Өтгөн хатах асуудлыг тэр дор нь шийдвэрлэх 6 хялбар арга. Дахиж нэг хэсэгтээ л өтгөн хатаж зовоохгүй!

2

Жил бүр 250 сая гаруй Америкчууд өтгөн хатах асуудлаас болж эмнэлэгт ханддаг гэсэн судалгаа бий. Бухимдал төрүүлж бас өвдөлт мэдрүүлэхийн зэрэгцээ, ихэнх нөхцөлд энэ нь хангалттай ширхэглэг хүнс идээгүй эсвэл шингэн зүйл уугаагүйтэй холбоотой байдаг байна.

Бид бүх таныг хэзээ ч өтгөн хаталтаас болж битгий зовоосой гэж хүсэж байна, тийм ч учраас та бүхэндээ дахин ариун цэврийн өрөө рүү дуртайяа явахад хүргэх 6 үр дүнтэй аргыг хүргэхээр бэлтгэлээ. Мөн бонус мэдээллийг бүү алгасаарай, бид өнөөдрийг хүртэлх хугацаанд 00-д бие засахдаа буруу суудаг байсныг та эндээс ойлгох болно.

1. Зөгийн бал-нимбэгтэй цай уух

Зөгийн бал болон нимбэгийг усанд хийж, цай болгон найруулж уугаарай. Зөгийн бал бол тайвшруулах үйлчилгээтэйгээс гадна цайн дахь нимбэгийн исгэлэн амтыг дарна. Нимбэг нь байгалийн гаралтай хоол боловсруулах системийг сэргээгч бөгөөд биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусална.

© pxhere.com © Depositphotos.com

 

2. Их хэмжээний ус уух

Эрэгтэй хүн өдөрт дор хаяж 3.7 литр шингэн уух ёстой бол эмэгтэй хүн 2.7 литрийг уух нь тохиромжтой гэж үздэг. Яагаад гэвэл хатуу, хатсан өтгөн ихэвчлэн хангалттай шингэн ууж, өтгөнийг гадагшлуулах хэмжээнд шингэлээгүй байна гэсэн үг юм. Ус болон жимсний шүүс өтгөн хаталтанд сайн нөлөөтэй. Лийр болон алимны шүүс нь байгалийн гаралтай тайвшруулагчид учраас та өтгөн хатах асуудлаас ангижирч чадна.

Кафейн агуулсан болон хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй, яагаад гэвэл эдгээр нь шээс хөөх үйлчилгээтэй тул таны биеийг чийгшүүлэхийн оронд, бие дэх шингэнийг гадагшлуулна.

© Depositphotos.com © Pontus Ohlsson/Unsplash

 

3. Ширхэглэг ихтэй хүнс идэх

Ширхэглэг ихтэй хүнс нь тайвшруулах үйлчилгээтэй. Хатсан өтгөнийг шингэрүүлж, гадагшлуулахад тусална. Та өдөр тутмын хоол хүнсэндээ дор хаяж 20-35 гр ширхэглэг хэрэглэх хэрэгтэй. Ширхэглэгээр баялаг хүнсэнд брюссель байцаа, алим, инжир, хивэг, цоохор майлз болон хар шош багтана.

Үр болон самар болох хулуу, гүнжид, наранцэцэг эсвэл маалингын үр зэрэг нь мөн ширхэглэгээр баялаг. Хэдий тийм боловч анхаарах зүйл бий: хэрэв та цус алдах өвчин, гэдэс дотор доголдох асуудал эсвэл цусны өндөр даралттай бол маалингын үр идэж болохгүй. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд мөн хэрэглэж болохгүйг анхаарна уу.

© Depositphotos.com

 

4. Хар чавга идэх

Хар чавга нь дан ганц ширхэглэгээр баялгаас гадна найрлагандаа сорбитол агуулдаг ба энэ нь хатсан өтгөнийг сулруулж, өтгөнийг хялбар гадагшлуулах ач тустай. 100 гр хар чавганд 14.7 гр сорбитол агуулагддаг. Гэхдээ олон хүн хар чавганы амтанд дуртай байдаггүй, тиймээс та тэдгээр хүмүүсийн нэг бол хар чавганы шүүс уугаарай. Шүүс нь найрлагандаа дан жимснээс илүү их ширхэглэг агуулдаг гэдгийг бүү мартаарай.

Хар чавга идсэний дараагаар үр дүнгээ үзүүлж эхлэх үед, 1 эсвэл 2 цагийн зайтай идэх хэрэгтэй. Хэтрүүлж хэрэглэх нь сайн нөлөөгүй!

© Depositphotos.com © Depositphotos.com

 

5. Үр идэх

Маалингын үр, фэнугрэк болон псиллиум нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд өтгөнийг зөөлрүүлнэ. Эдгээрийг идэж их хэмжээний ус уувал, өтгөн хатах асуудал бүрэн шийдэгдэнэ. Мөн эдгээрийг найрлагандаа агуулсан цайны нэмэлт тэжээл байдаг тул хэрэв та хүсвэл ууж болно.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

6. Тараг уух, бусад сүүн бүтээгдэхүүнээс татгалзах

Хэрэв таны өтгөн хатсан бол сүүн бүтээгдэхүүнээс аль болох хол байх хэрэгтэй, гэхдээ таргийг бол ууж болно. Тараг нь найрлагандаа пробиотик болох бифидобактери лонгум эсвэл бифидобактери анималис агуулдаг ба эдгээр нь бие организмд байснаар өтгөн хатах үйл явц багасдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

Бонус: 00-д бие засахад тохиромжтой, зөв суух байрлал гэж байдаг

Нуруугаа эгц байрлуулж, гуя хоорондын зайг 90 градус болгох нь “Барууны-хэв маяг” бүхий 00-д бие засахдаа суудаг байрлал юм. Гэхдээ энэ нь буруу. Өтгөн гарах гарц бүрэн чөлөөлөгдсөн байх ёстой. Буруу суувал бүдүүн гэдэсний төгсгөл хаагдаж, булчин хангалттай тэлэхгүй. Гуя болон ташаа 90 градус болоход, энэ булчин чангарч, улмаар бүдүүн гэдэс зөв нээгдэхгүй болдог. Зөв суух арга бол нуруугаараа бага зэрэг урагш бөхийж, гуя хоорондын зай 35 градус байх ёстой.

Illustrated by Daniil Shubin and Natalia Breeva

Таны өтгөн байнга хатдаг уу? Та өтгөнөө гадагшлуулахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? Бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаарай!

8
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/09/25 at 08:12

    Ariunaa Boldbaatar

  2. Borio Badmaa

    Borio Badmaa

    2019/09/26 at 11:01

    Өглөө бүр өлөн элгэн дээрээ хүйтэн бүлээн ус уу. Найдвартай хүндрүүлдэг. Яагаад ыг тайлбарлаж мэдэхгүй ч тогтмол өглөө ус уух нь гэдэс цэвэрлэх маш сайн арга шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *