Худлаа ярьж байгаа эсэхийг газар дээр нь мэдэж болох 7 арга

0

Бид өөрсдийгөө маш үнэмшилтэй худлаа ярьж байна гэж боддог ч яг үнэндээ биеийн үйл хөдлөл бүгдийг хэлж байдаг. Учир нь биеийн хэлэмж худал хуурмаг гэсэн ойлголтыг хүлээж авдаггүй бөгөөд бид зөвхөн үг хэл болон царайны хувиралдаа анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс сэтгэл судлаачид худлаа хэлж байгаа эсэхийг мэдэж болох хамгийн сайн арга бол биеийн хэлэмжийг анзаарах явдал гэжээ. Зарим хүмүүс үнэхээр сайн худлаа ярьдаг. Ийм учраас эдгээр аргууд нь тухайн хүнийг худалч гэдгийг 100% батлана гэсэн үг биш шүү. Ямартай ч бидний бэлтгэсэн мэдээлэл таныг нөгөө хүнийхээ үнэн ярьж байгаа эсэхийг багахан ч болов мэдэхэд тусална гэдэгт итгэлтэй байна.

1. Түр зогсолт авах

Хүн худлаа ярьж байгааг илтгэдэг хамгийн нийтлэг шинж болж гацаж ярих юм. Тиймээс түүн дээр нь анхаарлаа төвлөрүүл. Худлаа ярьж байгаа хүн зохиож ярих зүйлээ бодох цаг гаргахын тулд гацаж, түгдэрч ярьдаг. Яриа нь “аан”, “нөгөө”, “би юу гэх гэсэн бэ гэхээр” гэх мэт үгс дээр очоод гацах болно.

 

2. Сэтгэл хөдлөлийн үргэлжлэх хугацааг анхаарах

 Жинхээсээ гарсан сэтгэл хөдлөл ихэвчлэн 5 секундээс дээш үргэлжилдэггүй. Хэрэв хэн нэгний сэтгэл хөдлөл 5 секундээс удаан үргэлжилж байвал худлаа байх магадлал их байдаг. Та яг тухайн мөчид гаргасан сэтгэл хөдлөлөө 10 секундийн турш барина гэж бодохоор төсөөлөгдөхгүй байгаа биз? Тиймээс үүнийг анхаарч үзээрэй.

 

3. Тэр дороо өөрчлөгдөх

Эрдэмтэд хүний сэтгэл хөдлөл үгнээс нь түрүүлж гарч ирдэг гэдийг олж мэдсэн байдаг. Хэрэв хүн эхлээд “Би ууртай байна” гэж хэлчихээд ардаас нь ууртай царай гаргавал тэр нь худал гэсэн үг.

 

4. Сэтгэл хөдлөл нь чин сэтгэлээсээ эсэхийг шалгах

Жинхэнэ сэтгэл хөдлөл үргэлж чин сэтгэлийн гүнээс оргилон гардаг. Тиймээс ямархуу хариу үйлдэл үзүүлж байгаа сайтар анзаарах хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнийг жижигхэн нүүрний хөдөлгөөнөөр илэрхийлэх боломж маш бага. Жишээ нь гэхэд хүн инээмсэглэхэд зөвхөн уруул нь хөдөлдөггүй. Нүдний эргэн тойронд үрчлээс гарч, хөмсөгний төгсгөл автоматаар доошилдог. Бусад сэтгэл хөдлөлүүд дээр ч мөн адил ийм зүйлс анзаарагдах ёстой.

 

 

5. Дахин дахин давтдаг

Зарим хүмүүс толгойд шууд орж ирсэн бодлуудаа үг болгож гаргахдаа дахин дахин давтах гэх мэт алдаануудыг гаргадаг. Хэрэв ярьж байгаа хүн тань нэг зүйлээ хэт олон давтаад байвал тэр үйлдэл нь таныг болон хамт байгаа хүмүүсээ итгүүлэх гэсэн оролдлого гэж ойлгож болно.

 

6. Асуулт дагуулж хариулт хэлэх

Үгийн сонголт маш олон зүйлийг илэрхийлдэг. Хэрэв хүн таны асуултыг дагуулан хариултаа хэлж байвал тэр нь танаас ямар нэг зүйл нууж байгаа эсвэл тэрхэн хооронд аргалаад өнгөрье гэж бодсон гэсэн үг. Мөн асуултыг чинь дахин давтан хэлж байвал худал хариултаа дотроо боловсруулж байна аа л гэж ойлго.

 

7. Нүүр болон уруулаа халхлах

Биеийн хэлэмжийн хамгийн энгийн шинж тэмдгүүдийн нэг бол худалч хүн нүүр эсвэл амаа таглах явдал юм. Энэ нь сэтгэлзүйн хариу үйлдэл учраас худалч хүмүүсийн хувьд иймэрхүү үйлдлээ хянах чадваргүй байдаг. Тиймээс хэрэв та ийм үйлдэл ажиглавал худал хэлж байж магадгүй гэдгийг сайтар бодож үзээрэй.

Та өөрийгөө үнэмшилтэй худлаа ярьдаг гэж боддог уу? Магадгүй танд хэн нэгэн худал хэлэх гэж байгаад тэр дороо баригдаж байсан сонирхолтой түүх байдаг уу? Тийм бол бидэнтэй хуваалцаарай!

6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *