Хоёрдугаар сарын зурхай: Хумх сар биднийг юу хүлээж байгаа вэ?

0

Нэг л мэдэхэд 2020 он буюу шинэ арваны эхний сар аль хэдийнээ түүх болон үлдэх цаг иржээ. Урин дулаан цаг ирж буйг илтгэж байгаа гэлтэй хоёрдугаар сар айлчлан ирсэн байна. Манай хамт олон сар бүр та бүхэндээ зориулан, зурхайн мэдээг бэлтгэн хүргэдэг уламжлалтай билээ. Хумх сар биднийг юу хүлээж байгаа бол? Асуултын хариултыг хамтдаа олж мэдэцгээе!

Хонь

Энэ сар та урт хугацааны турш холбоогүй байсан найзаасаа төсөөлөөгүй мэдээг сонсох болно.

Тойрон хүрээлж буй хүмүүстэйгээ харьцах харилцаандаа анхаарч, бусдад өөрийнхөө амьдралыг дүгнүүлэх, шүүмжлүүлэх эрхийг бүү олго. Учир нь хэн ч таныг өнөөдрийг хүртэл юу туулсныг мэдэхгүй.

Сарын эхэнд бодол санаа болон хүсэл мөрөөдөл чинь бага багаар биелэлээ олох бол, сарын дундуур урьд өмнө зөвхөн таны төсөөлөлд байдаг байсан амьдрал бодит байдал дээр цогцлоно.

 

Үхэр

Хоёрдугаар сард таны бодол санаа болон итгэл найдвар маш хүчтэй байх бөгөөд амьдралд чинь гэнэтийн өөрчлөлтүүд ар араасаа тохиолдоно.

Аз болоход энэ сар гэр бүлийн харилцаа тогтвортой, халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Хэт их хувийн ашиг сонирхлоо хөөснөөс болж, өндөр үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхий.

Ажлын салбарт цаг зав танд хомс гарах боловч, хичээл зүтгэл, хөдөлмөрөө сарын сүүлд үнэлүүлж чадна.

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, өөрийгөө хурцалж чадах юм бол энэ сар таныг олон сайхан зүйлс хүлээж байгааг санаарай.

 

Ихэр

Зүрх болон тархи чинь хоёрдугаар сарын турш хоорондоо зөрчилдөөнтэй байх тул өнгөрснийг мартаж, өнөөдрөөрөө амьдрахыг хичээгээрэй. Ингэснээр маргааш гэх өдөр таны хувьд гэрэл гэгээтэй байх боломжтой.

Энэ сар ажиллах орчноо өөрчилж магадгүй. Мөн өөр хэд хэдэн өөрчлөлт таны амьдралд тохиолдоно. Гэхдээ эдгээр өөрчлөлтүүд танд тааламжтай санагдана.

Найз нөхөддөө цаг зав гаргахгүй бол дотнын найзууд чинь таниас хөндийрөхөд ойрхон байна. Найзуудад чинь таны мэдэхгүй нууц хэдийнээ бий болсныг үгүйсгэх аргагүй. Хүн бүрт хувийн орон зай байх хэрэгтэйг бодолцож үзэж, өөрийгөө аз жаргалтай байх тал дээр анхаараарай.

 

Мэлхий

Энэ сар Мэлхийнүүдийг олон сонирхолтой гэнэтийн бэлэгнүүд хүлээж байгаагийн дотор санхүү мөнгөтэй холбоотой таатай мэдээ багтжээ.

Гэртээ засвар хийх, шинээр тавилга худалдаж авах гэх мэт богино хугацаанд гаргасан шийдэмгий шийдвэр ач тусаа өгнө.

Гэхдээ хайртай хүнтэйгээ багагүй хугацаанд үл ойлголцож мэдэх учир, өөрийгөө зөвтгөхөөс илүү хажуу дахь хүнийхээ үгийг сонсож, аль болох ойлголцохыг хичээгээрэй.

Таны удаан хугацаанд төлөвлөсөн зүйлс энэ сараас эхлэн биелэлээ олж эхлэх бололтой.

 

Арслан

Хоёрдугаар сар таны хувьд гэрлэлт болон хамтын ажиллагаа гэсэн хоёр үгтэй холбоотой асуудлуудаар дүүрэн байх нь.

Дотнын найзтайгаа ямар нэгэн асуудлаас болж үл ойлголцох, тэр ч бүү хэл нөхөрлөлдөө цэг тавьж мэдэхээр байна. Мөн тойрон хүрээлж буй хүмүүстэйгээ санал бодлоо солилцоход төвөгтэй байж мэднэ.

Найз нөхөд болон хайртай хүнтэйгээ харьцах харилцаанд аль болох уурлаж бухимдалгүй, тайван байхыг хичээгээрэй. Эс бөгөөс та хоёрдугаар сард нилээн ганцаардмал шинжтэй байх эрсдэлтэйг санаарай.

Өөрөөр хэлбэл энэ сар та уур бухимдалдаа хэт их автаж, амьдралд юу чухал, хэнтэй хэрхэн харьцах ёстойгоо ухамсарлахгүй байх төлөвтэй байна.

Ажлын талбар дээр, тэр дундаа томоохон төсөл хариуцаж авсан бол анхаарал болгоомжтой байгаарай. Өчүүхэн төдий алдаанаас болж, сөрөг үр дагаварт хүрч болзошгүй.

Харин санхүү мөнгөний асуудал энэ сар танд ээлтэй байх бололтой. Илүү туршлагатай хүнээс хэрэгтэй, зөв мэдээллийг авах гэж хичээгээрэй. Ингэж чадвал зарлага бага гаргаж, орлогын эх үүсвэр нээгдэнэ.

 

Охин

Энэ сар та ажил албандаа илүү их анхаарал хандуулах хэрэгтэй.

Учир нь хоёрдугаар сард та ажлын талбар дээрээс гэнэтийн бэлэг болохуйц сонирхолтой мэдээг сонсох болно. Гэхдээ үүнд тодорхой хугацаа шаардагдана гэдгийг бүү мартаарай.

Одоо болж байгаа нөхцөл байдлаас үүдэлтэйгээр санхүү мөнгөний асуудал ноцтой түвшинд очиж мэднэ. Мөн та олон асуултын хариултыг энэ сар авах бөгөөд бодол санаагаа цэгцэлж чадвал, ямар ч асуудлаас гарах гарц олох боломжтой.

Хэрэггүй зүйлсэд зарлага гаргахаа боль. Эс бөгөөс сарын сүүл гэхэд таны орлогын хэмжээ үлэмж буурсан байхыг үгүйсгэхгүй.

Бодит байдал болон төсөөлөл хоёрыг хооронд нь ялгаж салгах хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна.

 

Жинлүүр

Та энэ сарыг энтертаймент байдлаар өнгөрөөж, нийгмийн идэвхээ нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал хоёрдугаар сарын турш гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно.

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг үгийг санахад илүүдэхгүй. Бусдад санасан өс хонзон эргээд өөрт чинь гай болж ирж мэдэхээр байна.

Хайртай хүн эсвэл найзтайгаа үл ойлголцсон нөхцөлд уур бухимдалд өөрийгөө бүү захируул. Яваандаа асуудлыг шийдэх гарц олдоно.

Таныг гэдэг хүмүүст цаг зав гаргаж, халуун дотно яриа өрнүүл – болж буй нөхцөл байдалд аль болох нээлттэй харилцан яриа өрнүүлж чадах юм бол, таны бусадтай үл ойлголцох нь бага байна.

 

Хилэнц

Энэ сар гэртээ жижиг ч хамаагүй, ямар нэгэн өөрчлөлт хий. Мөн ажил, амьдралынхаа балансыг хангахгүй бол хайртай хүн чинь гомдоллож мэдэхээр байна.

Өнгөрсөнтэй холбоотой харилцаа эргэн сэргэж болзошгүй тул, аль болох таагүй дурсамжаа сэдрээхээс зайлсхийгээрэй. Ингэж чадахгүй бол та хэсэг хугацаанд уур бухимдалд өөрийгөө бүрэн эзэмдүүлэх болно.

Эрүүл мэнддээ анхаарахад гэмгүй. Сарын дундуур гэнэтийн гэмээр мэдээ сонсох бөгөөд энэ үед та шийдвэр гаргах хэрэгтэй чухал цаг үе ирснийг мэдэрнэ. Зөн совиндоо итгэж чадвал, хожим харамсахааргүй шийдвэр гаргаж чадна.

Хайртай хүнтэйгээ үл ойлголцох юм бол асуудлыг хойшлуулалгүй тэр дор нь ярилцаарай гэж зөвлөе.

Гэр бүлийнхэнтэйгээ таагүй харилцахаас сэргийлж, ахмад настнуудын зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхэд буруудахгүй.

 

Нум

Төрсөн ах дүү эсвэл ойр дотнын хамаатнаасаа энэ сар та төсөөлөөгүй байсан мэдээг сонсох бөгөөд энэ нь таны амьдралд томоохон, гэхдээ эерэг өөрчлөлтийг авчирна.

Найзуудтайгаа агаар салхинд гарч, тэдэнтэй бодол санаагаа хуваалцах хэрэгтэй бөгөөд ингэснээр үлдэж буй саруудад эрч хүчтэй, сийрэг тархитай байх болно. Хүсэхгүй байсан ч гэсэн найзууддаа заавал цаг зав гаргаарай. Үр дүн нь танд ач тусаа үзүүлнэ.

Харин хэн нэгнээр сэтгэл санаагаа тоглуулах, бусдаар доромжлуулахаас сэргийл. Гаргасан ажлын бүтээмжээ бусдад алдахаас болгоомжлоорой.

 

Матар

Энэ сар та хувийн ашиг орлого болон өөрийнхөө үнэ цэнийг үнэлэхэд анхаараарай.

Зөв цагт, зөв зүйлд анхаарлаа хандуулснаар гарах үр дагавар нь танд ашигтайгаар эргэнэ.

Хоёрдугаар сард зөн совин чинь хүчтэй байх учраас өөрөө өөртөө итгэл хүлээлгэ. Гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцож, улмаар хүндлэлийн хязгаарыг давахаас сэргийлээрэй. Эс бөгөөс гэр бүлийн халуун дотно уур амьсгал хормын дотор үгүй болох болно.

Бусадтай хамтарч ажиллахаас бүү зайлсхий. Ингэснээр та ажлын талбар дээр юу болохгүй, бүтэхгүй байгааг олж харах бөгөөд хамтын шийдвэрээр амжилтад хүрнэ.

Таны карьер энэ сараас эхлэн дардан замаар урагшлах төлөвтэй байна. Гэхдээ урд чинь тээг болох саад бэрхшээлд өвдөг сөхөрч болохгүй.

 

Хумх

Энэ сарын хувьд таны бодол санаа тогтворгүй байх бөгөөд үр дүнд нь юу зорьж, хаашаа тэмүүлж байгаагаа ойлгохгүй хэсэг хугацаанд мухардалд орж мэднэ.

Өөрт чинь урам зориг, итгэл үнэмшил, баяр хөөр бэлэглэх хүнтэй аль болох цагийг хамт өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ажлын талбар дээр хариуцлага алдах хөнгөн хуумгай үйлдэл гаргахаас сэрэмжил.

Гэхдээ ямар ч асуудал тулгарсан бай, хайртай хүн чинь таны ард бат найдвартай зогсож байх тул, юунаас ч бүү ай.

Хэрэв та оюун бодлоо цэгцэлж, тайван, хүлээцтэй байж чадах юм бол энэ сар таны хувьд тийм ч таагүй байхгүй.

 

Загас

Өнгөрсөн таагүй дурсамжтай холбоотой асуудлууд энэ сар таныг багагүй зовоох нь ээ. Дотор хүнтэйгээ ярилцах өдөр хоёрдугаар сард танд цөөнгүй тохиолдоно. Бодол санаагаа цэгцэлж, асуудалд ухамсартайгаар хандахыг хичээгээрэй гэж зөвлөе.

Энэ сарын хувьд таны ашиг орлого нэмэгдэж, орлого зарлагын баланс тогтвортой байх тул санаа зовох хэрэггүй.

Гэхдээ хэрэггүй зүйлд аль болох мөнгө бага зарлагдахгүй бол сарын сүүлээр санхүүгийн хямралд орж мэдэхээр байна.

Хийж буй ажилдаа бүтээлчээр хандаж чадах аваас санаа зовних асуудлууд бага багаар замхарч, орлого чинь аажим аажмаар өсөн нэмэгдэнэ.

Хоёрдугаар сард та сурч мэдэхэд хамгийн тохиромжтой цаг үе. Сарын дундуур санаа зовоох асуудал ундарч мэдэх ч, оюун бодлоо тунгалаг байлгаж чадвал, танд болон таны амьдрал сүйдтэй сөрөг зүйлс тохиолдохгүй.

29
ХөөрхөнХөөрхөн
16
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Enebish Tsagaantsooj

    Enebish Tsagaantsooj

    2020/02/01 at 08:00

    Poki June

  2. Nyamdorj Monkhzul

    Nyamdorj Monkhzul

    2020/02/01 at 14:15

    Hair

  3. Ariun Saihan

    Ariun Saihan

    2020/02/01 at 23:09

    96406310

  4. Ariun Saihan

    Ariun Saihan

    2020/02/01 at 23:09

    95406310

  5. Horloo Baatarsvh

    Horloo Baatarsvh

    2020/02/02 at 04:11

    86598486

  6. Oyungerel Baldan

    Oyungerel Baldan

    2020/02/02 at 19:07

  7. Bayrsaihan Erdene Chimeg

    Bayrsaihan Erdene Chimeg

    2020/02/02 at 21:44

    95769507

  8. Mungunuu Mng

    Mungunuu Mng

    2020/02/03 at 00:17

    Nok Noriko

  9. Bxl Hongoroo Hongoroo

    Bxl Hongoroo Hongoroo

    2020/02/03 at 08:39

    Chantsa Baska

  10. Amaa Amaraa

    Amaa Amaraa

    2020/02/03 at 22:57

    Gvnsee Ambjii

  11. Narangerel Chimidtseren

    Narangerel Chimidtseren

    2020/02/03 at 23:56

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *