Flash-ийг санаанд ч оромгүй зүйлд ашиглах 10 ер бусын арга

1

Дуртай дуугаа хадгалах, үйлдлийн системээ хурдасгах, вирустэй тэмцэх, нууц үгээ хамгаалах – эдгээрийг энгийн флашийн тусламжтайгаар хийж болно.

Одоо хуучин USB флаш нь хурдтай интернет, ”үүлэн технологи” үйлчилгээ зэргээс болж шахагдан, өмнөх шигээ хэрэгтэй, тустай зүйл байхаа больжээ. Гэлээ ч үүнийг хог дээр хаях цаг болоогүй байна. Танд өөрийнхөө хуучин флашийг олох хэрэгтэй болох 10 нөхцөлийг сонирхуулж байна.

1. Linux туршаад үз

Linux дээр суурилсан үйлдлийн систем олон хүнд таалагддаг боловч зарим нь үүнийг компьютерийнхоо үндсэн үйлдлийн систем болгох цаг хүч гаргахад бэлэн биш байдаг. Хангалттай багтаамж бүхий USB флаш нь энэ бэрхшээлийг шийдэхэд тус болно.

Компьютерийн хамгийн бага мэдлэгтэй хэрэглэгч ч гэсэн сонирхол татсан программаа татан авч түүнийхээ суурин дээр ачаалах флаш бэлдэж чадна. Дараа нь үүнийгээ компьютерт залгаж шинэ системээ ачааллана. Хэрвээ таалагдаж байвал үндсэн үйлдлийн систем болгох эсэх тал дээр бодох цаг болжээ.

2. Зөөврийн программ ашиглах

Хэрвээ та их аялдаг, хүний компьютер хэрэглэх шаардлага их тулгардаг бол өөрийн дуртай програмуудаа флашд хуулж авч түүнээсээ шууд ачаалуулж болно. Үүний тулд тусгай хэрэгслүүд байх ба тэдэн дундаас хамгийн алдартай нь Portableapps.com юм.

Portableapps.com-ын платформ нь флашд бичигдсэн зөөврийн программын зохион байгуулалт, ачаалах нөхцөлийг хангадаг байна. Өөрийн USB флашийг ямар ч Windows компьютерт залган хэрэгтэй программ, файлаа ашиглаж болно.

3. Аялалд зориулсан мэдээллээ хуулж авах

Одоо мэдээллийг “үүлэнд” хадгалах нь илүү аюулгүй боловч зарим тохиолдолд тийм биш байх тохиолдол бий. Жишээ нь та үнэтэй интернэттэй юм уу эсвэл огт интернэтгүй газар амрахаар явж болох юм. Онгоц, галт тэрэг, автобус, машин бас адил.

Хамгийн зөв арга нь ийм зүйлд эртнээс бэлдэн, хэрэгтэй гэсэн кино, дуу хөгжим, ном, бусад файлыг хангалттай хэмжээгээр бэлдэж замд цаг нөхцөөх, удаан, үнэтэй интернэтээс хамаарахгүй байхаар болгох хэрэгтэй.

4. Вирусийн эсрэг

Хэрвээ таны компьютер “вирустсэн” бол түүнээс салах нь ихээхэн хэцүү зүйл байдаг . Орчин үеийн вирусууд маш чадварлаг нуугдаж, вирусын эсрэг программ хангамжийг түгжиж, хуурах учир түүнийг ялах гэдэг маш хэцүү байх билээ.

Ийм нөхцөлд тусгай сэргээх софтууд хэрэг болох бөгөөд эдгээр нь зөөгч дээр бичигдэн тэндээсээ скан хийдэг Anvi Rescue Disk, ClamWin Portable, Avira PC Cleaner болон Emsisoft Emergency Kit зэрэг юм. Эдгээр софтууд нь хамгийн сүүлийн үеийн бөгөөд үнэгүй байдаг билээ.

5. Систем сэргээх

Заримдаа компьютер ачаалахаа болих тохиолдол бий. Тиймээс ийм хэцүү нөхцөл байдалд эртнээс бэлдэх хэрэгтэй юм.

Windows 10-д ийм зориулалттай тусгай хэрэглүүр бий. Үйлдлийн системээс хайж олоход төвөггүй. Флашаа холбоод яаралтай сэргээх диск бий болгох хэрэгслийг ажиллуулах ба цаашид дэлгэц дээр гарсан зааврыг дагана.

6. Windows-ийг хурдасгах

Бүх л шинэ компьютерууд ажиллахад хангалттай шуурхай санах ойтой байдаг. Харин хуучин машинууд шуурхай санах ойн дутагдлаас болж удааширч, гацна.

Windows-д гаднаас залгасан флашийн тусламжтайгаар шуурхай санах ойг нэмэх боломж бий. Флашаа компьютерт холбоод зохих зааврын дагуу ажиллана. Хэрвээ флаш маань тохирч байвал Ready Boost-ийг идэвхжүүлэн Windows-ийг түргэсгэнэ.

7. Нууц үгээ аюулгүй байлгах

Үүнд бүх флаш биш харин FIDO U2F хэмээх тусгай технологи бүхий флаш хэрэглэнэ. Ийм нөхцөлд флаш маань түлхүүр болох нууц үгийг хадгалан, зарим үйлдлийг өөрөө гүйцэтгэх болно.

Зарим нэг энгийн тохиргоо хийсний дараа та USB флашаар дамжин Google, Dropbox, Dashlane, LastPass зэрэгт орох боломжтой. Өнөөдөр эдгээр таних боломжийг маш олон программ, онлайн-сервисүүд дэмжин ажилладаг болсон байна.

8. Портфолио буюу ажлын танилцуулга бэлдэх

Ажилд ороход таны боловсрол, ажлын туршлагаас гадна таны хийсэн ажлын бодит үр дүнг хардаг болсон цаг. Хэрвээ та тоон технологийн орчинд ажилладаг бол өөрийн портфолиог бэлдэж, флашд хуулан ажил олгогчид үзүүлэхэд бэлэн байлгах нь зөв. Үүнд тодорхойлолт, видео, слайд шоу, презентац зэрэг байж болно.

9. Сүлжээгээр аюулгүй тэнэх

USB-хадгалагч болох флашд TOR технологид суурилсан браузерын тусгай хувилбарыг хуулж авах тухай ойлголт юм. Энэ технологи нь веб хуудсыг бүрэн тусгаарлагдсан байдлаар үзэх боломжийг олгоно. Хэрэглэж дууссаны дараа флашаа салгахад компьютер дээр ямар ч ул мөр үлдэхгүй бөгөөд үзсэн зүйл, татсан мэдээлэл зэргийн түүхээр хайгаад ч ул мөр олохгүй.

10. Дуртай дуугаа бичих

Дуртай дуу, хамтлаг, цомгоо бичиж хадгалдаг байсан магнитофоны эрин үе дуусаад уджээ. Өнөөдөр тэдний орыг USB фалш залгаж байна.

Дуртай дууныхаа түүврийг бичиж үргэлж өөртэйгөө цуг байлгаж болно. Таны компьютер шатаж, интернет тасарч, хөгжмийн үүлэн технологи дампуурч болох ч энэ нь таны хөгжмийн жагсаалтанд, түүнийгээ сонсоход ямар ч нөлөө үзүүлэхгүй билээ.

7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *