21 өдрийн явган алхах төлөвлөгөө: Таны бие их хэмжээний жин хасна – фитнесээр хичээллэж, хоолны дэглэм баримтлах ч шаардлагагүй!

2

Хэрэв та фитнесээр хичээллэж эхлэх бодолтой байгаа бол, хувийн бэлтгэл хангагч Galina Denzel-ийн санаачилсан 21 өдрийн явган алхах төлөвлөгөөг хэрэгжүүлээрэй – жин хасаж, эрүүл мэндийг сайжруулахад тусална. Үүнээс харахад, явган алхах нь хүний биед маш их ач тустай ажээ – дан ганц илүүдэл өөхийг хайлуулаад зогсохгүй, эрүүл чийрэг байдлыг сайжруулна.

Бид уншигчиддаа хүн бүхний дагаж, баримтлах боломжтой энгийн төлөвлөгөөг хүргэж байна – таны биед хувьсал авчрах аялалдаа бэлдээрэй. Үр дүнд нь та амьдралын идэвхтэй, эрүүл чийрэг болох болно!

Эхний 7 хоног

Өдөр 1 – Өглөө болон орой тогтмол 5 минут алхахаас эхэлнэ.

Өдөр 2 – Өглөө болон орой 7 минут алхана.

Өдөр 3 – Төлөвлөгөөний 3 дахь өдөр өглөө болон орой 9 минут алхана.

Өдөр 4 – Алхах хугацааг өдөрт хоёр ч удаа нэмнэ.

Өдөр 5 – Өглөө болон орой 12 минут алхана. “Тэсвэр хатуужил”-ын эхний 7 хоног дуусахад ойртож байна.

Өдөр 6 – Өглөө болон орой 15 минут алхана.

Өдөр 7 – “Тэсвэр хатуужил”-ын 7 хоногийн сүүлийн өдөр өглөө болон орой 18 минут алхана. Хоёр дахь 7 хоногтоо бэлдэнэ.

© depositphotos.com

 

Хоёр дахь 7 хоног

Өдөр 8 – Биеэ хөнгөн халааж, 2 минут энгийн байдлаар алхана. Тэгээд 10 минут хурдтай алхаад, төгсгөлд нь 2 минут дунд зэргийн хурдаар алхана.

Өдөр 9 – Дунд зэргийн хурдаар 20 минут алхана.

Өдөр 10 – Энэ өдөр хугацааг уртасгана. 5 минут хөнгөн алхсаны дараа, 12 минут хурдан алхаж, дахиад 5 минут дунд зэргийн хурдаар алхана.

Өдөр 11 – Дунд зэргийн хурдаар дахиад 10 минут алхана.

Өдөр 12 – Яг өмнөх шигээ буюу энэ өдөр хугацааг уртасгана. 5 минут хөнгөн алхсаны дараа, 15 минут хурдан алхаж, дахиад 5 минут дунд зэргийн хурдаар алхана.

Өдөр 13 – Дунд зэргийн хурдаар дахиад 20 минут алхана.

Өдөр 14 – Хоёр дахь 7 хоногийн сүүлийн өдөр 5 минут хөнгөн алхаж, 18 минут хурдтай алхаад, төгсгөлд нь 5 минут дундаж хурдаар алхана.

© depositphotos.com

 

Гурав дахь 7 хоног

Өдөр 15 – Сүүлийн 7 хоногийг шатны өөд болон уруу 10 минут алхсаны дараа 2 минут хөнгөн алхана.

Өдөр 16 – Хоёр дахь 7 хоногийн адилаар дунд зэргийн хурдтай 20 минут алхана.

Өдөр 17 – 12 минут шатаар үргэлжлүүлэн дээш доош алхсаны дараа, 2 минут хөнгөн алхана.

Өдөр 18 – Энэ өдөр танд бага зэргийн гэнэтийн бэлэг барьж байгаа юм шиг санагдана. 25 минут дунд зэргийн хурдаар алхаж, нийт 2 удаа тус бүрийг нь 12 оролтоор скуат буюу суултын дасгал хийнэ.

Өдөр 19 – 20 минут шатаар үргэлжлүүлэн дээш доош алхсаны дараа, 3 минут хөнгөн алхана.

Өдөр 20 – 25 минут дунд зэргийн хурдтай алхана.

Өдөр 21 – Энэхүү 21 өдрийн явган алхах төлөвлөгөөг дуусгахдаа, 20 минут хурдтай алхаж, 3 минут хөнгөн алхана.

© depositphotos.com

Явган алхах нь амархан бөгөөд таныг эрүүл байхад тусална. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, жилийн турш өдөр бүр 20 ба түүнээс дээш минут явган алхах нь 3 кг өөх шатаах ач тустай гэж үзжээ.

Та энэхүү 21 өдрийн явган алхах төлөвлөгөөг хэрэгжүүлэх үү? Жин хасах зорилготой найзыгаа MENTION хийж энэхүү мэдээг дуулгаарай.

22
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Тойлаган Д.

    Тойлаган Д.

    2020/02/01 at 18:16

    Ahai Aierke

  2. Urantsetseg Sukhbaatar

    Urantsetseg Sukhbaatar

    2020/02/01 at 23:56

    Nergui Nergui Sara Anicka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *