“NASA”-ийн хүн төрөлхтөнд хэлэхийг хүсээгүй 15 нууц

5

“NASA”-г ямар үйл ажиллагаа явуулдаг газар болохыг мэдэхгүй хүн тун цөөхөн байх. Гэвч тэд өнөөдрийг хүртэлх хугацаанд хүн төрөлхтнөөс хариулт нь үл мэдэгдэх олон зүйлсийг нууцалсаар иржээ. Бид танд сансар огторгуйг судалдаг энэхүү байгууллагын хүмүүсээс нуусан, хэлэхийг хүсээгүй 15 нууцыг хүргэж байна.

15. Обама Ангараг гараг руу аялсан

Барак Обамагийн хувьд 2009-2017 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан. Харин түүнийг энэ албыг хашиж байх хугацаандаа цаг хугацааны машин ашиглан “Central Intelligence Agency”-ийн шугамаар 1980-аад оны эхэн үеийн Ангараг гараг руу аялсан гэх цуу яриа байдаг.

Итгэхэд бэрх хэдий ч үнэний ортой байж болзошгүй. Вашингтон мужийн хуульч Эндрью Басиаго болон судлаач Уиллиам Б.Стиллингс нар ерөнхийлөгч асан Барак Обамаг Калифорни мужийн “Siskiyous” гэх коллежид Ангараг гараг руу нисэх нууц ажиллагааг явуулж байсныг баталжээ. Үр дүнд нь 1981-1983 оны хооронд Ангараг гарагийг судалж байсан АНУ-ын цэргийн бааз дээр очсон байна.

Сонирхолтой нь Барак Обамагийн хамтаар 10 өсвөр насны хүүхэд сансрын хөлөгт сууж явсан бөгөөд уг явдлыг АНУ-ын засгийн газраас нууцалсан гэнэ.

 

14. Тэд Билл Найг 4 удаа эсэргүүцсэн

Билл Най гэх эрхмийн хувьд 1993-1998 оны хооронд телевизийн “Bill Nye The Science Guy” нэвтрүүлгийг хөтөлж олонд хүргэж байсан бөгөөд шинжлэх ухаанч, механик инженер мэргэжилтэй нэгэн юм. Түүний хөтлөн хүргэдэг байсан нэвтрүүлэг нь 1990-ээд оны хүүхэд, залуусыг байлдан дагуулж байсан гэхэд болно. Тэрхүү нэвтрүүлэг нийт 5 цуврал, 100 дугаар гарсан байна.

Нэвтрүүлэг дахин хийгдэхээ больсны дараагаар Най, Ангараг гарагийг судлах зорилготой “The Planetary Society” гэх байгууллагын гүйцэтгэх захирлаар томилогджээ.

Най сансар огторгуйд гарч, судалгаа хийх хүсэл сонирхол ихтэй байсан ч “NASA” үүнийг нь зөвшөөрөөгүй юм. Ямар шалтгааны улмаас түүний хүслийг “NASA” зөвшөөрөөгүй нь тодорхойгүй ч, хүмүүсийн таамаглаж байгаагаар түүнийг сансар огторгуйд гарах ямар ч туршлагагүй нэгэн хэмээн үзсэн байж мэдэх юм.

 

13. The Hubble Deep сансар огторгуйн дуран

Телескоп буюу дуран зохион бүтээх ажлыг хариуцаж байсан инженер Вернгер вон Брон гэх эрхмийн туслах Артур Рудольф олон зуун боолуудыг хөлсөлж, сансар огторгуйн дуран зохион бүтээх ажилд дайчилжээ. Гэвч тэрхүү дурангаас болж олон мянган хүн амь насаа алдсан гэх яриа байдаг бөгөөд “The Hubble Deep” хэмээх сансар огторгуйн дуранг 1990.04.24-ний өдөр сансарт хөөргөсөн байна.

“NASA” өнөөдрийг хүртэлх хугацаанд олон тооны гарагууд болон оддыг олж илрүүлсэн бөгөөд нээлтүүдийнхээ зургийг зориулалтын техник хэрэгслээр дүрсжүүлэн авдаг ба “The Hubble Deep” сансар огторгуйн дурангийн хувьд үүний тод жишээ юм.

Гэвч үнэн хэрэгтээ уг сансар огторгуйн дуран нь дэлхийгээс хөөрөхдөө цагт 17,000 милийн хурдтай хөөрсөн бөгөөд очих ёстой газраасаа 2,500 милийн өмнө осолджээ. Үүний шалтгаан нь сансар огторгуйн дуран фаренгейтийн +4000 хэмд тэсэлгүй сүйрсэнтэй холбоотой.

 

12. Apollo 11 үйл ажиллагаа тайзны дэглэлт байсан

Олон хүмүүс “NASA”-ийн зохион байгуулсан “Apollo 11” төслийг хуурамч байснаас гадна саран дээр хэн ч хөл тавиагүй гэж үздэг байна. Гэвч интернетээр олон зураг болон бичлэгүүд цацагдсан байдаг. Үнэн худал эсэхийг 100% мэдэхгүй ч “NASA”-ийн зүгээс үнэхээр ийм зүйл болсон гэдгийг баталсаар ирсэн билээ.

Гэвч хэсэг сансрын нисгэгчид саран дээр буусан нь худал болохыг олон нийтэд мэдээлж байсан гэх албан бус мэдээлэл байдаг. Сансрын нисгэгчид “Apollo 11” үйл ажиллагааны хүрээнд сансар дээр буугаагүй бөгөөд харин хөлгийн цонхоор зургийг томруулан авсан гэх яриа хүртэл бий. Харин дээрх зургийн хувьд эвлүүлэг байж болзошгүй.

 

11. Санчир гарагийн нүдний жинхэнэ нууц

Эрдэмтэд анх 1998 онд “Санчир гарагийн нүд”-ийг олж илрүүлжээ. Урьд өмнө нь хүн төрөлхтөн энэ төрлийн 6 өнцөгт зүйл олж илрүүлж байгаагүй бөгөөд урт нь ойролцоогоор 20,000 миль үргэлжилдэг гэнэ.

Эрдэмтэд энэ талаар тайлбарлахдаа хувин хэлбэртэй, усны эргүүлэг шиг харагддаг геометрийн дүрстэй илүү ойр зүйл гэжээ.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ нүдний цаана юу байгааг судалсаар байгаа бөгөөд цааш гүн рүү нь нэвтрэхийн тулд маш хурдтай хөөрч чадах сансрын хөлөг онгоц хэрэгтэй байгааг эх сурвалжууд онцолж байна.

 

10. Ангараг гараг дээрх нүүрний дүрсийн талаарх мэдээлэл чулуу болж таарсан

Ангараг гарагийн “Cydonia” бүсчлэл дэх хүний нүүр царайг тусгай телескопоор 1976 онд гэрэл зургийн хальснаа буулган авчээ. Уг явдлаас 7 хоногийн дараа “NASA” зургийг олон нийтэд хүргэсэн бөгөөд үүнийг Ангараг гараг дээрх хавцал, хад асгатай холбоотой гэж тайлбарласан байна. Гэвч хүмүүс зургийг хараад хүний нүүр царай байна гэж төөрөлдөхөд хүрсэн юм. Түүнчлэн 1976 оноос хойш энэхүү дүрс олон ном, сонин болон сэтгүүлийн нүүрэнд тавигджээ.

Харин “NASA” болон “The European Space Agency”-ийн зүгээс зургийг сайтар нягталж үзсэн бөгөөд тухайн гараг дээрх хавцал, дээрээс ингэж харагдсан гэсэн тайлбарыг өгсөн юм.

 

9. Тэд харийнхнаас айдаг

“NASA”-ийн хийсэн, харийн ямар нэгэн биет саран дээр явж буй бичлэг интернетэд тавигдсан юм. Бичлэгт судлаачид саран дээрх ямар нэгэн хөдөлгөөнийг олж илрүүлж байгаа тухай гардаг байна.

Энэхүү үйл явдал үнэн эсэхийг “NASA” одоог хүртэл олон нийтэд тайлбарлаж хэлэлгүй, нууцалж байгаа бөгөөд энэ нь хүмүүст харийнхан гэж үнэхээр байдаг юм байна гэх бодлыг төрүүлэх болжээ. Хэрэв байдаг бол тэдгээр биетүүд саран дээр амьдардаг болж таарах нь ээ. Ямар ч байсан эрт оройгүй энэ учир битүүлэг бичлэгийн учир тайлагдах нь гарцаагүй юм.

 

8. Тэд Лусиферыг зохион бүтээхээр хичээсэн

Сансар огторгуйгаар аялах хөлөг онгоц бүтээнэ гэдэг амаргүй ажил. Тэр тусмаа урт хугацаанд сансар огторгуйд аялж, хэрэгтэй мэдээллүүдийг олж авна гэдэг бүр ч хэцүү. Үүний тулд радио долгион дээр суурилсан “термо” электрон цахилгаан үүсгэвэр маш их хэмжээгээр хэрэг болно. Цагийн сайханд ОХУ ийм сансрын хөлгийг зохион бүтээж байсан ч хүмүүсийн хүлээлтэд хүрч чадаагүй юм.

2003 онд “Galileo” сансрын хөлөг гараг ертөнцөд урт хугацааны мэдээлэл цуглуулахаар хөөрсөн ч Бархасбадь гарагийн ойролцоо явж байх үедээ харамсалтайгаар сүйрч байв. Энэ талаар судлаач Ричард Гогланд хэлэхдээ: “Хөлөг онгоц хангалттай урт хугацаанд сансарт байх боломжгүй учраас сүйрсэн” хэмээн тайлбарласан байна.

 

7. Ангараг гараг дээр хот байдаг

Ангараг гараг дээр харийн биет байх магадлалтай гэж олон нийт үзэх болсноос гадна харийнхан амьдарч байсан эртний хот байрлаж байж мэдэх талтай хэмээн судлаачид өөрсдийн таамгаа дэвшүүлжээ. Дээрх зургууд болон бусад Ангараг гараг дээрх хотуудыг дүрсэлсэн файлууд интернетэд олон байдаг ч эдгээрийн аль нь ч үнэн гэсэн баталгааг “NASA”-ийн зүгээс албан ёсоор өгөөгүй юм.

“Jet Propulsion Laboratory”-ийн судлаач, эрдэмтэн Скотт С.Варинг хэлэхдээ: “АНУ-ын засгийн газраас энэ тухай нууцалж байж болзошгүй” хэмээн тайлбарлажээ.

Харин доктор Жон Бранденбургийн хувьд одоогоос маш олон жилийн өмнө Ангараг гараг дээр харийн биетүүд амьдарч байсан бөгөөд үүний ул мөр болсон хотууд байх боломжтой хэмээн үзсэн байна.

 

6. Ангараг гараг дээр цөмийн зэвсгийн туршилт хийсэн

Ангараг гараг дээр цөмийн зэвсгийн туршилт хийгдэж байжээ. Ангараг гарагийн гадарга нь уран болон титмээр хүрээлэгдсэн байдаг. Эрдэмтдийн үзэж буйгаар уран нь цөмийн зэвсгийн бүтцэд агуулагддаг учир Ангараг гараг дээр хэт халалтаас үүдэлтэй дэлбэрэлтүүд болж байсан байж болзошгүй гэнэ.

Хэрэв одоо цагт Ангараг гараг дээр ийм зүйл болох юм бол нөлөө нь дэлхийд нэг тэрбум жилийн дараа мэдрэгдэх боломжтойг эрдэмтэд хэлж байна.

 

5. Шууд бичлэг таслагдсан

2016.07.09-ний өдөр “NASA”-ийн зүгээс дэлхий даяар гараг ертөнцийг харуулж, шууд бичлэг хийсэн. Гэвч бичлэгийн үеэр ямар нэгэн зүйл болж бичлэг тасалдсан билээ. Тухайн үед хүмүүс энэ явдлыг харийнхантай холбож байсан ч “NASA”-ийн зүгээс техникийн саатал байсан гэж тайлбарласан юм.

Энэ бичлэгийг хийхдээ сансар огторгуйд тусгай төхөөрөмж хөөргөж, түүнийхээ тусламжтай шууд дамжуулалт хийсэн бөгөөд холболтын ямар нэгэн сүлжээ тасарсан байх магадлалтайг шинжээчид хэлж байв.

 

4. Саран дээрх The Clementine ажиллагааны талаар

“Golden Dragon” гэх нэрээр төлөвлөгдсөн уг ажиллагаа сарны ойролцоо ирээд бүтэлгүйтсэн нь олон хүнийг цочроосон гэхэд болно. Сансрын хөлгийн сүйрлийг олон шалтгаанаар тайлбарладаг ч АНУ-ын засгийн газар хэрэг явдлыг нууцалсаар иржээ. Тухайн үед эх сурвалжуудын мэдээлж байснаар уг ажиллагааг бүхэл бүтэн 14 жилийн судалгааны үндсэн дээр явуулахаар болсон гэдэг. Хамгийн хачирхалтай нь сансрын хөлгийн сүйрлийг саран дээрх харийн ямар нэгэн үл мэдэгдэх биеттэй холбож тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байдаг байна.

 

3. Star Trek кинонд дурлагсад сансрын хөлгийн нэрийг өөрчлөхийг хүссэн

“NASA” хамгийн анхны сансрын хөлгийг “Сonstitution” гэж нэрлэх гэж байсан ч 1967 онд олны хүртээл болсон “Star Trek” киноноос үүдэлтэй нэрийг нь сольж байжээ. Үүнээс болж АНУ-ын засгийн газарт дээрх киног шимтэн үзэх дуртай хүмүүсээс ойролцоогоор 25,000 гаруй ил захидал ирж байсан гэдэг.

Үр дүнд нь “NASA”-ийн зүгээс кинонд гардаг “Enterprise” гэх хөлгийн нэрээр анхны сансрын хөлгийг нэрлэсэн байна.

 

2. Зөвлөлтийн сансрын нисгэгчийн цогцос

Юрий Гагарин цэргийн нисэх онгоцоор сургуулийн нислэг үйлдэж байгаад 1968 оны 3-р сарын 27-ны өдөр осолдож харамсалтайгаар амь үрэгдсэн юм. Ослын шалтгааныг тухайн үедээ гадны янз бүрийн хүчин зүйлээс болсон золгүй явдал байсан” гэж албаны эх сурвалжаас ойлгомжгүй тайлбаргүй өгсөн нь олон хүмүүст хэргийг нууцалсан гэж үзэхэд хүргэжээ.

Аливаа нууц таамгийг дагуулдаг бол таамаг нь цуурхлыг дагуулдаг. Нэгэнт үнэнийг мэдэх боломжгүйгээс хойш Гагарины үхлийн талаар сансарт ниссэнээсээ хойш архинд орсон учир согтуугаар онгоц жолоодож явсан, хэвлэл мэдээллийнхнээс залхахдаа осолдсон гэх мэтээр олон цуурхлыг хүмүүсийн дунд тарааж байв.

Түүнтэй цуг Нислэгийн сургуулийн төвийн дарга, туршлагатай нисгэгч Владимир Серегин явсан юм. Тиймээс Гагарины хоёрдугаар нисгэгч Серегин, түүнд атаархахдаа зориуд хөлөг онгоцыг осолдуулсан гэх бас нэгэн худал цуурхал гарснаас гадна Гагарины нэр хүнд зөвлөлтийн дарга нарынхаас давсан учир намын тэргүүн Брежнев түүнийг хорлуулжээ гэх яриа ч дуулдах болжээ.

 

1. АНУ-ын засгийн газар хүн төрөлхтнөөс олон зүйл нуусан

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “NASA” болон АНУ-ын засгийн газар харийнхантай холбоотой олон мэдээллийг хүн төрөлхтнөөс нууцалж байгаа гэнэ. Учир нь интернетэд өдөрт хэдэн зуугаараа төрөл бүрийн хачирхалтай мэдээ, мэдээлэл болон бичлэгүүд тавигдсаар байна.

Гэвч тэдний ихэнх нь тодорхой хугацааны дараа интернетээс устгагддаг бөгөөд энэ нь “NASA”-ийн хийж байгаа зүйл гэдэг нь ойлгомжтой асуудал юм.

157
ТэнэглэлТэнэглэл
57
ГайхмаарГайхмаар
28
ХөөрхөнХөөрхөн
27
Ха ХаХа Ха
22
ГоёГоё
15
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
13
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Мөөгий Цэдэндамба

    Мөөгий Цэдэндамба

    2018/10/14 at 23:25

    jj blaAkkaal tAl la a. iopbajpbh bn ha

  2. Uugan Ochir

    Uugan Ochir

    2018/10/15 at 23:44

    Ene Hari gargiinhan neree alah garuud yumaa NASA Hun torolhtonoos nuutsalsan hamag yumiig n shuud postlood haychih yumaa KKK.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *