Алдартнуудын үнэнч нөхөрлөл

0

Хүн болгон л найзтай байдаг. Хэн нэгнээс тусламж хүсэх эсвэл баяр хөөр, гунигаа хуваалцаж сэтгэлээ уудлах бол найздаа л хандана. Одууд ч бас найзтай байх нь мэдээж, өөрийн ажилладаг салбараасаа найз нөхдөө сонгох эсвэл хар багаасаа найзалсан найзууд нэг салбарт хамтдаа ажиллах нь элбэг ажээ.

Оддын нөхөрлөл нь олон арван жилээр үргэлжилж буй жишээнүүдээс та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Михаил Пореченко ба Константин Хабенский

Энэ хоёр бол эртний андууд. Тэд нэг театрт тоглодгоос гадна “Небесный суд” кинонд цуг тоглож байлаа. Бараг цуг шахуу Санкт-Петербургээс Москва руу шилжиж, Пореченко өөрийн зуслангийн байшингаа хүссэнээр ашиглах эрхийг Хабенскийд өгсөн юм. Хүн болгонд л найз хэрэгтэй.

Алдартнуудын үнэнч нөхөрлөл 1

Пенелопа Крус ба Сальма Хайек

Гоо бүсгүйчүүд “Bandidas” киноноос хойш найзалж эхэлжээ. Жирийн сайхан дотно найзууд: бие биеийнхээ үсийг засна, нэг нэгэндээ элдэв хоч өгнө. Пенелопагийн хэлж байгаагаар бол хүүхэдтэй болоогүй байхдаа чөлөөт цагаа дандаа цуг өнгөрөөдөг байсан гэхэд буруудахгүй гэжээ. Тэдний зан ааш ч нэг гэж хэлж болно: нэг нь огцом испани зантай бол нөгөө нь оргилуун мексик зантай.

Алдартнуудын үнэнч нөхөрлөл 2

Брэд Питт ба Жорж Клуни

“Ocean’s Eleven” кинонд тоглосныхоо дараа яаж найзлахгүй байх вэ дээ? Тэд найзлаад багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд цугтаа кинонд тоглож, амьдралын сайхныг хамтдаа мэдэрч байна. Брэд Питт найзынхаа тухай ийн өгүүлжээ: “Тэр маш хөгжилтэй. Надад баяр баясал бэлэглэж, бусдад ч хайр халамжаа харамгүй түгээнэ”. Тэднийг мөнгөнөөс болж муудалцсан гэсэн цуу яриа байгаа ч зүү орох завсаргүй нөхөрлөл өчүүхэн зүйлээс болж хагарахгүй гэдэгт найдаж байна.

Алдартнуудын үнэнч нөхөрлөл 3

Кортни Кокс ба Женнифер Энистон

Цуврал кинонд цугтаа тоглож байсан хоёрын үерхэл улам зузаарчээ. Женинифер өөрийн найзыгаа халамжтай, итгэлтэй хүн гэж үзнэ. Тэрээр: “Түүний зочны өрөөнд би олон удаа унтаж байсан даа. Олон юм ярихгүй, тэр миний төлөө ус, гал дундуур гардаг нэгэн” гэжээ.

Алдартнуудын үнэнч нөхөрлөл 4

Мэтт Деймон ба Бен Аффлек

Эрчүүд хоорондын нөхөрлөлийн шилдэг жишээ, олон ч хүн тэдэнд атаархана. Өсвөр наснаасаа эхлэн үерхсэн тэр хоёр ихийг ч хамтдаа үзэж туулжээ: хөршүүд, гэр бүлээрээ найз бөгөөд бараг өдөр болгон уулзалдана. “Good Will Hunting” киноноос хойш тэдний үерхэл улам бэхжсэн гэж үздэг ажээ.

Алдартнуудын үнэнч нөхөрлөл 5

Дрю Бэрримор ба Камерон Диас

“Charlie’s Angels” киноны зураг авалт дээр дотно танилцсанаас хойш тэд найзлах болжээ. Бэрримор найзынхаа хочийг хүртэл олон нийтэд дуулгаад авсан байна, түүнийг Пу-Пу (Роо Роо) гэж өхөөрддөг гэнэ.  Найзууд хоёр биенээ элдэв хэл ярианаас өмөөрнө, жишээ нь нэгэн ярилцлага дээр Дрюгийн талаар таагүй асуултыг Камероноос асуужээ. Тэрээр хариуд нь аягатай ус цацаж орхисон байна. Диасын хурим дээр Дрю Бэрримор сүйт бүсгүйн найзаар сонгогдож байнга хажууд нь гэрчээр оролцож байсан нь ямар дотно болохын тод илрэл бизээ.

Алдартнуудын үнэнч нөхөрлөл 6

Брэдли Купер ба Жерард Батлер

Тэд найзлаад удаагүй байгаа ч гэлээ нөхөрлөл нь нилээд зузаарсан бололтой. Цугтаа ганц хоёр хундага тогтоож эсвэл адилхан шахуу костюмтай теннис үзнэ. Бусад од найзуудыг бодвол тэд цугтаа ганц ч кинонд тоглоогүй байгаа тул инээдмийн эсвэл тулаантай кинонд цугтаа тоглох мөрөөдөлтэй хоёр. Жерардын хэлж байгаагаар, хэрвээ тулаантай кинонд тогловол дайсны дүрийг бүтээхийг хүсэж байна, бие биенээ сайн гэгч чинь балбаад авах боломж юм гэж хошигножээ.

Алдартнуудын үнэнч нөхөрлөл 7

Наоми Уоттс ба Николь Кидман

Тэд алдартай болохоосоо өмнө Австралийн нэгэн кастингт цугтаа орж байсан. Тэд цугтаа бүхнийг даван туулж Холливудын оргилд гарсан: Кидман найзыгаа Австралиас АНУ-д ирж суурьшихад маш их тусалсан, харин Наоми найзыгаа Том Крузээс салсан хүнд бэрх үед нь сэтгэлээр дэмжиж байжээ. Бүсгүйчүүдийн үерхэл гэж байдаггүй юм гэж ярих ч худлаа бололтой.

Алдартнуудын үнэнч нөхөрлөл 8

Тоби Магуайр ба Леонардо Ди Каприо

Тэд эртнээс найзалж байна, бараг 25 жил бие биесийнхээ түшиг болж яваа хоёр. Тэд хоорондоо тоглох гэж буй дүрийнхээ талаар санал бодлоо чөлөөтэй солилцож, зөвлөгөө өгдөг ажээ. Тэдний нөхөрлөл “Тitanic” киноны дараа нэгэн шалгалтыг даван туулсан юм, Ди Капри тэр дороо од болсон бол Магуайрийн алдар хүнд нилээд хойно ирсэн. Тэд хоёр биенээ дэмжиж, нэгнийхээ амжилтад баярладаг хүмүүс. Тэд цугтаа нэг том төсөл хэрэгжүүлэх мөрөөдөлтэй байсан бөгөөд “The Great Gatsby” киногоороо биелүүлжээ. Хоёулаа сагсан бөмбөг сонирхоно: цугтаа тоглож, цугтаа тоглолт үзнэ.

Алдартнуудын үнэнч нөхөрлөл 9

Мадонна ба Гвинет Пэлтроу

Тэднийг бараг эгч дүүс гэж хэлж болохоор дотнын найзууд. Үерхээд 10 гаруй жил болж байгаа юм. Мадоннаг Ричи Гвинетээс салсны дараа найздаа хань болохоор Нью-Йоркт түр шилжиж ирж байжээ. Нэг нь байнга сенсаци дэгдээж явдаг поп-хатагтай, нөгөө нь жинхэнэ англи эмэгтэй яаж ойлголцдог байна аа? Гэхдээ л тэд хоёр биенээ гайхалтай сайн ойлголцоно.

Алдартнуудын үнэнч нөхөрлөл 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. baba horom

    2016/04/24 at 18:18

    where is selena gomez&taylor swift

  2. Зочин

    2016/04/25 at 08:58

    za tegvel ambii booyo hurlee 3 haa bn hahah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *