Гар утсаа цэнэглэхийн тулд хөргөгчийг тогноос нь салгаснаас болж 1000 ширхэг тун Спутник V вакцины хадгалалтын горим алдагдаж устгалд оруулахаас өөр аргагүй болжээ

0

Киргизстан улсын нэр бүхий албан тушаалтнууд коронавирусын эсрэг 1000 орчим тун Спутник V вакцин хадгалж байсан хөргөгчийг нэгэн ажилтан гар утсаа цэнэглэхээр тогноос нь салгаж, хадгалалтын горимыг зөрчсөн явдал гарсан тул устгалд оруулах шаардлагатай болсон талаар мэдэгджээ.

Уг вакцин нь ОХУ-аас Киргизстан улсад хандивласан 20,000 тун вакцины нэг хэсэг байсан гэдгийг Khaleej Times хэвлэл онцолжээ.

Тус улс энэ оны 3-р сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч ард иргэд нь БНХАУ-ын хандивласан Синофарм үйлдвэрийн вакцинаас илүүтэйгээр ОХУ-ын үйлдвэрийн вакцин хийлгэхийг хүсч байгаа нь цахим санал асуулгаас харагдсаар байгаа юм.

Хүндрэлтэй цаг үед өнгөрсөн 4-р сард болсон энэхүү хайхрамжгүй алдааг Эрүүл Мэндийн сайд нь хурцаар шүүмжилжээ.

Эрүүл Мэнд, Халдварт Өвчний Үндэсний төвийн ажилтан Бурул Асылбекова хэмээх нэгэн ажилтан гар утсаа цэнэглэхийн тулд вакцин хадгалж буй хөргөгчийг тогноос салгаж, хадгалалтын горим алдагдсан талаар энэхүү мэдээг өнгөрсөн 7 хоногт олон нийтэд зарласан аж.

Тус улсын Эрүүл Мэндийн сайд Алымкадыр Бейшеналиев алдаа гаргасан ажилтныг хариуцлагад татах талаар мөн мэдэгджээ.

Алымкадыр Бейшеналиевын хувьд өнгөрсөн 4-р сард коронавирусийг хортой үндэс ашиглан эмчилж болно гэсэн таамаглалыг дэмжсэн нь олны дургүйцлийг хүргэж байсан тухай The Straits Times хэвлэл мэдээллэжээ.

Тухайн үед тэрбээр ерөнхийлөгч Садыр Жапаровын хамтаар халуун цэцгийн үндэс хандалж коронавируст өвчний эсрэг хэрэглэж болох талаар мэдэгдэж байсан ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ бэлдмэл нь ямар ч клиник туршилтад ороогүй тул эмийн бүртгэлд бүртгэх, хүн амын дунд хэрэглэхийг зөвшөөрөх боломжгүй гэж дүгнэж байжээ.

Одоогийн байдлаар тус улсад коронавирусын 101,878 тохиолдол бүртгэгдэж, 1735 хүн амиа алдаад байгаа бөгөөд удирдлах албан тушаалтнууд бодит байдал дээр халдварын тоо үүнээс ч их байхыг үгүйсгэхгүй гэж мэдэгдээд байгаа билээ.

6.5 сая хүн амтай Киргизстан улсад өнгөрсөн долоо хоногийн байдлаар 50,000 иргэн л нэг буюу хоёр тун дархлаажуулалтад хамрагдаад байгаа талаар Эрүүл Мэндийн яамнаас мэдэгдсэн байна.

7
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *