Байшин барих компанитайгаа дутуу ойлголцсоны улмаас тал байшин хүлээж авсан Балба эрийн паян. Түүнд үүнийгээ хагас дуплекс гэж тайлбарлажээ

0

Балбын иргэн Бишну Арьял мөрөөдлийнхөө байшинтай болохын тулд олон жилийн турш мөнгөө хуримтлуулжээ. Хуримтлуулсан 700,000 австрали доллараараа Сиднейд байшин барих газар худалдаж аваад байшин бариулах захиалга өгсөн байна. Даанч гүйцэтгэгч компани болох Zac Homes-тэй дутуу дулимаг ойлголцсоны гайгаар Балба залуугийн мөрөөдөл хар дарсан зүүд болон хувирсан юм.

net.au

Залуу бүтэн байшингийн оронд тал байшин л хүлээж авчээ. Яг шууд утгаараа шүү. Тал байшин – ямар л олиг байх вэ дээ?

Би барилгын ажлыг хариуцсан компанийн захирал руу яриад юу болоод байгааг, яагаад ийм байшин барьсаныг асуусан л даа. Тэр надад хэлэхдээ: “Энэ бол дуплекс, хагас дуплекс” гэсэн. Тэр өдөр би арай л ухаан алдаад уначихаагүй. Миний байшин хаана байгаа юм бэ? Би байшингийнхаа талыг авмаар байна. Энэ бол тусдаа байшин ч биш, энэ бол дуплекс ч биш, энэ бол тал байшин – гэж Бишну хэлэх үгээ олохгүй явна.

net.au

Гэрээ ёсоор Zac Homes компани Эдмондсоны паркад тусдаа байшин барих ёстой байсан ажээ. Гэхдээ гэрээ байгуулснаас хойш гурван жилийн дараа Бишну барилгын ажил хэрхэн явж байгааг шалгахаар иртэл тал байшин байгааг олж харжээ.

Байшин нэг жилийн дараа бэлэн болно гэж надтай гэрээ хийсэн, гэтэл бид энэ байшинг гурван жил хүлээж байна. Барилгын ажил ямар түвшиндөө явж байгааг шалгахаар иртэл бидний төсөөлж байснаас тэс өөр зүйл угтаж авлаа гэж Биншу ярьжээ.

net.au

Гэрээ байгуулсны дараа Zac Homes төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулжээ. Компанийн ажилтнууд гүйцэтгэх ажлын шинэ төлөвлөгөөг Балба залууд илгээсэн боловч тэр яагаад ч юм анхаарч уншилгүй шууд банк руугаа илгээжээ. Энэ л шалтгааны улмаас Балба залуу уг өөрчлөлтийг огт мэдэлгүй хоцорсон байна.

net.au

Үйлчлүүлэгч дуугүй байна гэдэг нь зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэж үзээд гүйцэтгэгч компани ажлаа үргэлжлүүлэн этгээд хачин хагас дуплекс байшингаа барьж эхэлжээ. Өнөөдөр Биншу болон Zac Homes компанийнхан үүссэн нөхцөл байдлыг боломжоороо нааштай шийдэхээр хичээцгээж байна.

Та ийм нөхцөл байдалд орсон бол юу хийх байсан бэ?

29
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Шал балай юм

  2. Хайнга байдал ийм л байх болно.

  3. Tumenjargal Amarsanaa

    Tumenjargal Amarsanaa

    2021/05/05 at 12:17

    yamarch hvn iim balai baishin bariulahgvishd gvitsetgegch kompani zvgeer l hvneer togolchihson bn

  4. Altaa Altantulhuur

    Altaa Altantulhuur

    2021/05/05 at 15:37

    Энэ хүнээр тохуурхсан юм бишүү.

  5. Unurjargal Ganbaatar

    Unurjargal Ganbaatar

    2021/05/05 at 18:01

    Hajuud ni togloomin talbai l hiih bh da

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *