс асгаруулам шаргал жимс маш их шим тэжээлтэй – амны цангаа сайн тайлна, бие махбодийг С амин дэмээр хангана, мөн ханиадны үеийн халууныг буулгана, мандарины фитонцид үйлчилгээ нь микробтой тэмцдэг байна.

Үүнээс гадна мандарин нь зүрх-судсанд сайнаар нөлөөлдөг болохыг судалгаагаар баталсан, судасны хананд “муу” холестерин хуримтлагдахаас сэргийлдэг ажээ. Мандарины ашиг тусыг бүрэн авахын тулд цагаан хальстай нь идэж байгаарай.

Мандарины хальсыг ашиглах сонирхолтой аргууд:

Эрүүл мэндээ дэмжихэд

1. Таныг ханиад, бронхит зовоогоод байгаа бол гурван хоолны халбага мандарины хальс аваад хоёр аяга халуун усанд хийгээд хэдэн цаг хандлаарай. Шүүгээд багахан зөгийн бал нэм, амталсан усаа өдрийн турш ууж дуусгана.

2. Цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа бол мандарины хальсаар тогтворжуулж болно. Нэг литр усанд гурван мандарины хальс хийж буцалгаад өдрийн турш 30 мл-аар ууж дуусгана.

3. Мандарины хальсны спиртэн ханд нь дархлаа сэргээдэг, мөн хоолны дуршил нэмэгдүүлж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Нэг мандарины хальсанд стакан архи хийгээд харанхуй газар долоо хоногийн турш амраана. Хоолны өмнө өдөрт 3 удаа 20 дуслаар ууна.

 

Мандарины хальсыг гоо сайханд хэрэглэх нь

Хамгийн түгээмэл арга бол мандарины хальсаар тоник хийх юм. Нэг мандарины хальсыг ундны эсвэл цэвэр усанд хийж хонуулна. Тоникоор нүүрээ өдөрт хэд хэдэн удаа арчихад хар цэгүүд арилж унжсан арьс татагдаж эхэлдэг. Мандарины хальсаар хийсэн скраб нь сэтгэл санаа сэргээдэг, арьсны өнгийг сэргээж гоёмсог үнэртэй болгон. Мандарины хатсан хальсыг блендерээр жижиглээд шилэн саванд хадгална. Багахан усанд нунтаг хальснаасаа хийж скрабаа бэлдэнэ.

Мандарины хатаасан хальсаар шууд халуун усанд дүрээд биеэ угаасан ч болно. Мандарины хальс нь хумсанд шим тэжээл өгдөг. Мандарин идэх болгондоо нойтон хальсаар нь хумсны толио арчина – хумсыг бэхжүүлж цайруулдаг байна. Үүнээс гадна хумсны зарим нэг төрлийн мөөгөнцрийг анагаадаг ажээ.

 

Мандарины хальсыг хоол хүнсэндээ хэрэглэх нь

Мандарины хальсаар чанамал ч хийж болно. Шууд цайндаа хийгээд уухад цай сайхан үнэр амттай болдог.

Хатааж жижиглэсэн мандарины хальсыг мах шарахдаа нэмээрэй, давтагдашгүй амттай болно.

Мандарины хальсыг мөн нарийн боов хийхдээ ч хийж болно, бас бялуу зэргээ чимэглээрэй. Мандарины хальсаар ликёр хийдэг гэрийн эзэгтэй нар ч бий.

 

Мандарины хальсаар чимэглэл хийх нь

Мандариын хальсыг хайчлаад төрөл бүрийн дүрс болгон гоёл чимэглэл хийж болно, гацуур модны чимэглэл зэрэг баяраар гэрээ чимээрэй.

Мандарины хальсыг нойтон байхад нь сарнай хэлбэрт оруулж хатаахад маш гоёмсог чимэглэл болдог.

Хатаасан хальсыг лак, будгаар өнгөлж төрөл бүрийн гар урлалд ч ашигладаг байна.

 

Мандарины хальсыг ахуйн хэрэглээнд хэрэглэх нь

Мандарины хальсыг ахуйн хэрэглээнд хэрэглэх хамгийн түгээмэл арга нь үнэртүүлэгч болгон ашиглах юм. Өрөөнийхөө энд тэнд идсэн мандариныхаа хальсыг зүгээр л тавь, үнэр нь сэнхийгээд л ирнэ. Мандарины хатаасан хальсыг шкафандаа өлгөөрэй, эрвээхий нисэхээс хамгаална.

Муур шээх гээд байгаа газар мандарины хальс тавиарай, дахиж та түүнийг тэмдэг тавьсныг харахгүй.

Хатаасан мандарины хальсаар галаа асаах ч бас сайхан.

26
ГоёГоё
25
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2018/10/27 at 10:02

    Bymba Uranbileg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *