Дахиж дэлгүүрээс худалдаж авах хэрэггүй боллоо! Гэртээ шүүслэг улаан лооль тарьж, хоол хүнсэндээ хэрэглээрэй

2

Улаан лооль бол эрүүл хүнсний ногоо, тиймдээ ч хүмүүс дуртай байдаг. Хэдий тийм боловч хүн бүр улаан лооль тарьж ургуулж чаддаггүй.

Аз болоход олон нийтэд хүрсэн нэгэн бичлэг дээр улаан лооль худалдаж авахаар хүнсний дэлгүүрийг зорьдог хүмүүст хандан тэгэх шаардлагагүйг уриалжээ, та ердөө учрыг нь ойлгоход л хангалттай.

“The Wannabe Homesteader” сувгийн зүгээс өөрийнхөө гэрт хэрхэн улаан лооль тарьж, ургуулах талаар бичлэг хийж постолжээ.

Энэ нь маш энгийн бөгөөд үзэхэд үнэхээр сонирхолтой санагдана.

Bozena Fulawka / Shutterstock.com

Эхлээд хэт боловсорсон улаан лооль авч, зузаан хэмжээтэйгээр дундуур нь 4 ширхэг болгон хэрчиж, тавган дээр тавиад, бордооны хамт хөрсөнд суулгана. Ургамлын савыг шороогоор дүүргэсэн байх ёстой.

The Wannabe Homesteader / YouTube

Дараа нь хэсэг хөрс асгаж, бага зэрэг хүлээнэ.

Хүлээх зуураа шороог тодорхой хугацаа өнгөрөхөд услах ба ойролцоогоор 2 долоо хоногт нэг удаа, байгалийн жам ёсоор тун удахгүй 50 эсвэл 60 үр соёолно.

The Wannabe Homesteader / YouTube

Энэ үед том хэмжээтэй үрийг ялган авч, өөр ургамлын саванд хийнэ, ингэхдээ нэг саванд дор хаяж 2 үр байх ёстойг анхаараарай.

Үүний дараа таны хийх ёстой зүйл бол улаан лоолийг ургаж гүйцэхийг нь хүлээх явдал бөгөөд та удахгүй шинэхэн улаан лоольтой болох болно.

The Wannabe Homesteader / YouTube

Нэг ширхэг хэт боловсорсон улаан лоолийн тусламжтайгаар маш олон улаан лоольтой болох боломжтой.

Ихэнх хүмүүс улаан лооль хурдан хугацаанд боловсорч, дараа нь амархан муудах асуудалтай нүүр тулгардаг, харин энэ бичлэгийг үзсэнээр та энэ асуудлаас холуур байж, цагаа хий дэмий үрэхгүй.

Та магадгүй энэ талаар сонсоод гайхах байх, жил бүр АНУ-д тарьж ургуулж буй хүнсний 30-40% нь хаягдал болж хувирдаг бөгөөд энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна.

The Wannabe Homesteader / YouTube

Энэ мэтчилэн энгийн аргыг мэдэж байхад та их хэмжээний хүнсийг хаягдал болгон хувиргахгүй байж болно.

Хэрэв та шинэхэн улаан лоолийг хоол хүнсэндээ хэрэглэхийг хүсэж байгаа бол дэлгүүрийн зүг явах шаардлагагүй, зүгээр л дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэхэд хангалттай. Энэ арга бол энгийн бас танд зугаатай санагдана.

12
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *