Зарим улс орнууд ан амьтдад зориулж тусгай гарц хийж эхэлжээ. Байгаль дэлхийгээ хамгаалах нь ямар чухал зүйл болохыг үүний үр дүнгээс харж болно

2

Зам дээр гэнэт гарч ирэх буга эсвэл зээр – жолоочийн өмнө гэнэт тулгарах таагүй асуудлын нэг. Зам хөндлөн гарч яваа хөөрхий амьтан машинд сууж яваа жолооч, зорчигчдоос дутуугүй айсан нь ойлгомжтой. Дуу чимээ бас ойртон ирж байгаа автомашин зэрлэг амьтдыг хөдөлгөөнгүй болгох эсвэл өөрийгөө хамгаалах реакц нь этгээд гаж байдлаар илрэхэд хүргэнэ. Үнэндээ хүн, амьтан хоёуланг нь ийм төөгүй нөхцөл байдлаас хамгаалж болох ажээ. Өөрөөр хэлбэл бид замын дэд бүтцэд багахан анхаарал хандуулахад л болно.

Хүн төрөлхтөн бид зэрлэг байгальтай эн зэрэгцэн амьдрах ёстой, үүний тулд байгаль дэлхийгээ хамгаалах ёстой. Өнөөдөр уг сэдэвтэй холбоотой нэгэн гайхалтай шийдлийг танд танилцуулахаар бэлдлээ: зарим нэг улс орнууд ан амьтанд зориулсан замын гарц барих болжээ. Уг гарц амьтдын амийг хэдэн арваар нь биш хэдэн мянгаар нь аварч чадаж байна.

© depositphotos.com

Олон төрлийн хөхтөн амьтад хоол хүнсний эрэлд гарах, амьдрах эсвэл үржих таатай орчин олохын тулд нэг газраас нөгөө газарт нүүдэллэдэг. Харамсалтай нь орчин үед ой модыг хурдны замаар тусгаарлаж эхэлсэн. Чанга дуу чимээ болон замаар давхих машинууд олон амьтдыг айлгана, ингээд тэд тодорхой нэг бүсэд хоригдож эхэлдэг байна. Нүүдэллэх боломж нь боогдож өлсгөлөн, өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй, тэр ч бүү хэл хөдөлгөөний хязгаарт ч ордог байна. Буга, зээр зэрэг амьтад зам гарахдаа амь өрсөн давхидаг нь харамсалтай.

Бид энэ асуудлыг хэрхэн шийдэж болох вэ?

© depositphotos.com © vocalvalkyrie / imgur

Зэрлэг амьтдын хөдөлгөөн, нүүдлийг хязгаарлахгүй чөлөөтэй байлгахын тулд байгаль хамгаалах байгууллагууд нэгэн үр дүнтэй аргыг олжээ – тусгайлан гарц (эстакад болон экодук) барьж амьтдыг машинд мөргүүлэх эрсдэлээс хамгаалжээ.  Уг гарц нь тусгайлан зэрлэг амьтдад зориулагдсан бөгөөд хурдны замаар аюулгүй гарахад нь тусална.

 

Европ аюулгүйн гарц илүү ихийг барьж байна

© wur.nl © shutterstock.com

Энэ төрлийн гүүрийг ан амьтдад зориулж анх Франц улсад 1950 онд барьжээ. Гэхдээ тус гүүрний эхний зориулалт нь агнуурын бугыг хөөхөд амар байхаар анчдад зориулсан байна. Уг санаа Европоор хурдан ч тархаж, тийм учраас уг гарц олон улсад бий болох шалтгаан болсон байна. Нидерланд, Герман, Франц, Швейцар зэрэг улсуудад газрын дээрх болон доорх гарцууд олноороо баригдаж байна – зөвхөн том эсвэл жижиг биетэй хөхтөн амьтад төдийгүй мөн усны, газрын доорх амьтдад ч зориулан аюулгүй зам гарахад нь туслах зорилгоор тусгай гарц барьжээ. Жишээ нь, могой, гүрвэлүүдэд зориулсан гарцууд бий.

  • Зөвхөн Нидерландад гэхэд л 600 гаруй эстакад-ыг зэрлэг ан амьтдад зориулж барьсан. Мөн энэ улсад дэлхийн хамгийн урт экодук байдаг гэж үздэг – 800 м орчим үргэлжлэх гарц.

 

АНУ болон Канадад ч гэсэн том, жижиг амьтдын аюулгүй байдлыг хангаж байна

© aquamaintainltd / instagram © shutterstock.com

Европын туршлага тив дэлхийгээр нэг тарж байна. Зарим нэг улс орнууд туршлагыг улам төгөлдөржүүлж бүх амьтдын аюулгүй байдлыг хангах гарц барьж эхэлжээ: америкийн Орегано болон Вашингтон мужуудад замын доогуур тусгайлан усны хоолой барьжээ. Хоолойгоор ус урсах бөгөөд загас зэрэг амьтад нүүдлээ чөлөөтэй хийж болно, мөн нүүдэл хийж байгаа амьтад ч уух усаар хангагдана.

Харин Канадын эртний үндэсний парк болох Банфед ан амьтдад зориулсан 44 гаруй байгууламж барьсан, үүнд 6 хоолой 38 газар доогуур явах гарц багтах ажээ. Энэ бүх тусгай байгууламжууд нь 11 төрлийн том биетэй зэрлэг амьтдын аюулгүй байдлыг хангаж байна. Үүнд: буга, койот, чоно, пума, хар баавгай, хүрэн баавгай зэрэг багтах ажээ.

 

Норвеги улс зөгийнүүдэд ч гэсэн анхаарал хандуулна

© BYBI / facebook © BYBI / facebook

Ослогийн оршин суугчид саяхнаас зөгийн тоо буурч байгаад сэтгэл зовж эхэлжээ. Тиймээс зөгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээнд анхаарал хандуулж эхэлсэн байна – уг асуудлыг шийдэхийн тулд “зөгийн зам” барьсан. Насанд хүрэгчид болон хүүхдүүд наранцэцэг зэрэг зөгийний дуртай ургамлыг суулгаж тарина, мөн зөгийн үүрнүүд босгож эхэлсэн. Хүмүүс зөгийнүүдийг хоол, орон байраар хангах зорилго тавин ажиллаж байгаа юм. Зөгий нь хүн болон зэрлэг байгальд ямар чухал амьтан болохыг тэд сайн мэдэж байгаа нь илт.

 

Австралийн хавчнуудад ч гэсэн тусламж хэрэгтэй

© parksaustralia / instagram © Parks Australia / facebook

Австрали улсад 11-12 дугаар саруудад борооны улирал эхэлдэг. Энэ үеэр 50 сая гаруй улаан хавч өөрийн нутгаа орхин далайгаас гарч өндгөө гаргахаар нүүдэллэнэ. Эдгээр саруудад зарим нэг орон нутгийн захиргаа замын хөдөлгөөнийг ч хаадаг байна – яагаад гэвэл маш олон улаан хавч зам хөндлөн гарах шаардлага үүсдэг. Аль болон олон улаан хавчийг усанд нь аюулгүй хүргэхийн тулд хүмүүс 5 метрийн өндөртэй хуванцар гүүр босгожээ. Уг гүүр нь хавчнуудыг орон зайн баримжаагаа алдахгүй бас аюулгүй нүүдэл хийхэд нь зориулагдсан байна.

 

Тэр ч бүү хэл бяцхан саламандрыг хүртэл орхилгүй анхааралдаа авсан

© hitchcockcenter.org © hitchcockcenter.org

Америкийн Массачусетс мужид намрын улиралд буюу агаарын хэм 5-аас дээш болохоор саламандрын нүүдэл эхэлдэг ажээ. Бяцхан амьтад нойрноосоо сэрж баруун зүгт нүүдэллэнэ, чухам тэдний нүүдлийн замд хурдны зам барьжээ. Бяцхан амьтдыг машинд дайруулахаас хамгаалж байгаль хамгаалагчид жижигхэн нүхэн гарц барьжээ: саламандр зэрэг жижиг амьтдад зориулсан нүхэн гарц юм.

 

Үр дүнтэй гэдэг нь батлагдсан

© shutterstock.com

Том уу, жижиг үү гэдэг нь огт хамаагүй – амьтдад зориулсан гарц өндөр үр дүнтэй болох нь батлагджээ. Олон улс орнуудад замын энэхүү дэд бүтэц энгийн байгууламж болж хувираад байгаа нь сайшаалтай – хүн төрөлхтөн болон зэрлэг байгаль зэрэгцэн эв найрамдалтай оршин байж чадахыг баталж байна.

Үр дүнг нь олон улсаас гарсан статистик тоо баримт нотолно: жишээ нь, Колорадо мужийн зам тээврийн газраас хэвлэн гаргасан тайлангаас харахад, хамгийн аюултайд тооцогдох Сильверторн, Креммлин зам дээр 5 нүхэн гарц болон 2 хоолойн гарц байгуулснаас хойш зам тээврийн осол 87 хувиар багассан гэжээ.

 

Амьтдыг хамгаалах тусгай гарц барих ажил нь стандарт бөгөөд төлөвлөгөөт ажил болон хувирч байна

© National Geographic

Энэ төрлийн барилга байгууламж барих – хүнд бөгөөд маш өндөр үнэтэй ажил болно, үүнд улсын оролцоо байхаас өөр аргагүй. Тиймээс жирийн ард иргэд болон засаг захиргаа байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж чадаж байгаа нь сайшаалтай. Цаашлаад уг төрлийн ажил нь стандарт бөгөөд төлөвлөгөөт ажил болон хувирах нь дамжиггүй.

Бонус: бяцхан оцон шувуунууд өөрсдийн туннелиэр зам хөндлөн гарч байна

Blue Penguin Underpass, Oamaru

The blue penguins are happily taking to their new underpass – the first of its kind in New Zealand! This underpass helps provide safe passage for the penguins from the harbour to their nests across the busy road. To monitor the use of the passage, we set up a few cameras. With a little light at the end of the tunnel to guide the way, the little blues just waddle on through! #penguins #LittleBluesInOamaru #OBPC #wildlife #WaitakiNZ

Posted by Oamaru Blue Penguin Colony on Thursday, November 3, 2016

Шинэ Зеландын Окленд нутагт маш олон тооны бяцхан оцон шувуунууд амьдардаг. Харамсалтай нь тэдний тоо толгой хүний буруутай үйл ажиллагаанаас болоод цөөрөх эрсдэлтэй болоод байгаа юм. Жил болгон тэд далай руу нүүдэллэнэ: тэндээ загас барьж иднэ, үүрээ засаж өндгөө гаргана. Тэдний нүүдэл хөл хөдөлгөөн ихтэй машин замаар гарахад хүргэдэг. Оцон шувуунуудыг аврахын тулд хүмүүс зам доогуур жижиг туннель барьжээ – тэд одоо айх аюулгүй аялж чаддаг болсон.

Та урьд ийм төрлийн барилга байгууламж харж байсан уу? Туршлагаа бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

21
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Jargal Bat

    Jargal Bat

    2019/03/23 at 14:43

    Mongold bol hundee l garts hiimeer bna. Ter amitan mamitan bol 100 jiliin daraa. Hungui bol amitangaar yah vee

  2. Chinbaa Chinbaatar

    Chinbaa Chinbaatar

    2019/03/23 at 21:48

    Gadaadad amitdad zoriulj garts hiij bhad mongold hvnd ch zoriulsan garts algadaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *