Эрүүл арьстай байхад тань туслах 8 дадал зуршил

1

Гоо сайхан байхын нууц нь гэрэлтсэн толигор арьсанд байдаг. Өөгүй сайхан харагдахын тулд бүсгүйчүүд ямар ч зүйлийг туршиж үзэхэд бэлэн байдаг. Харамсалтай нь хэрэглэсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь төдийлөн хүссэн үр дүнг өгөхгүй байх нь бий.

Бидний хүргэх гэж буй зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр та гэрэлтсэн, цэвэрхэн царайтай болох боломжтой юм.

Ухаалаг утасныхаа дэлгэцийг байнга цэвэрлэж байгаарай

Эрүүл арьстай байхад тань туслах 8 дадал зуршил 1

Таны нүүрэн дээр жижиг жижиг тууралтууд гарч байна уу? Хацарны хэсэгт тууралт гарж загатнах нь гар утаснаас үүдэлтэй байж болох юм. Судалгаагаар гар утасны дэлгэц нь 00-н өрөөний суултуураас 10 дахин их бактери агуулдаг нь тогтоогджээ. Эдгээр нянгууд таны нүүрэн дээр наалдахаас сэргийлэхийн тулд ухаалаг утасныхаа дэлгэцийг тогтмол цэвэрлэж заншаарай.

Гоо сайхны багсаа байнга угаах

Эрүүл арьстай байхад тань туслах 8 дадал зуршил 2

Бохирдсон гоо сайхны багс нь арьсны идээт үрэвсэл, харшил зэрэг арьсны эмгэг үүсэх шалтгаан болдог. Иймээс нүүр цэвэрлэгч порлон, гоо сайхны багсыг ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй юм. Нян бактери устгаж ариутгах зориулалттай цэвэрлэгчээр угааж болно. Гэхдээ илүү сайн цэвэрлэхийг хүсвэл шампунь эсвэл хөөсөн цэвэрлэгчийг ашиглаарай.

Хоолны дэглэм баримтлахад учир бий

Эрүүл арьстай байхад тань туслах 8 дадал зуршил 3

Сахар их хэмжээгээр агуулсан таргалуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд нь нэг төрлийн арьсны дайсан гэдгийг хүн бүр л мэддэг. Гэхдээ хоолны дэглэмийг хэтрүүлэх нь хор уршигтай гэдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Нэг төрлийн бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэснээр арьс уян хатан чанараа алдаж хуурайшиж, үрчийх нь элбэг. Иймээс хэрвээ та хоолны дэглэм барьж байгаа бол олон төрлийн амин дэмээр баялаг хүнс түлхүү хэрэглээрэй.

Арьс гуужуулагчийг хэтрүүлэн хэрэглэвэл аюултай

Эрүүл арьстай байхад тань туслах 8 дадал зуршил 4

Үүнийг хэрэглэснээр арьс цэвэрхэн, зөөлөн болдгийг бид мэднэ. Гэхдээ хэтрүүлж хэрэглэвэл арьс үрэвсэх магадлалтай. Таны арьс хэт хуурай эсвэл үрэвсэлтэй бол гуужуулагч хэрэглэхийн оронд гуужуулагч шингэнийг сонгоорой. Харин тослог арьстай хүмүүсийн хувьд 7 хоногт нэг удаа л гуужуулагч хэрэглэхэд болно.

Усанд санд орохын өмнө болон дараа нүүрэндээ тос түрхээрэй

Эрүүл арьстай байхад тань туслах 8 дадал зуршил 5

Усан сангийн усан дахь химийн элементүүд нь арьсыг хуурайшуулдаг. Үүнээс сэргийлэхийн тулд усан санд орохын өмнө чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхэж заншаарай. Харин гарч ирээд нүүрээ сайтар угаагаад чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй юм.

Дасгал хийснийхээ дараа шүршүүрт орж байх

Эрүүл арьстай байхад тань туслах 8 дадал зуршил 6

Дасгал хөдөлгөөн хийж хөлөрснөөр хар батга гэх мэт арьсанд хуримтлагдсан бохирдлууд ил гарч ирдэг ба тэр дор нь угаахгүй байснаар нөхцөл байдлыг улам бүр дордуулдаг. Иймээс дасгал хөдөлгөөн бүрийн дараа залхууралгүйгээр усанд орж байх хэрэгтэй.

Бие махбодийн зүгээс илгээж буй дохионд анхаарал хандуул

Эрүүл арьстай байхад тань туслах 8 дадал зуршил 7

Нүүр загатнах, улайх, батга гарах зэрэг нь таны эрүүл мэнд асуудалтай байгааг илтгэх дохио ч байж мэдэх юм. Иймээс эдгээр шинжүүдийг тоолгүй орхиж хэрхэвч болохгүй.

Хэт халуун усанд орохоос зайлсхий

Эрүүл арьстай байхад тань туслах 8 дадал зуршил 8

Хэт халуун ус нь арьсны гүний чийгшлийг хангах үүрэгтэй липидийн хамгаалалтын давхаргыг үгүй хийдэг. Мөн халуун усаар байнга нүүрээ угааснаар арьс эрт хөгширч, үрчийдэг. Иймээс усанд орохдоо өрөөний температуртай ойролцоо усанд орохыг хичээгээрэй.

3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Опозит Цогоо

    Опозит Цогоо

    2016/08/29 at 19:12

    ss?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *