Барааныхаа уут, савлагааг арай л дэндүү хэтрүүлсэн 18 үйлдвэрлэгч, үүгээр бараг дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь ороочихож болмоор…

0

Хүн төрөлхтний ихэнх нь хувь нь хуванцар хог хаягдал нэмэгдэж байгаад санаа зовж байхад зарим нэг үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчид байгаль орчинд огт санаа тавихгүй байгаа юм шиг үйлдэл хийх юм. Төмс, гүзээлзгэнэ эсвэл улаан лоолийг ширхэг тус бүрээр нь уутлаж, савлахгүй л байх хэрэгтэй. Эсвэл байшин шиг овор хэмжээтэй том хайрцагт нүдэнд бараг харагдахгүй ганц ширхэг жижигхэн бараа хийж илгээнэ. Байшин гэж дэгсдүүлж байна л даа, гэхдээ л том хайрцаг шүү.

Тухайн бараа бүтээгдэхүүнээсээ хэтэрсэн том савлагаатай 18 жишээг танилцуулахаар бэлдлээ. Энэ зурагнуудаас эрүүл ухаан, логик тайлбар хайх гэсний хэрэггүй.

Зүсэм болгон нь тусдаа савлагаатай талх

© Jhott1212 / Reddit

 

Японд тавтай морил! Худалдан авалт болгондоо бараанаасаа давсан хуванцар давхар авах болно. Энэ удаад улаан лоолийг хуванцар саванд хайрцаглажээ

© get.waste.ed / Instagram

 

Энэ хайрцаг ямар шаардлагатай юм бол? Та ойлгож байна уу?

© plasticpollutes / Instagram

 

Энэ бол ямар ч шаардлагагүй гялгар савлагааны тод жишээ, бас л Японы супермаркетуудад таарна

© veganinkyoto / Instagram

 

Тус бүрийг нь уутласан дүрдэг цай, тэгээд бүр гялгар уутанд шүү

© Mish106 / Reddit

 

Найз маань онлайнаар ээмэг захиалсан юм. Ердөө л нэг ээмэг шүү дээ, тэгсэн ийм саванд хийгээд явуулжээ

© UCantHaveNEPudding / Reddit

 

Хэдхэн ширхэг хавтгай зайг ийм том хайрцагт хийж явуулсан байна. Хайрцаг дүүрэн агаараар дүүргэсэн гялгар уут

© JayNotAtAll / Reddit

 

Зарим нэг интернет дэлгүүрүүд үнэндээ хайрцаг, савлагаандаа зохих анхаарал тавих цаг болжээ

© aquagreed / Reddit, © Sarke1 / Reddit, © lucidfrenchdoor / Reddit, © blaikalva / Reddit

 

Төмсний өөрийнх нь хальс хангалтгүй л байгаа бололтой

© Kanjoda / Reddit

 

Нэг л том уутанд хийхэд болохоор санагдана

© A_Talking_iPod / Reddit, © OniTale / Reddit

 

Соруул болгоныг нь тусдаа уутанд савласан бас нэгэн давхар уут

© waddledeefan2009 / Reddit

 

Пенополистиролоор хийсэн таваг дээр хуванцар савтай соус тавьж, тэгээд хүнсний скотчоор ороожээ. Энэ байдлыг шууд xорих хэрэгтэй

© plasticobsessedjapan / Instagram

 

Bluetooth хүлээн авагчийн савлагаа

© Leon0803 / Reddit

 

Дэлгүүрт зарж байгаа амтат чинжүү, ороосон хүнсний скотч нь арай л дэндүү юм аа

© mygreenconscious / Instagram

 

Ийм тэнэг зүйлийн хажуугаар заримдаа би зүгээр л өнгөрөөд явмаар санагдах боловч…

© plasticobsessedjapan / Instagram

 

Арилгасан кивиг хэд хэд хувааж савх модонд шургуулаад, хуванцар савлагаанд хийж хүнсний скотчоор ороожээ

© DKCD / Reddit

 

Японы зарим нэг дэлгүүрт усан үзмийг яаж зардаг вэ?

© momonomo99 / Reddit

 

За яахав, хуванцар савлагаатай хүнсний бүтээгдэхүүнийг энгийн үзэгдэл гэж бодъё л доо. Тэгвэл та өмнө нь ширхэг болгоноор нь гялгар уутанд хийсэн модон хавтан харсан уу?

© plasticobsessedjapan / Instagram

Уут, савлагаандаа хэтэрхий их чармайлт гаргасан эдгээр худалдагчдад өөрсдийгөө зөвтгөх тайлбар байдаг болов уу?

42
Ха ХаХа Ха
23
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *