Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг 7 хоол хүнс. Эрч хүч, амин дэм бэлэглэхээс гадна дархлааг сайжруулна

2

Бид хүүхэд байхаасаа л хүний биед шим тэжээл чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мэддэг болсон. Шим тэжээллэг хоол хүнс идэх тусам жин хасах, цусны эргэлт сайжрах, бие галбирлаг болох, зарим өвчнийг хүндрэхээс сэргийлэх ач тустай.

Эмэгтэй хүний эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүнүүд

Шим тэжээлтэй хоол хүнс эмэгтэйчүүдэд маш чухал хэрэгтэй яагаад гэвэл энэ нь тэдэнд эрүүл хүүхэд хэвлийдээ тээж, төрүүлэхэд тус болно. Иймд хэрэв та үр удмаа үлдээе гэж бодож байгаа бол ямар төрлийн хоол хүнс идэх хэрэгтэй вэ гэдгээ мэддэг байх ёстой.

1. Брокколи

Брокколи болон бусад байцааны төрлийн ургамал (цэцэгт байцаа болон брюссель байцаа) хорт хавдар үүсгэгч эсээс сэргийлдэг. Нэг аяга брокколи гэхэд найрлагандаа нэг өдрийн турш авах ёстой витамин C амин дэмийг агуулдаг байна. Мөн витамин А амин дэмийг ч бас агуулдаг.

© 8830emerald/instagram

 

2. Самар

Самар найрлагандаа нүүрс ус, А, Е болон B төрлийн витаминууд, тослог хүчил болон уураг агуулдаг. Энэ нь сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулж, гормоны тэнцвэрийг хангана.

© nastya_strong_petrenko/instagram

 

3. Бэрсүүт жүрж

Энэ жимс нь витамин C амин дэмээр баялаг тул дархлааны системийг дэмжих, өөхийг шатаах, ядралтыг зогсоох, бодисын солилцоог тогтворжуулах, мөөгөнцөр болон бактериас бие организмыг хамгаалах олон давуу талтай.

© turbo.luba/instagram

 

4. Бууцай

Бууцай болон бусад (ногоон сонгино, яншуй болон гоньд) хүнсний ногоонууд нь хөгшрөлтийг удаашруулна. Бууцай гэхэд л найрлагандаа их хэмжээний уураг, витамин, чухал элементүүд болон эслэг чанарыг агуулдаг. Бага калорийн агууламжтай хүнсний ногоо учир жингээ барих хүсэлтэй эмэгтэйчүүдэд яг тохирно.

© chenali25/instagram

 

5. Манжин

Кали, төмөр, магни, иод, фолийн хүчил болон бусад олон хэрэгтэй элементүүд энэ хүнсний ногооны найрлаганд багтдаг. Хавдар үүсгэгч эс болон үрэвслийн эсрэг сайн нөлөөтэй. Түүнчлэн манжингийн шүүс уувал цусны даралтыг бууруулдаг.

© la_fantasi/instagram

 

6. Нэрс

Энэ жимсний найрлаганд гайхалтай ач тустай антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эрдэс бодис агуулагддаг. Зүрх судасны өвчин, чихрийн шижин болон үе мөчний өвчнөөс сэргийлж, тархины үйл ажиллагааг дэмжинэ.

© selpotald/instagram

 

7. Тараг

Бусад ферментжүүлсэн цагаан идээний адилаар кефир, тараг зэрэг нь найрлагандаа эрүүл пробиотик агуулдаг – микро организмууд нь биеийг хамгаална. Ходоод гэдэсний замын эмгэг, ходоодны шарх болон үтрээний үрэвслээс сэргийлэх ач тустай.

© pro_biotiki/instagram

Одоо эмэгтэй та ямар хоол хүнс идэх ёстой вэ гэдгээ мэдэж авлаа. Дэлгүүр орж, нэн даруйхан эдгээр хүнсийг худалдаж аваарай.

22
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *