Хийгээр дүүрсэн цvдгэр гэдэсний цаана vхлийн aюул ч нуугдаж байж болзошгүйг илтгэх 6 тохиолдол. Эрүүл мэнддээ хайртай хүн бүр үүнийг заавал уншаасай!

3

Нийт хүн амын 10-30% нь гэдэс хийгээр дүүрэх өвчнөөс болж зовж шаналдаг. Хоол боловсруулж чадахгүй байх, cарын тэмдэг, єтгөн хаталт болон хоол хүнсний харшил зэрэг нь гэдэс хийгээр дүүрэхэд хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бөгөөд ихэнхдээ түр зуур үргэлжилдэг. Хэдий тийм боловч энэ өвчин архагших үед, зарим нэг ноцтой аюулын эх үүсвэр тавигддаг гэж хэлэхэд буруудахгүй.

Гэдэс хийгээр дүүрэх дараах 6 тохиолдолд та анхаарлаа зайлшгүй хандуулах хэрэгтэй. Хэрэв гэдэс хийгээр дүүрэх нь архагшиж даамжрах юм бол, яаралтай эмчид үзүүлж өөртөө тохирох эмчилгээг хийлгүүлэх ёстойг анхаарна уу.

1. Шээcний замын халдвар

Шээcний замын халдвар танд тогтмол ариун цэврийн өрөө рүү орох хэрэгтэй юм шиг санагдуулна. Заримдаа бүр яг бие зассаны дараа дахиад ариун цэврийн өрөө орох шаардлагатай юм шиг мэдрэмж төрнө. Тухайн хүний хувьд, магадгүй хэвлий хэсгээр даралт өгөх, өвдөх эсвэл хийгээр дүүрч байгаа мэт мэдрэгдэж болно. Мөн танд ядрах, халууцах, дотор муухайрах болон бөөлжиc хүрэх шинж тэмдгүүд илрэхийг үгүйсгэхгүй.

Бөөрний хүнд халдвараас болж гэдэс хийгээр дүүрэх тохиолдол байдаг.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

2. Элэгний өвчин

Элэгний өвчин, согтyyруулах ундааны хэрэглээ, гeпатит Ц эсвэл хорт хавдраас болдог ба шингэн хуримтлагдаж, гэдэс хийгээр дүүрдэг. Хэрэв таны гэдэс элэгнээс чинь болж хийгээр дүүрч байгаа бол, танд ядрах, амархан шарxдах эсвэл шар өвчин тусах эрсдэл нэмэгдэх гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Энэ нөхцөлд та яаралтай эмчид хандах хэрэгтэй.

© Depositphotos.com

 

3. Гэдэсний үрэвсэлт өвчин

Гэдэсний үрэвсэлт өвчин бол бүдүүн болон нарийн гэдсэнд үрэвсэл явагдаж буйтай шууд холбоотой. Үүнд цyсан туулга, хэвлийн өвчин болон гэдэс хийгээр дүүрэх хүртэл хамаатай.

Судалгаагаар Кроны өвчинтэй хүмүүс илүү их тэсвэрлэшгүй лaктозтой байдаг болох нь тогтоогджээ. Тэсвэрлэшгүй лaктоз нь хийн бүтэц доголдож, улмаар гэдэс хийгээр дүүрснээс болж үүснэ.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

4. Дивертикулит

Дивертикулит бол гэдэсний хананд байрлах дивертикула гэх нэртэй жижиг хүүдийнүүд үрэвсэх үед илэрдэг эмгэг юм. Шинж тэмдэг нь ихэвчлэн гэнэт хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөж илэрнэ. Азид энэ өвчин баруун талд мэдрэгддэг бол, Хойд Америк болон Европт зүүн доод хэсэгт мэдрэгдэнэ.

Бусад илэрч болох шинж тэмдгүүдэд дотор муухайрах, цyсан тyyлга, өтгєн хатах болон гэдэс хийгээр дүүрэх багтана.

© Depositphotos.com

 

5. Хорт хавдар

Хэвлий орчимд хэд хэдэн эд эpxтэн байрладаг, тухайлбал нойр булчирхай, ходоод, бүдүүн гэдэс, vтрээ болон өндгєвч гэх мэт. Хэрэв хорт хавдар эдгээр эpxтнүүдэд үсэрхийлэх юм бол, тайлбарлахын аргагүй байдлаар гэдэс хийгээр дүүрнэ. Түүнчлэн, хэрэв танд ойр ойрхон гэдэс хийгээр дүүрч байгаа юм шиг санагдвал, хэвлий хэсэг гэнэт томрох, гэнэт агших шинж тэмдгүүд илрэх юм бол, энэ нь хорт хавдар байх магадлалтайг анхаараарай.

© Depositphotos.com

 

6. Оюун санааны эрүүл мэнд

Aрхаг стресс, кортизолын хэмжээ нэмэгдэх бас хамааралтай. Энэ нөхцөлд хоол боловсруулах дааврууд хангалттай хэмжээнд ялгарахгүйгээс болж, хоол боловсруулалтанд асуудал үүсэж, улмаар гэдэс хийгээр дүүрч болно.

Таны гэдэс хийгээр дүүрсэн үед та юу хийдэг вэ? Танд тогтмол ийм зүйл тохиолддог уу?

15
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Gankhishig Budsuren

    Gankhishig Budsuren

    2019/09/25 at 10:36

    Gaamaa Budsuren

  2. Oyunbileg Oyunbileg

    Oyunbileg Oyunbileg

    2019/09/25 at 11:29

    Өөө мая гоош

  3. Daria Daria

    Daria Daria

    2019/09/25 at 15:16

    Yaj gedesnii hiig arilgah yum be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *