Би эмээгийнхээ зааж өгсөн аргаар эрүүл бас салахын аргагүй амттай тараг бүрж сурсан. Миний гэдэс дахиж өвдөхөө ч больсон!

3

Тараг бол гайхалтай амттай бас супер эрүүл бүтээгдэхүүн ба хүн бүхэн гэртээ хийх боломжтой. Та таргийг ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг хамгийн шилдэг пробиотик гэдгийг мэдэх үү? Тарганд агуулагдах эрүүл бактери нь бүх төрлийн ходоод гэдэсний өвчнөөс сэргийлэх ба дархлааны системийг сайжруулна. Саяхны нилээд олон судалгаагаар хүний зан ааш микробиомоос шалтгаалдаг болох нь тогтоогджээ. Мөн өнөөдөр бид та бүхэндээ зориулж гэртээ будаа агшаагч ашиглан, салахын аргагүй амттай тараг бүрж сурах зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Хийхэд маш амархан!

George Rudy / Shutterstock.com

 

Будаа агшаагчид хэрхэн тараг бүрэх вэ?

Таны тараг бүрэхэд ашиглах хэрэгсэл чинь тусгай зориулалтын будаа агшаагч эсвэл зуухны аль нь ч байсан, эхлээд тараг бүрэхэд хэрэг болох бактерийг өсгөн үржүүлэгчийг худалдаж авах ёстой. Найрлаганд нь агуулагдах бактериуд сайн нөлөөтэй ба сүүг тараг болгох учир сонголтоо ухаалаг хийх хэрэгтэй. Зарим бактери ходоод гэдэсний өвчний эсрэг хамгаалалт болдог. Нэгэнт та тараг бүрэх материалаа бэлдчихсэн бол дараах зааврын дагуу хийгээрэй.

  1. Эхлээд та сүүгээ будаа агшаагчид хийж хутгах ба тагийг нь таглалгүй халаана.
  2. Дараагийн алхам бол буцалсан сүүг хөргөнө. Хэтэрхий удаан халаах нь хэрэгтэй бактерийг устгана.
  3. Бактерийг өсгөн үржүүлэгчийг сүүн дээр хийж, сайтар хутгана.
  4. Тагийг хааж, “Тараг” гэсэн сонголтыг дарж ажиллуулна.
  5. Тараг бэлэн болтол 4-8 цаг орчим хүлээнэ.
  6. Бэлэн болсных нь дараа хөргөнө.
  7. Таны супер амттай, гэртээ хийсэн тараг бэлэн боллоо!
New Africa / Shutterstock.com

 

Будаа агшаагч ашиглалгүй хэрхэн тараг бүрэх вэ?

Хэрэв танд будаа агшаагч эсвэл зуух байхгүй, эсвэл та эдгээрийг хэрэглэх бодолгүй байгаа нөхцөлд ч гэсэн амттай, эрүүл тараг бүрэх боломжтой. Ингэхдээ мөн эхлээд бактерийг өсгөн үржүүлэгчийг худалдаж авахаа бүү мартаарай. Харин дараа нь доор дурдах энгийн аргаар тараг бүрэхэд танд ямар ч хүндрэл үүсэхгүй.

  1. 2-3 литр сүүг том хэмжээтэй тогоонд хийж буцалгана.
  2. Цельсийн 40 хэм болон фаренгейтын 105 хэмд буцалгаж, дараа нь хөргөнө.
  3. Бактерийг өсгөн үржүүлэгчийг хийж сайтар хутгана.
  4. Тагийг хааж дээр нь цөөн хэдэн алчуур эсвэл бүтээлгээр хучна.
  5. Тагийг хучигдсан хэвээр нь орхиж 4-6 цаг байлгана.
  6. Таны тараг бэлэн боллоо! Аяганд хийж дээр нь амт оруулагч хийж болно. Цөөхөн хэрчсэн гүзээлзгэнэ хамгийн төгс сонголт байх болно.
Liliya Kandrashevich / Shutterstock.com

Тараг бол өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой цагаан идээ юм. Бага хэмжээтэй хэрэглэхэд тэсвэргүй лактозтой хүмүүст ч тохирно. Та бидний гэдэсний бактери аз жаргалын гормон болох серотонины 95%-ийг ялгаруулдаг гэдгийг мэдэх үү? Энэ бол яагаад бид урт удаан бас аз жаргалтай амьдрахын тулд гэдсэн доторх бактеридаа анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийн гол шалтгаан юм. Танд эрүүл энхийг хүсье!

7
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Battsetseg Nergvi

    Battsetseg Nergvi

    2019/03/12 at 19:40

    Bakter usgun urjuulegch gedeg ni haanaas avah ve delguuruudeer bgaa yu

  2. Шийрэв Үзмээ

    Шийрэв Үзмээ

    2019/03/12 at 19:49

  3. Altangerel Genden

    Altangerel Genden

    2019/03/13 at 07:42

    Хөрөнгөө хэлж байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *