Дэлхийн улс орон болгонд өөрийн гэсэн онцгой өнгө төрх байдаг. Тэр зүйлийг нь өөрийн эх орондоо хэрэгжүүлмээр санагдана. Жишээ нь, утас цэнэглэдэг савлуур эсвэл үнэгүй ундны устай гоожуур гээд гайхалтай санаанууд бидний амьдралыг тодорхой хэмжээгээр хөнгөвчилж өгөх нь дамжиггүй.
Хүмүүс өөрийн улс эх орондоо ямар санааг хэрэгжүүлснийг сонирхоцгооё. Ийм зүйлс хаа сайгүй бий болоосой гэж ерөөе.
Нидерландын метроны буудал дээр цахилгаан үүсгэж утас цэнэглэдэг савлуурууд байдаг
Амстердамын онгоцны буудал дээр байрлах энэ машин утас, паспортыг 25 секундийн дотор ариутгана, үнэгүй шүү
Саудын Арабын спорт заалны цэвэр усны автомат машины эгнээ тус бүрийн ус градусаараа ялгаатай
Нидерландын сургууль орчмын бүсэд машин байрлуулахыг xориглосон замын багана нь харандааны хэлбэртэй
Бельгид байрлах энэ гүүрийг явганаар эсвэл унадаг дугуйгаар гаталж болно. Гүүр нь усны түвшинтэй адил
Риногийн онгоцны буудалд (АНУ) илж эрхлүүлж болдог нохойнууд байдаг юм. Тэдний зурагтай карт ч бас бий
Австралийн дэлгүүрт зардаг талхны савлагааны түгжээг хуванцар биш картон цаасаар хийжээ
Онгоцны суудлын тэмдэглэгээг “Star Wars”-ынхаар ялгасан байна
Өмнөд Солонгост гадилыг савлахдаа өөр өөр болцтойг хийдэг – хэдэн өдрийн турш хаягдалгүй идэх бүрэн боломжтой
Орчин тойрондоо бүрэн зохицсон хүнсний бүтээгдэхүүн борлуулах автомат машин, Япон
Нидерландад өөрөө өөрийгөө бүрэн ариутгадаг суултууртай нийтийн бие засах газар байдаг юм. Үйлчлүүлэгч болгоны дараа автоматаар өөрийгөө ариутгаж цэвэрлэнэ
Логаны олон улсын нисэх онгоцны буудлын (АНУ) суудал дээр хэвтэж болно
Данид Human Library буюу “Амьд номын сан” гэдэг төсөл хэрэгжүүлж эхэлжээ: ном уншихын оронд янз бүрийн хүмүүсийн түүхийг амьдаар нь сонсоно
Америкийн зарим нэг шатахуун түгээгүүрийн ариун цэврийн өрөөний хаалга ийм бариултай
Данийн Копенгагены их сургуулийн унадаг дугуйны зогсоол
Италийн жижгэвтэр хотуудад ундны усны үнэгүй цэг байдаг. Сонголттой: хийжүүлсэн, хүйтэн болон жирийн
Манай улсад бусдад гайхуулахаар гоё юм юу байгаа вэ?