Аливаа орон зайг атаархал төртөл эмх цэгцтэйгээр зохион байгуулсан 18 гайхалтай жишээ

0

Манай уншигчид гэртээ цэвэрхэн байх дуртай: бүх эд зүйл нь шкафанд өөр өөрийн гэсэн байрандаа, ширээн дээр хэрэгтэй бүх зүйл нэг дор байна. Гэртээ цэвэрлэгээ хийсний дараах эхний хэдэн минутад сэтгэл ямар сайхан уужим байдаг билээ дээ? Хийсэн ажлаараа өөрөөрөө бахархмаар ч юм шиг. Гэхдээ бас орон зай зохион байгуулах, гэр цэвэрлэх “хобби”-той хүмүүс байна: тэд эцэж ядрахыг үл анзааран гэрээ эмх цэгцтэй байлгахыг хичээдэг, ийм хүмүүс зүгээр сууна гэж байхгүй. Яг л ийм хүмүүс өнөөдрийн манай нийтлэлийн эзэд болж байгаа юм.

Бид перфекционистуудыг хүндэлж явдаг. Гэрийн тав тухын тухайд яриа хөндөгдөхөд бид зүгээр л уншигч түмэнтэйгээ хуваалцах үүрэгтэй билээ.

1. Өөрийнхөө шинэ тавиурыг харуулмаар санагдаад. Сонирхсон хүмүүст хэлэхэд эдгээр тавиуруудыг IKEA-гаас авсан шүү.

© _dopeitsval_ / Twitter

 

2. Би энгийн, хурдан бас хямдхан байлгахыг л хүссэн. Тийм учраас толгойд минь ийм өлгүүр хийх санаа орж иржээ

© charpple7 / Reddit

 

3. Бид одоохондоо үнэтэй сав, хайрцаг авч чадахааргүй байгаа юм. Тиймээс хүүхдийнхээ хувцаснуудыг ингэж хадгалахаар шийдлээ

© bodhi30 / Reddit

 

4. Манай гэр бүлийнхэн намайг cолиорсон гэж боддог. Харин та бүгд үүнийг арай өөрөөр бодно байх гэж найдаж байна

© c0rnhusky / Reddit

 

5. Миний эхнэр Линдси шинэ байшингийнхаа тоглоомын өрөөнд

© Quazonk / Reddit

 

6. Нэхмэлийн утаснуудаа янзлах хэрэг гараад. Одоо орооцолдохооргүй эмх замбараатай болжээ

© AstronomicalArtisan / Reddit

 

7. Эмх цэгцтэй өрсөн гутал, өлгөсөн хувцастай хувцасны өрөө шиг сайхан зүйл хаана байна вэ?

© JonathanVegasKicks / Reddit

 

8. Өөрийнхөө “гоо сайхны” чердакийг та бүхэнтэй хуваалцаж байна

© wh0goncheckmeboo / Reddit

 

9. Би газар сууж байгаад нүүрээ будах дуртай. Танд таалагдана гэж найдаж байна шүү

© emzieees / Reddit

 

10. Хаврын их цэвэрлэгээ

 

11. Миний “уруулын будагны” архивтай танилцана уу

© mypatronusisatrex / Reddit

 

12. Сүүлийн өдрүүд миний хувьд маш хүнд өнгөрлөө, гэхдээ гэрээ цэвэрлэж эмх цэгцийг бүрдүүлэх эр зоригийг би гаргаж чадсан

© Kingg_Boba / Reddit

 

13. Угаалгын өрөөг цэвэрлэхийн өмнө ба дараа нь

© jellostelllo / Reddit

 

14. Зүгээр л нэг таатай цэвэрлэгээ

© sophyswan20 / Reddit

 

15. Аав гал тогоогоо цэвэрлэж дууслаа. Та бүхэнтэй гэрэл зургийг нь хуваалцаарай гэсэн юм

© lucijasworld / Reddit

 

16. Элдэв эд хогшлоо хадгалахад зориулсан ахиухан төсөвтэй байсан бол арай өөрөөр зохион байгуулах байлаа. Даанч өөрт байгаа зүйлээрээ болгохоос өөр аргагүй, гэхдээ сэтгэлд минь нийцэж байна аа

© julieski864 / Reddit

 

17. Хумсны будагны хайрцгаа картонон цаас ашиглаж байгаад цэгцэллээ. Төгс биш ч гэлээ бүгд өөр өөрийн байрандаа

© Kristal3615 / Reddit

 

18. Ашгүй нэг юм уран бүтээл туурвидаг өрөөгөө сайхан янзлаад авлаа

© 9SW25 / Reddit

Та орон зайн зохион байгуулалтыг яаж хийдэг вэ, танд бахармаар зүйл байна уу?

6
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *