Хэрэв хосууд дараах 7 шалгуурыг давж чадвал та хоёрын гэрлэлт үүрд мөнх байх болно!

2

Эрүүл гэрлэлт бол бидний сонголт болон хэр зэрэг хичээл зүтгэл гаргаснаас шууд хамаарна. Хүн бүр хайр дурлалын харилцаанд асуудал, үл ойлголцолтой нүүр тулгардаг. Заримдаа бууж өгөх нь хамгийн оновчтой сонголт байхыг ч үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь үнэн байж болох ч, асуудал бүр шалгуур байдаг ба тэдгээр шалгууруудыг давж чадсан нь урагшилна. Хэрэв та хоёр хамтдаа бүхнийг сөрж давахаар шийдсэн бол, энэ нь хайрын жинхэнэ мөн чанар юм.

Үүрд мөнх үргэлжлэх гэрлэлт байдаг гэдэгт бид итгэдэг, тэгвэл үүнийг өөрийн биеэр мэдэрч, нүдээр харахын тулд эдгээр шалгуурыг давах хэрэгтэй.

© StarFlames / pixabay

 

1. Шүүмжлэл

Хүн бүр шүүмжлэлийг хүлээж авч чаддаггүй, учир нь шүүмжлэл бидэнд илт дайрч давшилж буй мэт мэдрэмжийг төрүүлдэг, ноцтой асуудал үүсэхэд хүргэдэг ба тэр тусмаа хосуудын харилцаанд сэв суулгадаг.

Доктор John Gottman өөрийн “The Four Horsemen of the Apocalypse” гэх номдоо эхнэр/нөхрөө шүүмжлэх үед, бид ямар нэгэн зүйл болохгүй байгаа талаар нэгэндээ хэлэхийг хичээдэг. “Чи үргэлж” эсвэл “чи хэзээ ч” гэх мэт үгсийг түгээмэл ашигладаг ба энэ нь эерэг үр дүнд хүргэхгүй. Ихэнх нөхцөлд таны хамтрагч өөрийгөө өмгөөлж эхэлнэ гэж бичжээ.

Үүнийг засах арга зам бол шууд санал бодлоо хэлэх ёстой ба оронд нь хувь хүний зан чанар руу дайралт хийх хэрэггүй.

© depositphotos.com

 

2. Эсэргүүцэл болон чулуун хана

Бидний ихэнх нь хамтрагч маань хана босгож, ярилцахыг хүсэхгүй эсвэл асуудлыг шийдвэрлэхийг хүсэхгүй байх нөхцөл байдалтай нүүр тулгарч байсан. Энэ нь сүүлдээ тэдэнд юу ч огт хамаагүйгээр барахгүй, таныг өөрөөсөө түлхэж буй мэт мэдрэмжийг төрүүлнэ.

Доктор John Gottman эрчүүдийн 80% нь ийм байдаг гэж хэлжээ. Тэрэнд юу ч хамаагүй юм шиг харагдах боловч, үнэндээ маш их хамаатай байдаг. Хамтрагчийнхаа сэтгэл хөдлөлөө ил гаргадаг болон дотроо хадгалдаг эсэхийг таньж мэдэх нь чухал зүйл юм.

Хэрэв асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой бол үргэлж зөв цагийг сонгох хэрэгтэйг санаарай, нэн ялангуяа тайвширсан үедээ ярилцах нь тохиромжтой.

 

3. Хэн нэгэнд анхаарал хандуулах

Энэ бол ойлгоход хүндрэлтэй асуудал, хайр дурлалын харилцаанд байгаа нийт эмэгтэйчүүдийн 70% нь дотроо нууцхан харж явдаг хүнтэй байдаг гэнэ. Сэтгэл татагдах нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь хууран мэхлэлттэй ямар ч холбоогүй.

Чухал зүйл бол энэ мэдрэмжээ үйлдэл болгохгүй, юу хийж байгаагаа хянах явдал юм. Хэрэв та хамтрагчтайгаа яг энэ цаг мөчид таарамж муутай байгаа бол, түүнээс зайгаа барих хэрэггүй. Амьдралд үл ойлголцох асуудал олон тохиолдоно, гэхдээ итгэлцэл бол хайр дурлалын харилцааны хамгийн үнэ цэнэтэй зүйл гэдгийг санаарай.

© depositphotos.com © depositphotos.com

 

4. Басамжлал

Басамжлал давуу эрхээс үүдэлтэй байдаг. Егөөдөл, нэг нүдээрээ ч харахгүй байх болон нөхөрсөг бусаар доог тохуу хийх гэсэн байдлаар ямар ч төрлийн харилцаанд илэрнэ.

Та хэрхэн баярлаж, талархсан гэдгээ илэрхийлж сурах хэрэгтэй. Энэ бол толь л гэсэн үг. Та хэр зэрэг эерэг хандлагатай байж чадна, төдий чинээ бага басамжлалыг хүртэнэ.

Ингэх нь эхэндээ танд хэцүү санагдах боловч үр дүнтэй арга. Таны хамтрагч хайр халамж мэдрэх ёстой болохоос биш, үргэлж цочирдмоор үгс сонсох учиргүй гэдгийг бүү мартаарай.

© Broken Embraces / Universal Pictures International

 

5. Тэсрэлт

Хүүхдүүд, санхүүгийн асуудал, хортой гэр бүлийн гишүүд, эдгээр зүйлс таныг солиоруулах дөхөж, та нэг л мэдэхэд тэсэрч болзошгүй. Та юу ч хийхийг хүсэхгүй болж, зүгээр л орхиод явна. Энэ нөхцөл байдал хайр дурлалын харилцаанд хэзээ л бол хэзээ тохиолдож болно.

Хэдийд ч таныг сорьж мэдэх амьдралын нэг хэсэг болсон шалгуурыг хэзээ ч бүү март. Хэрэв та хоёр хүнд хэцүү цаг үеийг хамтдаа давж чадвал, хосуудын хоорондын харилцаа улам бэхжинэ. Гэрлэлт бол зөвхөн баяр хөөр болон аз жаргалаа хуваалцахын нэр биш, асуудлаа ч гэсэн хуваалцах ёстой.

© depositphotos.com

 

6. Хүлээн зөвшөөрөлт болон уучлалт

Энэ үед хосууд асуудлыг ийм байдлаар шийдвэрлэж чадахгүй юм байна, арай өөр арга зам бодож олох хэрэгтэйг ойлгосон байдаг. Хүн бүрд өөрийн гэсэн асуудлыг шийдэх арга зам гэж бий: зарим нь дотны найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ ярилцдаг байхад, зарим нь өөртөө хэрэг болох ном унших гэх мэт.

Одоо бид зөрүүд зангаа гээж эхнэр/нөхрөө уучлахад бэлэн болсон. Сайн, мууг нь хамтад нь хүлээн зөвшөөрөх нь хосуудын харилцааг шинэ шатанд аваачих болно. Хэрүүл маргаан ховор тохиолдох нь хосууд ямар ч сэтгэл хөдлөлгүй байгааг илэрхийлдэг.

© After / Voltage Pictures

 

7. Эцсээ хүртэл хамт байх

Бүхий л цаг үеийг хамтдаа давж туулснаар, асар их хичээл зүтгэл болон өвдөлт, шаналалын дараа та хоёр жинхэнэ шан харамжаа хүртэнэ. Дахин та хоёр хоорондоо маргалдахгүй, бие биенийгээ хүлээн зөвшөөрч, санал нэг байж, хэрхэн шалгуураас зугтаалгүй, асуудлыг шийдвэрлэх вэ гэдгээ сайн мэддэг болсон байна.

Одоо та түүхийг бусадтай хуваалц. Та гэрлэлт амар хялбар зүйл биш гэдгийг ойлгосон, гэхдээ өөрөөрөө бахархаарай. Баярласан сэтгэлээ илэрхийлэх нь маш чухал. Таныг болон таны хамтрагчийн харилцааг хамгаална. Одоо та хоёр үүр хамтдаа байна.

© Parker Whitson / unsplash

Аль шалгуур нь хайр дурлалын харилцаанд хамгийн их аюул заналхийлдэг вэ? Та дээрх шалгууруудтай нүүр тулгарч байсан уу? Эрүүл гэрлэлт гэж юу болох талаар бидэнтэй өөрийн үзэл бодлоо хуваалцаарай.  

10
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Tumen Ds

    Tumen Ds

    2019/09/24 at 20:17

    fuck you bitch

  2. Tumen Ds

    Tumen Ds

    2019/09/24 at 20:17

    ynhan

  3. Tamir Ganbayar

    Tamir Ganbayar

    2019/09/25 at 09:44

    Burnee Burka

  4. Bat Uyanga

    Bat Uyanga

    2019/09/25 at 16:22

    Э. Мөнхтөр

  5. Gîn Høtárù

    Gîn Høtárù

    2019/09/25 at 18:10

    Řô Šê

  6. Tumurkhuyag Itgeltugs

    Tumurkhuyag Itgeltugs

    2019/09/26 at 12:41

    Oyundelger Enkhbat

  7. Б.Б Золбоо ene bn daa

  8. Хулан Б.

    Хулан Б.

    2019/09/27 at 13:16

    Temugex unshrai♥️

  9. Munkhgerel Muugii

  10. Enhamar Purewsuren

    Enhamar Purewsuren

    2019/09/27 at 21:02

    Д. Ариунтунгалаг unshaarai hania gj bn

  11. あか るい

    あか るい

    2019/09/28 at 10:45

    Цээгий Цээгий Dawjigaa tiimee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *