Гэртээ цахилгаангүйгээр ажилладаг халаагч авчирсан юм, одоо өвлөөс айхааргүй боллоо

1

Цахилгаангүйгээр ажиллах халаагч – хүйтний улиралд тоггүй болсон үед аминд орох зүйл. Биднийг бага байхад тог их тасардаг байсан болохоор хүйтэнд, лааны гэрэлд гэрийн даалгавраа хийдэг байж билээ. Гэр хүйтнийг яана.

Манайх хувьдаа халаалттай, тиймээс цахилгаан тасарсан үед халаалтгүй болно гэж айхгүй. Нэгдсэн халаалт ч бас цагаа тулахаар найдвартай шийдэл биш санагддаг юм. Нэмэлт халаагчгүйгээр өвлийг давж гарна гэдэг амаргүй. Хэдэн давхар зузаан оймс, цамцтай өвөлжихөөс өөр аргагүй.

© Depositphotos

 

Цахилгаангүйгээр ажилладаг халаагч

Өнгөрсөн долоо хоногт гэртээ цахилгаангүйгээр ажилладаг халаагч олж ирсэн юм. Одоо өвлийн хүйтнээс айхааргүй боллоо. Цахилгаанаас үл хамааран ажилладаг халаагчийн тухай танд бага ч болов мэдээлэл өгөхөөр уг нийтлэлээ бэлдсэн юм.

 

Керосин халаагч

Керосин халаагч аяллын зориулалттай (хүйтэнд майхан дулаацуулах зэрэг)-гаас гадна гэр, зуслангийн байшин зэргийг халаахад ашиглаж болно. 18-20 квадрат метр талбайтай тасалгааг хангалттай халаах хүчин чадалтай юм.

Шатахууны хувьд цэвэршүүлсэн керосин ашиглана. Ийм халаагчийн давуу тал гэвэл – дээд зэргийн хэмнэлттэй: шатахуун зарцуулалт нь цагт их жоохон. Мөн хоол хийхэд ч энэ халаагчийг ашиглах боломжтой юм – энэ зориулалтаар ашиглах бол дээр нь тусгай хавтан тавина.

© Depositphotos

 

Лаан халаагч

Ийм халаагчийг өөрсдөө ч хийсэн болно. Илүү зардалгүйгээр гэрээ дулаахан байлгах сайхан арга юм. Лаатай савны гадна хэсэг 65-70 хэм, харин дотор талдаа бүр 250 хэм хүрэх ч тохиолдол бий.

© Depositphotos

 

Ширээний биокамин зуух

Ширээний биокамин зуух нь овор хэмжээ жижиг, жин багатай тул ширээ эсвэл номын тавиур дээр тавих боломжтой. Хэмжээгээрээ ширээний чийдэнгийн үүргийг ч орлохын зэрэгцээ амьд галыг санагдуулж халуун дулаан уур амьсгалыг бий болгодог. Гэхдээ цахилгаан халаагчийг бүрэн орлохгүйг хэлэх хэрэгтэй биз ээ.

Бэлэн (загварын хувь их гоёмсог) камин зуух худалдаж авах эсвэл өөрөө бие даан бетон сав, цайны лаа, гоёлын шилэн чулуу зэрэг ашиглан камин зуух урлаж болно.

© Depositphotos

 

Хийн халаагч

Керосин халаагчийн адил гэрээ дулаацуулж болохоос гадна мөн хоол хийж болно. Энэ төрлийн халаагчийг ихэнхдээ аялал зугаалга, өвлийн загасчлалын үед ашигладаг. Үндсэн халаагч хийн баллонгүйгээр худалдаалагддаг болохыг анхаараарай. Тиймээс тохирох баллоныг аяллын дэлгүүрээс тусад нь худалдаж авах ёстой.

© Depositphotos

 

Лаан халаагч

Энэ гайхалтай халаагчийг Калифорнийн зохион бүтээгч Дойл Досс сэдсэн юм. Түүний үзэж байгаагаар цахилгаан тасарсан үед юугаар ч орлуулшгүй халаагч болох ажээ. Үнэндээ лаан дээр амыг нь доош харуулж тавьсан савыг санагдуулна. Тэр саванд л системийн хамаг учир байгаа ажээ. Харилцан адилгүй диаметртэй гурван савыг дотор нь хийж хооронд нь урт төмөр болтоор холбосон. Төхөөрөмжийн өндөр – 23 сантиметр, өргөн нь ойролцоогоор 18 сантиметр.

Энэ халаагчид нэг дутагдалтай тал бий. Тасалгааг халаахад ойролцоогоор 4 цаг шаардлагатайгаас гадна ердөө 3-4 хэмээр л дулаан нэмэгдэнэ. Уг халаагч 20 хүртэл метр квадрат талбайтай тасалгааг халааж чаддаг, гэхдээ хэд хэдийг тавьсан тохиолдолд.

© Depositphotos

Мөн өвлийн хүйтэнд халуун устай бигнүүр ашиглаж болох юм. Хуванцар саванд халуун ус хийгээрэй. Орондоо хэвтэхээсээ өмнө халуун устай хэд хэдэн сав хийгээд орхисон байхад тав тухыг мэдэрнэ.

© Depositphotos

Уншигч танд өөр мэддэг арга байгаа бол сэтгэгдэл хэсэгт бусдадаа хуваалцаарай.

2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *