Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт

1

Хэдхэн минутыг сонирхолтой мэдээллүүдээр солиход та бэлэн үү?

1. Люси нэртэй од нь дэлхийгээс 50 гэрлийн жилийн зайтай оршдог бөгөөд цагаан одойн талстаас бүрдсэн цөм юм. Энэ нь түүнийг хүн төрөлхтний мэдэх хамгийн том алмаз болгож байгаа бөгөөд, нийт хэмжээ нь их тунамал (10-ын 16 зэрэгт) карат юм байна.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 1

2. Хятад улсад амьд яст мэлхий эсвэл загастай түлхүүрний оосор худалдаж авч болдог ба тухайн бүтээгдэхүүний хугацаа нэг долоо хоногийн дараа дуусдаг буюу битүү уутанд байх тэдгээр амьтад үхдэг байна.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 2

3. Элсний махчин загасны үр төл үр хөвөрлийн үедээ нэг нэгнээ идэх тохиолдол гардаг байна. Энэ нь мэдээж үр төлийн тоо ихэссэн үед л үзэгддэг ажээ.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 3

4. Энэтхэгчүүд үхрийг шүтэн дээдэлдгийг бид мэднэ, гэхдээ та тэднийг үхрийн шээсээр хийсэн ундаа бэлтгэдэг гэдгийг мэддэг байсан уу?

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 15

5. Хэрэв хүний тархийг дэлгээд тавьж болдог байсан бол дэрний ууттай ижилхэн хэмжээтэй байх байсан.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 5

6. Гэрэл нарны гадаргуугаас дэлхий хүртэлх зайг 8 минутанд л туулдаг бол нарны цөмөөс нарны гадаргуу дээр гарч ирэхийн тулд 30,000 жилийг зарцуулдаг байна.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 4

7. 20 жил буйдангийн дотор хэсгийг идэж амьдарсан хүн байдаг гэдэгт та итгэх үү? Тийм ээ, тэр хүн бол АНУ-ын иргэн Адэль Эдрвардс юм.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 6

8. 100 ширхэг зоосыг нийлүүлж нэг мөнгөн тэмдэгт болгож хэрэглэсэн анхны улс бол Орос юм. 1704 онд тэд анх удаа 1 рублийг 100 копейктэй тэнцүүлжээ.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 7

9. Шанага долоо одыг бүрдүүлдэг одод бүгд дэлхийгээс өөр өөр зайд оршдог байна. Гэхдээ бидний нүдэнд ижил зайд байгаа мэт харагддаг юм.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 8

10. Алдарт Элизабет Тэйлор 2 эгнээ сормуустай төржээ. Энэ нь нэг төрлийн мутаци ба дистихиаз хэмээн нэрлэгддэг байна. Энэ содон чанар нь түүний нүдийг улам ч үзэсгэлэнтэй болгож өгдөг байна.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 9

11. Хэрэв хулганыг хүний хэмжээтэй болгоод бүх ясыг нь тэгшилвэл яг л хүн шиг хэлбэртэй болох юм.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 10

12. Урт үгнээс айх айдсыг “гиппопотомонстросесквипедалиофобия” хэмээн нэрлэдэг байна.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 11

13. Хан боргоцой жимсийг их идэхэд хэл хорсдог шүү дээ. Тэгвэл энэ нь түүнд орших бромелайн ферменттэй холбоотой юм. Тус фермент нь уургийг нураах үүрэгтэй ба нэг үгээр хэлбэл хэлийг чинь бага багаар идэж байгаа гэсэн үг.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 12

14. 1975-1977 оны хооронд Mattel компани хөх нь ургадаг хүүхэлдэй гаргаж байсан байна. Тухайн хүүхэлдэйнүүд нь өсвөр насны охидод зориулагдсан байжээ.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 13

15. Хэсэг эрдэмтэд 2011 онд цуврал туршилтууд явуулсны эцэст хараал хэлэх нь хүнд таашаал өгдөг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Учир нь тус туршилтад орсон хүмүүс хараал хэлэхэд биед нь эндорфин ялгарч байсан байна.

Мэдэхэд илүүдэхгүй 15 сонирхолтой баримт 14

49
ГайхмаарГайхмаар
18
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Urtaa Udaanjargal

    Urtaa Udaanjargal

    2015/11/05 at 19:20

    uneheer sonirholtoi

  2. Urtaa Udaanjargal

    Urtaa Udaanjargal

    2015/11/05 at 19:20

    uneheer sonirholtoi

  3. Urtaa Udaanjargal

    Urtaa Udaanjargal

    2015/11/05 at 19:20

    uneheer sonirholtoi

  4. Зочин

    2015/11/05 at 22:32

    Би урт үсэгнээс айх өвчтэй юм шиг байна хха. Би тэр үгийг нь уншсангүй лол :))

  5. зочин

    2015/11/08 at 20:08

    Сэтгэгдэл *үнэхээр солиотой мэдээ бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *