Бидний буруу хийж сурсан зуршлаас болж аажмаар бий болдог өдөр тутмын 10 асуудал

0

Бид заримдаа нэг үйлдлийг автоматаар хийгээд л явдаг, энэ нь хэсэг хугацааны дараа ахуйн ямар нэгэн асуудал үүсгэхийг огт боддоггүй. Эдгээр зуршил нь зөвхөн гэрийн ажил хийхэд саад болоод зогсохгүй мөн эрүүл мэндэд ч хортой, илүү зардал гаргахад хүргэнэ, жишээ нь, техникийг солих, засвар хийхээс өөр аргагүйд хүрдэг байна.

Зэрвэс харахад гэмгүй ч гэлээ бөөн асуудал болох зуршлуудыг танилцуулахаар бэлдлээ.

10. Хөлдөөгч хэсгийг дүүргэх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөлдөөгчийн хэсгийг хэтэрхий их хоол хүнсээр дүүргэвэл агаарын нүхийг бөглөж хүйтэн агаарын урсгалыг хаадаг. Энэ нь юуны түрүүнд конденсаторт хэт их ачаалал өгөх тул хөргөгч шатахад хүргэж мэдэх юм. Үүнээс зaйлсхийхийн тулд худалдан авалтандаа ухамсартай хандах хэрэгтэй, хэтэрхий ихийг худалдаж авахаас татгалз. Хадгалалтын тохирох системийг ашиглаарай, өөрөөр хэлбэл хүнсийг нэг дор овоолж хадгалахгүй харин тус тусад нь саванд эмх цэгцтэй хийнэ.

 

9. Богино долгионы зуухны тагийг хүчтэй шидэж хаах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Болгоомжгүй савж хаасан хаалганаас болоод хуванцар хаалга гажих, унжих бас хагарч мэдэх юм. Бүр гал хамгаалагч шатах тохиолдол ч гарч болзошгүй. Яагаад гэвэл ихэнх хаалганы дотор талд тухайн төхөөрөмжийг зөв ажиллуулах үүрэгтэй олон тохируулга, унтраалга байдаг. Тиймээс бариултай болон бариулгүй хаалгыг зөөлөн хааж заншаарай.

 

8. Тоос сорогчны хогийн савыг тогтмол сэгсэрч цэвэрлэдэггүй

Тоос сорогчны хогийн саванд хогийг цуглуулаад байвал тухайн цахилгаан хэрэгсэл хэвийн ажиллахаа болино. Сайнаар бодоход л цэвэрлэгээний үр дүн таны зорьсонд хүрэхгүй, муугаар бодоход – хэтэрхий халж цахилгаан хэрэгсэл эвдэрнэ. Тоос сорогчийг бүрэн ажиллагаатай байлгаж, эвдрэлээс зaйлсхийхийн тулд хогноос нь эрт салгаж бай. Хог цуглуулах сав бүрэн дүүрэхээс өмнө байнга цэвэрлэж заншаарай.

 

7. Цахилгааны утсыг залгуураас салгахдаа шууд утаснаас нь татдаг

Ялангуяа тоос сорогч ажиллуулж байхдаа цахилгааны утсыг эцэст нь хүртэл татсан байдаг, зарим тохиолдолд залгуур өөрөө сугарах нь ч бий. Мөн бидэнд цахилгаан утсыг залгуураас салгахдаа зөвхөн утаснаас нь татаад байдаг зуршил тогтжээ. Харахад гэмгүй ч гэлээ хүсээгүй үр дагаварт хүргэж мэдэх зүйл: залгуурыг эсвэл цахилгааны утсыг гэмтээж болзошгүй.

 

6. Өвлийн цагаар цонхоо онгойлгодоггүй

Өвлийн хүйтэнд даарахгүйн тулд цонхоо аль болох онгойлгохгүй байхыг хичээдэг. Энэ бол том алдаа, яагаад гэвэл гэр орны агаарын солилцоог жилийн турш байнга хангаж байх ёстой. Мөн чийгшлийн асуудалд хүргэж мэднэ. Энэ нь цаашлаад гэрт хөгц, мөөгөнцөр үүсэх шалтгаан болно. Тийм учраас гэрт хүн байхгүй үеэр цонхоо үе үе онгойлгож байхыг зөвлөж байна.

 

5. Шүршүүрт ороод хөшгийг татаж орхидог

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шүршүүрт орсныхоо дараа хөшгийг шууд татаж хураагаад байдаг бол хэт их чийгшлээс болж хөшиг хатахгүй тул яваандаа мөөгөнцөр, хөгц үүсэх болно. Ингээд нэг бол хортой хуримтлалаас салах гэж өөрийгөө зовооно, зүгээр ч үгүй угаалгын өрөөг тэр чигт  нь зад цэвэрлэхээс өөр арагүй. Нэг бол шинэ хөшиг худалдаж авахад хүрнэ, илүү зардал гаргах нь.

 

4. Угаалгын машинаас угаасан хувцсаа гаргахгүй орхих

© Depositphotos.com, © Depositphotos.com

Угаалгын машинд нойтон хувцас үлдээхгүй байхыг хичээ, яагаад гэвэл чийгтэй орчин нь хөгц, нян үржих таатай орчин, бас эвгүй үнэртэж эхэлнэ. Зөвхөн хувцасны тухай яриа хөндөөд байгаа юм биш ээ: энэ алдааг байнга гаргаад байвал машины дотоод эд ангийг муутгах эрсдэлтэй. Тийм учраас угааж дуусангуут нь хувцсаа гаргаж авч байх нь маш чухал, үүнээс гадна угаалгын дараа машины барабаныг хуурай алчуураар арчиж байх хэрэгтэй. Угаалга болгоны дараа угаалгын машины хаалгыг нээж бүрэн хатааж заншаарай.

 

3. Гэрийн тэжээвэр амьтны хоолны савыг шалан дээр тавих

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гэрийн тэжээвэр амьтан хоолоо угаасаа бохир, заваандуу иддэг, савныхаа гадуур асгаад л. Үүнээс гадна тэд хооллох өөрийн гэсэн онцлогтой: тэд нэг дор бүх хоолоо иддэггүй, өдрийн турш гэрээр хоолоо авч явах дуртай. Аль ч тохиолдолд гэрт нян тархах нөхцөл болно. Үүнээс зaйлсхийх зөв арга бол савыг нь байнга угааж, хооллосон гадаргууг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

 

2. Бөглөөс гаргах бодисыг хэтэрхий их ашигладаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Зарим нэг бөглөөс гаргах бодис xүчиллэг шинж чанартай тул байнга хэрэглэсэн тохиолдолд усны хоолойг хайлуулж мэднэ. Тиймээс онцгой, яах ч аргагүй болсон нөхцөлд л уг бодисыг хэрэглэж байгаарай. Бусад тохиолдолд – ариун цэврийг сахь, тосгуурт хоол хүнсний үлдэгдэл хийхээс зaйлсхий, үсний үлдэгдлийг байнга цэвэрлэж занш, цэвэрлэгээний өөр хувилбарыг ашигла. Жишээ нь, тал стакан сод хийгээд дээрээс нь адил хэмжээний уксус хийнэ. 5 минутын дараа буцлах чимээ арилсны дараа халуун ус хийж цэвэрлэнэ.

 

1. Плитаны завсрыг уксусаар цэвэрлэх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Уксус – байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүнээр гэрээ цэвэрлэхэд ашиглах үндсэн бүтээгдэхүүн. Гэхдээ нэг зүйлийг санаж байх хэрэгтэй юм: бүх зүйлийг цэвэрлэхэд тохирохгүй. Жишээ нь, гал тогоо болон угаалгын өрөөний плитаны завсрыг. Яагаад гэвэл плитаг нөхсөн цемент нь уусамтгай тул уксусанд агуулагдсан xүчилд амархан уусдаг. Үүний үр дагаварт цемент шарлана, цаашлаад үйрч унана.

Ахуйн асуудалд хүргэдэг болон цахилгаан хэрэгслийг эвдэрч муудахад нөлөөлөх өөр ямар буруу зуршил та мэдэх вэ?

6
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *