Ямар ч насны эмэгтэйг гоо үзэсгэлэнтэй харагдуулах 10 бяцхан заль. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авч мөнгөө үрэх хэрэггүй!

4

Мөнгө болон цаг хэмнэх үр дүнтэй зөвлөгөөнүүд!

Ямар ч насны эмэгтэйчүүд цаг ямагт гоо үзэсгэлэнтэй, сэтгэл татам байхыг хүсдэг нь нууц биш. Өнөөдөр бид эмэгтэйчүүддээ зориулан гоо сайхны салон орж, мөнгөө үрэлгүйгээр өөртөө анхаарал халамж тавих бяцхан зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлдлээ. Та гэрт байдаг энгийн материалуудаар гоо сайхнаа хэрхэн аварч болохыг мэдэж аваад, бага зэрэг гайхширна гэдэгт итгэлтэй байна!

1. Хаванг арилгаж, арьсыг өнгөлөг болгохын тулд танд давс хэрэгтэй. Усанд давс хийж, үүнээсээ алчуурт шингээж, нүүрэндээ 10 минутын турш тавина.

2. Уруулаа том харагдуулахыг хүсэж байвал шүдний сойз болон бага зэрэг вазелин хэрэглээрэй. Чухал уулзалтын өмнө вазелин, буйлс самар, тоорын эсвэл бусад төрлийн тосыг уруул дээрээ жигд түрхэж, дараа нь шүдний сойзоор зөөлөн үрээрэй.

3. Оливын тос таны арьс гэрэлтүүлнэ. Оливын тос арьсыг төгс цэвэрлэх, шим тэжээл өгөх болон чийгшүүлэх үйлчилгээтэй. Нүүрээ ууранд хэсэг хугацаанд утаж, дараа нь оливын тос түрхэж, хэдэн минутын турш зөөлөн иллэг хийгээрэй. 5 өдөр дараалан энэ аргыг хэрэглэх юм бол гайхалтай үр дүн гарна.

4. Зөгийн балны тусламжтай нүүрэн дээрх сэвхийг арилгаж болно. Хэрэв таны нүүрэн дээр гэнэт сэвх гарвал, тухайн хэсэг дээр зөгийн балнаас бага зэргийг дусааж 15 минут хүлээнэ, дараа нь зөгийн балыг усаар угаана. Энэ арга үрэвслийг бүдэгрүүлэх, нүүрэндээ маск тавьж, сэвхийг арилгахад тусална.

5. Хэрэв таны арьс үрэвссэн бол нүдний дусаагуур хэрэглээрэй. Сэвхнээс богино хугацаанд салахыг хүсэж байвал, энгийн нүдний дусаагуураас хөвөнд шингээж, хөргөгчид хийж хэдэн минут байлгаарай. Дараа нь сэвх гарсан хэсэгт хөвөнгөө тавина. Энэ арга дээр дурдсан зөвлөгөөтэй яг ижилхэн үр дүнг авчрах болно.

6. Нүдний цэвэрлэгч шингэнийг гэртээ бэлдэх боломжтой. Шилэн саванд дүүртэл нь цэвэр ус болон оливын тосыг 3:1 хэмжээтэй хийнэ. Хэрэглэхийн өмнө буюу нүүрний будгаа арилгахаас урьтаж сайтар сэгсэрнэ. Мөн та оливын тосны оронд кокосын тос хэрэглэсэн ч болно гэдгийг дуулгахад таатай байна.

7. Хүнсний содоор илүү ургасан үсийг авч болно. Энгийн бөгөөд үр дүнтэй жор: нэг хоолны халбага усыг ижил хэмжээтэй хүнсний сод болон овьёостой хамт сайтар хольж өтгөн болгоно, дараа нь үүнийгээ арьсан дээрээ түрхэнэ. 5 минутын дараа арьсаа бүлээн усаар угаагаарай.

8. Хүнсний содоор нүдний доорх хөхрөлтийг арилгана. Нэг стакан буцалсан ус эсвэл халуун цайнд хүнсний сод хийнэ. Дараа нь хөвөнд шингээн авч, нүднийхээ доор 10-15 минут тавьж, угаана. Үүнийхээ дараа нүдний доод хэсгийн арьсыг чийгшүүлэхээ бүү мартаарай. Хүнсний содыг өдөр энэ байдлаар хэрэглэсэн ч болно.

9. Гадилны нухаш үсийг өтгөн бас гэрэлтсэн болгоно. Тал стакан бараан өнгийн шар айраг болон нэг ширхэг гадил, өндөг, бага зэрэг зөгийн балыг хооронд нь сайтар хольж, өтгөн зуурмаг болсны дараа үсэндээ түрхэнэ. Хэдэн цагийн дараа бүлээн усаар үсээ угаагаарай. Таны үс илүү бэхжилттэй бас өтгөн болсон байх ба та гадилны уг маскыг 7 хоногт нэг удаа хэрэглээрэй.

10. Кокосын тос болон лавандагийн тос сормуусыг урт ургуулна. ½ цайны халбага кокосын тос болон цөөн хэдэн дусал лавандагийн тосыг хамтад нь хольж хутгана. Хөвөнд шингээж, сормуусандаа жигд түрхэнэ. 7 хоногт энэ аргыг 2 удаа хэрэглэж болох ба таны сормуус богино хугацаанд урт ургана. Мөн та сормуусаа урт ургуулахын тулд нимбэг болон кастровын тосны хольцыг дээрх байдлаар хэрэглэх боломжтой.

Дээрх зөвлөгөөнүүдийг туршиж үзэхийн өмнө эмчид хандаж, харшил өгөх эсэхийг лавлаж асуугаарай гэж зөвлөе. Таны гоо сайхан ертөнцийг аварна гэдэгт итгэлтэй байна!

31
БахархмаарБахархмаар
16
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
8
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/07/03 at 18:27

    Ariunaa Boldbaatar

  2. Б. Дансранцамба

    Б. Дансранцамба

    2019/07/03 at 23:20

    Baasansuren Baaska

  3. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2019/07/04 at 06:57

    Bymba Uranbileg

  4. Hulan Hulan

    Hulan Hulan

    2019/07/04 at 07:21

    Eegii Tuvshoo Enkh Enjka

  5. Эрхэм Билэг

    Эрхэм Билэг

    2019/07/04 at 12:08

  6. Заяа Заяа

    Заяа Заяа

    2019/07/04 at 14:31

    Tuya Tuya heregtei yum bna

  7. Oyunerdene Duinkher

    Oyunerdene Duinkher

    2019/07/04 at 17:49

    .

  8. Oyunerdene Duinkher

    Oyunerdene Duinkher

    2019/07/04 at 17:49

    .

  9. Khainel Gulnar

    Khainel Gulnar

    2019/07/04 at 18:00

  10. Orhoo Batbaatar

    Orhoo Batbaatar

    2019/07/05 at 06:54

    .

  11. Tseegii Tseegii

    Tseegii Tseegii

    2019/07/05 at 14:35

    .

  12. matilda

    2019/07/05 at 16:39

    Сайн уу, ээж ээ
    Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм.
    Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.
    Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү.
    * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 *
    и-мэйл: [email protected]
    wathsapp: 0022 995 414 913

  13. Лхагва Мэндбаяр

    Лхагва Мэндбаяр

    2019/07/06 at 10:40

    Цахим худалдаа

  14. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/07/06 at 11:07

    ???? Hello ????
    You are a particular of our country, in any region,
    -✅You are looking for a loan of money for the realization of your projects,
    -✅You have been rejected by the banks of mongolia
    -✅You need loan to pay debts, pay bills or mount a project.
    In the end, your trauma financial is now finished,
    we are a group shareholder and operator financial.

    We give loans with conditions very simple and without problem.
    In partnership with partner banks in all the space of the world, our offers of loans are provided by Bank for transaction security to any person.

    If you are interested contact us back through our email address :

    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    CONTACT US BY MESSENGER FOR MORE INFORMATION.

    Thank you.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *