Брокколид дурлахаас өөр аргагүй болгох 5 амттай жор

6

Брокколи байцаа – зөвхөн үзэмжтэй төдийгүй хүний биед маш шим тэжээлтэй ногоо юм. Уг ногоонд маш олон төрлийн амин дэм агуулагдана: В5, В6, РР, С, В1, В2, Е, К болон А провитамин. Мөн өөр шим тэжээлтэй бодисуудыг нь мартаж болохгүй: магни, цинк, кали, фосфор, төмөр, бета-каротин, кальци, ширхэглэг гээд уг ногооны шим тэжээлтэй бодис үүгээр зогсохгүй. Брокколи дэлгүүрийн лангуу болгон дээр л бий, тиймээс энэ ногоогоор хоол хийж туршихад илүүдэхгүй болов уу. Танд сонирхолтой бөгөөд амттай 5 жорыг танилцуулъя.

1. Брокколитой зутан шөл

Юуны түрүүнд сонгино, сармисаа шарна, гэхдээ хайруулын тавганд биш зузаан ёроолтой саванд шараарай. Дараа нь брокколигоо хийнэ (бүтнээр нь эсвэл хэрчсэн ч болно). Өөрийн хүслээр амтлаад зөөлөн галаар хуурна. Байцаа зөөлрөөд ирэнгүүт нь савандаа 1-1,5 литр шөл эсвэл ус хийнэ. Буцлангуут нь галаас авч блендерээр холино. Дараа нь буцаагаад гал дээрээ тавиарай. Шөлөндөө бүлээсгэсэн зөөхий хийж сайтар хутгаад таваглана.

 

2. Киноа болон брокколитой салат

Энэ хоолыг бэлдэхэд бага зэрэг үнэтэй тусах байх. Эхлээд киноа (каш)-г чанаад, брокколийг ууранд жигнэж болгоно. Жигнэсэн брокколийг киноа кашан дээр хийнэ. Мөн улаан шошийг чанах хэрэгтэй, чинжүүгээ хэрчээд өөрийн хүслээр ногоон навчит ногоо нэмнэ. Давс, хар перец бас багахан чидун жимсний тос хийж амтална.

 

3. Брокколитой грек салат

Уламжлалт хувилбарыг бодвол илүү их орцтой салат юм. Улаан лооль, улаан эсвэл шар чинжүү (хоёуланг нь ч болно), фета бяслагийг дөрвөлжин, брокколигоо хэрчээд дээрээс нь ногоон навчит ногоо болон өөрийн хүслээр өргөст хэмх нэмж болно. Перец, давс, чидун жимсний тосоор амтална. Мөн нимбэгийн шүүсээр салатны амтыг нэмнэ.

 

4. Рабе

Хийхэд маш хялбар бөгөөд амттай болдог. Наранцэцгийн эсвэл чидун жимсний тосонд (хоёр дахь хувилбар нь илүү дээр) сармис, чили перцээ хуураад давсаар амтална. Брокколигоо жигнээрэй. 3 минут орчим л болох байх. Хөргөөд байцаагаа сармистай тосонд хийнэ. Салатыг самраар (грек эсвэл шарсан газрын самар) амталбал бүр ч амттай болно.

 

5. Бууцайны песто соус, брокколитой паста

Юуны түрүүнд гоймонгоо чанана (заавал ч үгүй шпагетти байх албагүй, “дун” эсвэл “эрвээхий” гээд ямар ч хэлбэрийн гоймон байж болно). Брокколи болон вандуйгаа ууранд жигнэж болгоно эсвэл хайруулын тавганд хуураарай, давс хийхээ мартав. Ногоогоо гоймонтой холиод дараа нь песто соусаар амтална. Жор: 2 стакан бууцай, 2 хумс сармис, ½ чидун жимсний тос, ½ стакан пармезан болон давс. Мөн самар нэмсэн ч болно.

Танд санал болгож байгаа хоол болгонд брокколи өөрийн гэсэн давтагдашгүй амтыг мэдрүүлнэ. Амттай бас амин дэмээр баялаг. Шим тэжээлтэй хоол амтгүй гэж үздэг хүмүүсийн хувьд тэд гал тогоондоо элдэв туршилт хийдэггүй хүмүүс юм. Дэлхий дээр амттай бас шим тэжээлтэй маш олон төрлийн хоол бий. За ингээд нэгийг нь туршиж эхлэх үү?

27
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *