Ухань хотын дарга коронавирусын талаарх үнэн бодит мэдээллийг нууцалсан гэдгээ баталлаа. Хорио цээр тогтоохоос өмнө 5 сая иргэн хотыг орхиж явсан байжээ!

1

Өнгөрсөн ням гаригт хүмүүсийг шоконд оруулсан хэвлэлийн бага хурал болсон ба Хятадын Ухань хотын дарга Зоу Шианван хамгийн эхний коронавирусын халдвар авсан хүн бүртгэгдэх үед, тархах аюултай талаарх мэдээллийг олон нийтэд хүргэлгүй нууцалжээ. Тэрээр энэ тухай Хятадын мужийн ТВ-ээр мэдэгдсэн ба хотын иргэд “хайнга бас үүрэг хариуцлагагүй байна” хэмээн маш их шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ.

Think China

“WSJ” эх сурвалжийн мэдээлж буйгаар, Зоу орон нутгийн ард иргэдэд мэдээлэл хүргэхийн өмнө Бээжин дэх Засгийн газар руу болсон процессыг мэдэгдэх учиртай байсан ба тодорхой хугацаа шаардлагатай болсон гэнэ. Хэдий тийм боловч энэ үеэр 5 сая гаруй иргэд аль хэдийнээ хотыг орхиж гарсан байжээ. Харамсалтай нь энэ үйл явдал Ухань хотод хорио цээр тогтоохоос өмнө болсон ба магадгүй үүнээс болж вирус Хятад болон дэлхий даяар хурдацтай тархсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Зоу Бээжингээс тодорхой чиглэл, зөвшөөрөл ирээгүй нөхцөлд юу ч хийх боломж байгаагүй учраас нууцлахаас өөр арга байгаагүй гэж хэлсэн байна. “Би өөрөө вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээллийг авсны дараа, дээд удирдлагуудаас чиглэл авах ёстой байсан ба үүний дараа орон нутгийн ард иргэдэд мэдээлэх байсан юм.” гэжээ.

SCMP

Тэрээр мөн нэмж, хүмүүс миний гаргасан шийдвэрт таатай хандахгүй байгаа бол, өвчнийг хяналтанд байлгах болон хүмүүсийн амьдрал, аюулгүй байдлын төлөө албан тушаалаа хүлээлгэж өгөхөд бэлэн байгаа талаар хэлжээ. Ухань хотын Коммунист намын нарийн бичгийн дарга Ма Гуошиан өөрийгөө шийтгэл хүлээхэд ямар нэгэн асуудалгүй гэдгээ мэдэгдсэн байна.

“Журмын нөхөр Ма Гуошиан болон миний бие хариуцлагаа ухамсарлахад бэлэн байна. Хэрэв хэн нэгэн үүнд үүрэг хариуцлага хүлээж байж, дэлхий нийт амар тайван болох юм бол, бид албан тушаалаа өгөх замаар хариуцлагаа хүлээе.” хэмээн Зоу хэлжээ. Ма болон Зоу нарыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа ба ард иргэд тэднийг вирусын тархалтыг барилгүй, тараасан хэмээн маш их буруутгаж байгаа ажээ.

Outlook India

Хятадын Засгийн газраас өнгөрсөн даваа гаригт Цагаан сарын амралтыг хоёрдугаар сарын 2-ны өдөр болгож сунгасан ба ингэснээр вирусын тархалтыг хэсэг хугацаанд ч болов барьж чадна гэж үзэж байгаа гэнэ. Шанхай болон Шужоу хотууд иргэдээ хоёрдугаар сарын 9-ний өдөр хүртэл хүлээж авахгүй гэдгээ зарласан билээ.

Одоогийн байдлаар албан ёсны мэдээллээс харахад, 132 хүн нас барж, 6000-аас багагүй хүн вирусын халдвар авчээ. Энэ нь 2002-2003 онд тархаж байсан SARS вирусээс илүү аюултай нөхцөл байдал үүсэх өндөр магадлалтайг илтгэж байна. “CBS News” эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг вирусын халдвар авсан хүнд эхний 14 өдөр тодорхой шинж тэмдгүүд илрэхгүй ба дэлхий даяар нийт 100,000 гаруй хүн вирусын халдвар аваад байна гэсэн мэдээлэл байгаа юм.

42
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. Эрдэнэчимэг Р.

    Эрдэнэчимэг Р.

    2020/01/31 at 22:42

    Tegjil taaraa

  2. Duya Duya

    Duya Duya

    2020/01/31 at 23:47

    Ted haaguur yavaad bn. Manaid hureed irsen yum bish baigaadaa

  3. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/02/01 at 01:24

    Хожимдсон ч гэсэн буруугаа хүлээж байгаа нь “хүн” гэдгийг нь гэрчилж байна.

  4. Гэрэлт Ирээдүй

    Гэрэлт Ирээдүй

    2020/02/01 at 01:43

    Yugaa nuutslaad bdg vmhii sanaatai nowshnuud we delhii niiteer taraaj bj sanaa n amarch bgn bhda

  5. Sanduijaw Batbold

    Sanduijaw Batbold

    2020/02/01 at 03:27

    Эрл

  6. Sambuu Oyunaa

    Sambuu Oyunaa

    2020/02/01 at 07:19

    эрт хэлсэн бол эрт арга хэмжээ авах бсан

  7. Battsetseg Luvsan

    Battsetseg Luvsan

    2020/02/01 at 10:49

    манай хэд адилхан шүү

  8. Ariunsaikhan Lkhagva

    Ariunsaikhan Lkhagva

    2020/02/01 at 12:38

  9. Ariunsaikhan Lkhagva

    Ariunsaikhan Lkhagva

    2020/02/01 at 12:38

  10. Olziimaa Davaajav

    Olziimaa Davaajav

    2020/02/01 at 12:46

  11. Togsoo Oyun

    Togsoo Oyun

    2020/02/01 at 15:05

    Яанаа тэр олон хятад хаана шингэв ээ. Хаагуур өвчин тарааж байгаа болоо. Аюул

  12. Hishigdelger Badarch

    Hishigdelger Badarch

    2020/02/01 at 15:22

    Novshnuud

  13. Bolor Ch

    Bolor Ch

    2020/02/01 at 19:18

    Manai darga nar ch ylgaagvi aih ayulgvi gd l demb vvreg chigleliig haraad suujaagaashd gewch mestneesee howhorohgvish yaj ch baisan

  14. Erdene Tugs

    Erdene Tugs

    2020/02/01 at 19:37

    Оросын НТВ өглөөний мэдээ

  15. Bayarmaa Badamdoo

    Bayarmaa Badamdoo

    2020/02/01 at 20:17

    Урьд өмнө бас л тэгсэн шүү дээ!!Одоо хурдан эмчлэх нь чухал бна даа хөөрхий

  16. Дашдулам Дашкаа

    Дашдулам Дашкаа

    2020/02/02 at 01:34

    Muu mal

  17. Odgerel Dagvadorj

    Odgerel Dagvadorj

    2020/02/02 at 02:13

    Nowsh

  18. Т. Уянга

    Т. Уянга

    2020/02/02 at 11:12

    Ohh zaz ali hedin orod irtsn bj magadq l yum bn

  19. Ari Tur

    Ari Tur

    2020/02/02 at 13:52

    өө тэгвэл өнгөрсөн юм байна хятад улс

  20. Х. Хажимухан

    Х. Хажимухан

    2020/02/02 at 21:04

    Teneg

  21. Х. Хажимухан

    Х. Хажимухан

    2020/02/02 at 21:05

    Ухаанғү teneg

  22. Саранзул Бадраа

    Саранзул Бадраа

    2020/02/03 at 13:39

    Арай ч дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *