Зөвхөн алдартай хүмүүс л хоорондоо гэр бүл болж, хайрын романс үүсгэдэг гэдэг ойлголтыг үгүйсгэж, эгэл жирийн хүмүүстэй гэрлэсэн 15 алдартан

0

Beyoncé болон Jay-Z, Victoria болон David Beckham гэх мэт алдартай хосуудын гэр бүлийг бид сайн мэднэ. Харин олны танил биш, эгэл жирийн хүмүүстэй гэр бүл болсон алдартнуудын гэр бүлийн талаар бид төдийлөн сайн мэддэггүй билээ. Манай сайт уншигч танд үл хөдлөх хөрөнгө зуучлагчтай гэр бүл болсон поп од, бизнесмэнтэй гэр бүл болсон загвар өмсөгч зэрэг энгийн хүмүүстэй дэр нэгтгэсэн олны танил эрхмүүдийг танилцуулж байна.

1. Matthew McConaughey

© C Flanigan/FilmMagic/Getty Images

Тэрээр 2012 онд загвар зохион бүтээгч Camila Alves McConaughey-тэй гэр бүл болж байжээ. Тэд өдгөө 3 хүүхэдтэй.

 

2. Paul Rudd

© AXELLE/BAUER-GRIFFIN/East News

2003 онд жүжигчин Paul Rudd, Julie Yaeger гэх бүсгүйтэй гэр бүл зохиож байв. Тэрээр “Clueless” киноны зураг авалтын үеэр кино багийн арын албанд ажиллаж байх үед нь эхнэртэйгээ танилцаж байсан гэдэг.

 

3. Ariana Grande

© arianagrande/Instagram

Дуучин бүсгүй энэ жил 11 сар болзсон Dalton Gomez гэх залуутай гэр бүл болсон билээ. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хийдэг ажээ.

 

4. Reese Witherspoon

© reesewitherspoon/Instagram

Алдартай уран бүтээлчдийн биет төлөөлөгч, агентын ажилтай Jim Toth-той жүжигчин Reese Witherspoon 2011 онд гэр бүл болсон бөгөөд 2012 онд хүү Tennessee James Toth нь мэндэлсэн билээ.

 

5. Seth Meyers

© sethmeyers/Instagram

Телевизийн шоугаараа алдартай хөтлөгч, комедиан Seth Meyers 2013 онд хуульч, өмгөөлөгч Alexi Ashe-тэй гэр бүл болж байв.

 

6. Anne Hathaway

© NPA/The Grosby Group/EAST NEWS

Жүжигчин Anne Hathaway бизнесмэн Adam Shulman-тай 2012 оны 9-р сарын 29-ний өдөр гэр бүл болж байв. Тэд өдгөө 2 хүүтэй.

 

7. Kevin Jonas

© kevinjonas/Instagram

Дуучин Kevin Jonas эхнэр Danielle Deleasa-тайгаа 2009 онд гэр бүл болсон бөгөөд өдгөө 2 охинтой билээ. Danielle Deleasa-ын хувьд үсчин хийдэг байжээ.

 

8. George Clooney

© NIKLAS HALLE’N/AFP/East News

Тэрээр 2014 оны 4-р сарын 28-ны өдөр хүний эрхийн хуульч Amal Alamuddin-тай сүй тавьж, мөн оны 9-р сарын 27-ны өдөр гэр бүл болж байсан ажээ.

 

9. Miranda Kerr

© mirandakerr/Instagram

Загвар өмсөгч Miranda Kerr 2015 онд “Snapchat” компанийн хамтран үүсгэн байгуулагч, СЕО Evan Spiegel-тэй болзож эхэлсэн ба дараа жилийнхээ 7-р сард сүй тавьж, 2017 оны 5-р сард хуримаа хийжээ.

 

10. Karlie Kloss

© karliekloss/Instagram

Загвар өмсөгч Karlie Kloss 2012 онд бизнесмэн, хөрөнгө оруулагч Joshua Kushner-тэй болзож эхэлсэн бөгөөд 6 жил болзсон хосууд 2018 оны 7-р сард сүй тавьж, мөн оны 10-р сарын 18-ны өдөр хуримаа хийж байв.

 

11. Julia Roberts

© AP/East News

“Pretty Woman” киногоороо бидний эртний танил болсон жүжигчин Julia Roberts өөрийн нөхөр, зураглаач Daniel Moder-тэй 2000 онд “The Mexican” кинонд хамтран ажиллаж байхдаа танилцаж, 2002 онд гэр бүл болсон бөгөөд өдгөө 3 хүүхэдтэй болжээ.

 

12. Meryl Streep

© AFP/EAST NEWS

Оскарын шагналт жүжигчин Meryl Streep уран барималч Don Gummer-тэй гэр бүл болж, өдгөө 4 хүүхэдтэй аз жаргалтай амьдарч байгаа билээ.

 

13. Jesse Tyler Ferguson

© jessetyler/Instagram

“Modern Family” цувралын од Jesse Tyler Ferguson 2013 оны 7-р сарын 20-ны өдөр хуульч Justin Mikita-тай гэр бүл болж байв. Тэд өдгөө Mercer Ferguson-Mikita хэмээх нэг хүүтэй.

 

14. Jerry Seinfeld

© ANGELA WEISS/AFP/East News

Нэрт комедиан Jerry Seinfeld 1999 оны 12-р сарын 25-ны өдөр Tommy Hilfiger брендийн сурталчилгааны албаны мэргэжилтэн Jessica Sklar-тай гэр бүл болж байв.

 

15. Natalie Portman

© Alberto E. Rodriguez/Getty Images Entertainment/Getty Images

Жүжигчин Natalie Portman нөхөр Benjamin Millepied-тэй “Black Swan” киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Benjamin Millepied нь бүжигчин, бүжиг дэглээч мэргэжилтэй бөгөөд тэд өдгөө 2 хүүхэдтэй юм.

Танд хамгийн их таалагддаг алдартан хэн бэ?

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *