Ухань хотоос нэгэн эр гэртээ эргэж ирсэн боловч, гэрийнхэн нь түүнийг гаднаас нь түгжиж, хаалгыг нь модон банзаар хаджээ!

0

Дэлхий даяар олон хүнд коронавирустай холбоотой мэдээлэл айдас төрүүлж байгаа гэдэгтэй маргах аргагүй. Тэр тусмаа вирусын голомт болох Ухань хотоос ойр дотнын хүмүүс дээрээ зочлоод ирсэн нөхцөлд, бүр ч айдас төрөх биз ээ.

“China Press” эх сурвалжийн мэдээлж буйгаар, Уханьд ажилладаг нэгэн эр төрсөн гэртээ эргэж ирсэн боловч, аймшигтай зүйлтэй нүүр тулгарчээ – гэрийнхэн нь түүнтэй ойртохыг огтхон ч хүсээгүй гэнэ.

Оронд нь түүнийг гэрт нь түгжиж, хаалгыг нь модон банзаар хадаж, гарахыг нь хориглосон байна.

Гэртээ ирсэн эр “намайг гаргаач” гэж гуйсан ч, гэр бүлийнхэн нь үргэлжлүүлэн хаалгыг модон банзаар хадсаар байжээ.

Гэсэн хэдий ч энэ нь Ухань хотоос ирсэн хүнд тохиолдож буй анхны явдал биш юм.

Өөр нэгэн бичлэгт, нэгэн эмэгтэй гэр бүлийнхээ гишүүнийг цонхоор гарахыг нь хориглож, сандлаар хаалт хийж байгааг харж болно.

Гурав дахь бичлэг дээр хэд хэдэн эрчүүд бас нэгэн айлын хаалгыг төмрөөр тулж онгойхгүй болгож, улаан цаасан дээр “Энэ гэр бүлийнхэн Ухань хотоос ирсэн. Гэртээ байцгаана уу.” гэж бичжээ.

Олон интернет хэрэглэгчид дээрх бичлэгүүдэд гарч буй үйл явдалтай санал нийлэхгүй байгааг “China Press” мэдээлсэн ба энэ нь вирусын буруу болохоос биш, тэдгээр хүмүүст буруу байхгүй гэж санал бодлоо цахим ертөнцөөр илэрхийлсээр байгаа ажээ.

“Ухань бол вирусын эх сурвалж болохоос биш хүмүүст ямар хамаатай юм бэ?”. “Ухань хотоос вирус тархсан нь Ухань дахь хүмүүсийн буруу биш. Бид тэдний оронд өөрсдийгөө тавьж үзэх хэрэгтэй.”

Та энэ талаар юу гэж бодогдож байна? Та тэдний оронд байсан бол яах байсан бэ?

36
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Purevbazar Da

    Purevbazar Da

    2020/02/01 at 12:05

    Hyatduud iimel humuus

  2. Otgoo Oogi

    Otgoo Oogi

    2020/02/01 at 12:40

  3. Davaa Dolgorkhand

    Davaa Dolgorkhand

    2020/02/01 at 12:40

    Хятадуудаас юу ч гарна, шийтгэлээ авч байна 😠

  4. Эрдэнэчимэг Р.

    Эрдэнэчимэг Р.

    2020/02/01 at 13:17

    Ene chin hytaduudiin jinhen aranshin yum shvv dee magtaad bsan hvmvvsee

  5. アズフー フズア

    アズフー フズア

    2020/02/01 at 13:47

  6. Б. Азжаргал

    Б. Азжаргал

    2020/02/01 at 13:50

    getel manaihan maskch zvvhgvi umdaa ger bvleesee tatgalzahadch hvrgej bna aimar ymaa

  7. Bayrsaihan Bayraa

    Bayrsaihan Bayraa

    2020/02/01 at 14:01

    Balairchih yum bna da

  8. Эрдэнэтуяа Ээгий

    Эрдэнэтуяа Ээгий

    2020/02/01 at 16:53

    Manaihan ch muu geed bga hyataduudaas yalgarah yum alga l bna sh de. Gehdee l bas aimshigtai yumaa. Uhanaas mongol oyutnuud awch irne gesen chin buun l yum bolood bsan haa gazar huwia hicheegch amia bodogchid baisaar l bna sh de.

  9. Tolya Oyunaa

    Tolya Oyunaa

    2020/02/01 at 17:12

    Hudal medeelel bn

  10. Цэцэг Цэцэг

    Цэцэг Цэцэг

    2020/02/01 at 20:33

    Тэвчээд байж болсон юм чинь хүлээгээд байж байгаачээ хүмүүсийг хүндэрүүлээд ямар хэрэг байнаө

  11. Altantuya Lhagvasuren

    Altantuya Lhagvasuren

    2020/02/01 at 20:50

    Ийм хүмүүс тэгээд л манай эмч нарыг хүлээж аваад л туршлага судлуулаад буцаагаад явуулах юм шиг байна уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *