Энэтхэг эр барилгын ажил хийхээр газар ухаж байгаад алт, мөнгөн эдлэл, үнэт чулуугаар дүүргэсэн маш эртний зэс ваар олжээ

0

Барилгын ажил гүйцэтгэхээр газар ухаж байгаад алт, мөнгөн эдлэлээр дүүргэсэн ваар олжээ.

thenewsminute.com

Энэтхэгийн Телинган мужийн өмнөд хэсэгт байрлах Пембарти тосгонд бизнес эрхлэгч Нарасимха санамсаргүй байдлаар алт, мөнгөн эдлэлээр дүүрэн нэгэн ваар олжээ. Барилгын ажилд зориулж нүх ухаж байсан ажилчид үнэт эдлэлтэй зэс ваарыг олж илрүүлсэн юм.

twimg.com

Газрын эзэн үнэт эдлэл олсон тухайгаа тэр дор нь цагдаад мэдэгдсэн бөгөөд дуудлагын дагуу цагдаа нартай цуг археологчид ч хүрэлцэн ирсэн байна.

ndtvimg.com

Үнэт эдлэлтэй ваар газрын гүнд метр орчимд байсан гэнэ. Вааранд 22 алтан ээмэг, 51 алтан бүс, 11 алтан зүүлт, 26 мөнгөн савх, 5 мөнгөн гинж зэрэг бусад үнэт чулуугаар чимсэн гоёл чимэглэлүүд байжээ.

thenewsminute.com

Зэс вааранд нийт хэмжээгээр 189,8 грамм алтан гоёл, 1,7 кг мөнгөн гоёл, 6,5 грамм бадмаараг чулуу байсныг хэмжилтээр мэдэгдсэн юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, эдгээр үнэт эдлэлүүд нь Какатия эзэнт гүрний үеийнх байж болзошгүй ажээ.

Бүх үнэт эдлэлийг цаашдын судалгаанд зориулж хураан авсан, харин үнэт олдворыг олсон бизнес эрхлэгчээс нэг хэсэгтээ барилгын ажлаа зогсоохыг хүсжээ. Энэ бүс нутагт өөр бусад археологийн үнэт олдворууд гарч ирж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа учраас барилгын ажлыг ийнхүү зогсоосон байна.

Та үнэт олдвор олсон эрийн оронд байсан бол юу хийх байсан бэ?

19
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *