Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц

1

Агаарын тээвэр сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрнө бизээ. Тамхи татах эсвэл цахилгаан хэрэгсэл хэрэглэхийг эрс хорьж байсан нь саяхан, мөн элдэв харшилтай хүмүүс өөрт тохирсон хоолоо сонгож идэх боломжтой болоод удаж байна. Угтаа нислэг болгон аюулгүй байдлыг хангаж байх ёстой. Жирийн зорчигчдод мэдэгдэхгүй, хэлж болохгүй тийм зүйлс онгоцондоо л үлддэг ажээ, эдгээрээс та бүхэнд дэлгэх гэж байна.

12. Бүгдийг ариутга

Онгоцонд суугаад бүсээ бүсэлсний дараа ариутгалын гель эсвэл цаасаа гаргаж ир: магадгүй онгоц газардсаны дараа элдэв ариутгал хийгдээгүй байж болно. Тэгэхээр таны суудлын ширээн дээр савлагаагүй хоол тавьж өгвөл идээд хэрэггүй дээ.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 1

11. Тийзний үнэд үнэ харьцуулсны төлбөр шингэсэн байдаг

Хэрвээ та онлайнаар агаарын зорчигч тээврийн тийзийн үнийг хооронд нь харьцуулан худалдан авч байгаа бол ашигтай наймаа хийж байна гэсэн үг биш шүү. Сайтыг ашиглан худалдан авч байгаа тийз болгонд нэмэлт төлбөр шингэсэн байдаг юм. Тэгэхээр шууд л агентаас худалдан авах нь ашигтай.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 2

10. Нислэгийн цагийг өөрчилсөн бол агаарын тээврийн компанитай холбогд

Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар таны нислэг хойшлогдсон бол тухайн агаарын тээврийн компанийн бие төлөөлөгч дээр очиж эсвэл утсаар холбогдож дараагийн нислэгт шууд суух боломжтой эсэхийг лавлаарай. Зарим тохиолдолд компани ямар нэгэн арга хэмжээ авахыг хүлээж сууснаас өөрөө санаачлага гарган асуудлыг шийдэх нь танд ашигтай байх талтай. Жишээ нь, зорчигчид өөрсдөө ирж хүсэлт гаргахыг тэд зүгээр л хүлээж байдаг бөгөөд дараагийн нислэгт танд сул суудал байгааг тэд шууд хэлэх ч үгүй.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 3

9. Суудлаа хэзээ сонгох вэ?

Хэрвээ та суудлаа урьдчилан сонгосон мөртлөө гэнэт солимоор санагдвал нисэхээсээ 4 хоногийн өмнө хүсэлтээ гаргаарай. Энэ хугацаанд агаарын зорчигч тээврийн компани зорчигчдын ангиллын зэрэглэлийг өөрчлөх боломжтой болсон байдаг тул танд илүү тухтай суудал олдох магадлал өндөр. Суудлаа урьдчилан захиалж байхыг танд санал болгож байна, яагаад гэвэл хэн ч аваарын гарцны дэргэд суухыг хүсэхгүй биз дээ.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 4

8. Буцаахгүй гэсэн тийзээс та мөнгөө эргүүлж авч болно

Тийз худалдан авахдаа байнга асууж бай – буцаах боломжтой эсэх тийзийн талаар лавла. Хэрвээ агаарын тээврийн компани таны нислэгийг өөр хуваарийн нислэгээр сольжээ гэж бодъё, харин та буцаах боломжгүй тийзтэй. Энэ үед та солигдож буй нислэгээс мөнгө авах боломжтой. Гэхдээ мөнгөө авахын тулд тухайн агаарын тээврийн компанид хандана. Үүнийг зорчигч болгон мэддэггүйд гол учир байна.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 5

7. Тасалбартай байна гэдэг нь онгоцонд суудалтай байна гэсэн баталгаа биш

Тийм ээ, та зөв уншлаа. Та тасалбараа захиалж авлаа гэдэг чинь та онгоцонд суух суудалтай боллоо гэсэн үг биш шүү: зарим нэг компаниуд зорчигчдоо хоцорч болзошгүй гээд суудлаасаа илүү тийз борлуулсан байдаг. Үүнийхээ хариуд тэд танд нөхөн олговор төлөх ёстой, мэдээж багагүй хэмжээний мөнгөний тухайд яригдана. Буруутай этгээд бултахыг хүсэлгүй яах вэ.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 6

6. Тийзээ группээр бус цөөн тооноор ав

Хэрвээ та групп тийз авахдаа нэг удаагийн төлбөрөөр бөөнд нь төлбөл хямдралтай авна гэж бодож байвал андуурч байна. Хэрвээ та 4 тийз авах гэж байгаа бол гурван тийзийг л хямд үнээр авах боломжтой ч танд бүгдийг нь үнэтэй хэлнэ. Тэгж л компаниуд мөнгө хийдэг ажээ.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 7

5. Ачаа тээшээ алдсан даруйдаа мэдэгд

Хэрвээ та ачаа алдсанаа мэдсэн бол тэр даруйдаа л мэдэгд. Итгэлгүй байсан ч гэсэн хамаагүй мэдэгдэх хэрэгтэй, мөн та хэнд хандах ёстойгоо ч урьдчилан мэдсэн байвал сайн. Алга болсон ачаа тээшийг хайж олох эцсийн хугацаа гэж байна: хэрвээ та тэр хугацаанд багтаахгүй бол ачаагаа дахиж хэзээ ч олохгүй гэсэн үг. Агаарын тээврийн ажилчид алдагдсан ачааны үнэтэй эд зүйлсийг өөртөө авдаг тухай таамаг ч байдаг. Энэ бол таамаг л даа, гэхдээ та хугацаанд нь мэдүүлэхгүй бол хэн ч таны өмнөөс гүйхгүйг ойлгоорой.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 8

4. Онгоцны үйлчлэгчийн зарлаж байгаа мэдээг сайн сонс

Суудалдаа сууж, бүсээ бүслэхийг анхааруулж буй зар нь ээлжит чичиргээ болохыг л сануулж байгаа хэрэг. Харин нислэгийн үеэр ширээгээ хурааж, гэрлээ унтраахыг хүсэж байгаа бол анхаарал хандуулах хэрэгтэй: магадгүй ослын буулт хийхэд зорчигчдын нүдийг дасгахаар гэрлийг тань унтраалгуулж, онгоцноос гарахад хэнд ч саад болохгүй чөлөөтэй гарахад зам цэвэрлэж ширээ хураалгуулж байж болох юм шүү.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 9

3. Онгоцонд бага түлш шахдаг

Онгоцонд түлш бага байдаг. Энэ нь мөнгө хэмнэж байгаа хэрэг, харин цаг агаар муудах эсвэл газардах зөвшөөрөл өгөхгүй агаарт байх хугацаа нэмэгдвэл ослын буулт хийхээс өөр аргагүйд хүрнэ. Онгоцны шатахууныг дүүрэн шахахад нэг талаас онгоц өөрөө хүндэрч, нөгөө талаас үнэтэй нислэг болдог. Зорчигчдод шатахуун дуусаж байгаа учраас газардахаас өөр аргагүйд хүрлээ гэснээс “техникийн ээлжит үйлчилгээ авахаар ослын буулт хийх” гэж байна зарлавал илүү тайван сонсогдох нь мэдээж.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 10

2. Нисгэгч нар зэрэг хооллож болохгүй

Зарим нэг агаарын тээврийн компаниуд нисгэгч нараа нэг дор хооллохыг зөвшөөрдөггүй, ядаж л өөр өөр ресторанд хооллох эсвэл нисгэгч нарыг цагийн зайтай хооллохыг зөвлөдөг байна. Энэ нь нэг нисгэгч хоолны хордлого авбал нөгөө нисгэгч онгоцоо аюулгүй жолоодох боломжтой гэж үздэг ажээ.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 11

1. Анхны санал болгож буй ваучерийг бүү хүлээж ав

Хэрвээ нислэг хойшилсны улмаас танд нөхөн төлбөр болгон мөнгөний оронд дараагийн нислэгийн ваучер санал болговол шууд хүлээж авах хэрэггүй: хэсэг хугацааны дараа ваучерийн үнэ өснө шүү. Эцсээ хүртэл хүлээ: нислэг хойшилсон юм чинь оронд нь их хэмжээний дүнтэй нөхөн төлбөр авах хүртлээ хүлээ.

Агаарын тээврийн компаниудын танд хэзээ ч хэлэхгүй 12 нууц 12

19
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Б. Нямдаваа

    Б. Нямдаваа

    2016/04/24 at 17:31

    Tulsh dutuu shahdag ongots hunderdeg ch geh shig. Buh yum nariin tootsootoi shuu harin ch

  2. З. Хүслэн

    З. Хүслэн

    2016/04/24 at 17:51

    tulsh ihsen tusam jin nemegdene. tiimees Nisgegch nar sain tootsootoi bh heregtei

  3. Габриэл Оюука

    Габриэл Оюука

    2016/04/24 at 21:04

    Рина ingvee chi muu

  4. Рина

    Рина

    2016/04/24 at 21:19

    hhahah

  5. Hongor

    2016/04/28 at 09:07

    Estoi neg zorgooroo saihan zohioj bichijee. Suudlaasaa iluu tiiz borluuldag ch geh shig. Joohon undesleltei batalgaatai ym bichij bgaasaa. Medee l beldej site.aa bugluj bval yu ch hamaagui burj bolno gj boddiin bhdaa. Yugaa ch medkuu zorchigchid ni tegdeg l gesen shd geel heruul hiine

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *