Таны амьдралын ямар ч үед хэрэг болох 17 ашигтай зөвлөгөө

0

Гэр ахуйн “зальтай аргууд”-ыг хүмүүс амьдралаа хялбарчлахаар зохиодог. Гэрийн эзэгтэй нар эдгээр аргыг амьдрал дээр туршиж үзсэн байдаг тул баталгаатайгаас гадна өдөр тутам гэр орныхоо ажилд зарцуулдаг цаг болон хүчин чармайлтыг хэмнэхэд тустай байдаг.

Уншигчид та бүхэнд гэртээ ашиглаж болох 17 аргыг танилцуулж байна, танд хэрэг болж чадна байна гэж найдаж байна.

17. Үнэр шингээх шогой

Хувцасны шүүгээндээ ууттай шохой өлгөвөл таны хувцаснуудад дахиж хэжээ ч таагүй үнэр шингэхгүй. Шохой нь үнэр болон чийгийг сайн шингээж авдаг аж.

 

16. Жирийн вакуум уут

Вакуум уутанд хийсэн хүнсний бүтээгдэхүүн нь уутгүй хөргөгчинд хадгалснаас илүү удаан мууддаг байна. Харин танд вакуум уут байхгүй бол энэ аргыг хэрэглэж болно. Ууттай хүнсээ устай том түмпэнд хийнэ. Усны даралт агаарыг түлхэж гаргана. Дараа нь танд ердөө л уутны амыг боох л үлдэнэ.

 

15. Ундааны соруулыг баглаа цэцэгт хэрхэн ашиглах вэ?

Цэцэгнүүд нь ийш тийшээ налж унах биш харин эгц зогсож байвал баглаа цэцэг гоё харагддаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд цэцэгнүүдээ, жишээ нь алтан зул цэцгийг ундааны сорууланд хийгээд л болоо.

 

14. Лааз онгойлгогчоор бусад уутыг нээх

Бүх талаас нь багласан хуванцар савтай хэдий болтол ноцолдох вэ? Энэ нөхцөлд лааз онгойлгогчоор савыг хялбархан нээж дотор нь байгаа зүйлээ авч болно.

 

13. Хуурай алчуурын тусламжтайгаар хувцсаа хурдан хатаах арга

Угаалгын машинд хувцасаа хатаахдаа нойтон хувцас дунд хуурай алчуур хийгээд сэгсрэх гэсэн горим дээр тавьбал таны хувцас илүү түргэн хатах болно.

 

12. Хайлдаггүй мөс

Аяга таваг угаадаг энгийн порлоныг усанд сайтар норгоод битүүмжилсэн уутанд хийгээд хөлдөөгчинд хийвэл мөстэй бат бөх ууттай болно. Уутыг ашиглахад доторх мөс нь хайлж урсахгүй.

 

11. Кофены шаарыг хэрхэн бордоо болгож ашиглах вэ?

Хэрэв та кофенд дуртай, тэгээд уусан кофеноос тань шаар үлддэг бол түүнийгээ маш сайн бордоо болгон ашиглаж болно. Хөрсөнд кофены шаарыг цацаж хийвэл ямар ч шимэгч хорхой таны ургацыг устгаж чадахгүй.

 

10. Нүүрний будагны толбоноос нүүрний тос аварна

Та өөрт таардаггүй нүүрний будаг арилгадаг сүүн шингэнээр хувцас дээрх фаундэйшн буюу будагтай суурь, уруулын будаг, сормуусны будагны толбыг арилгаж болно. Хэрэв та гэрийн нөхцөлд өөрөө үсээ буддаг бол арьсан дээрх үсний будгаа мөн арилгах боломжтой.

 

9. Наран шарлагын газар дээр гудас дэвсгэртэйгээ

Гудас дэвсгэр буюу резинтэй цагаан даавуугаа дэвсээд захыг нь цүнх эсвэл бусад тохирох зүйлээр тогтоогоорой. Ингэвэл элс орно гэж санаа зоволтгүй сайхан амрах болно.

 

8. Гоо сайхны багс цэвэрлэхэд үсний ангижруулагчийг хэрхэн ашиглах вэ?

Гоо сайхныхаа багсыг үсний ангижруулагчтай усанд угааж хатаагаарай. Ингэвэл багснууд хамаагүй зөөлхөн болно.

 

7. Хуванцар саваар хийсэн ус шүршигч

Ийм энгийн услалтын системийг та гэртээ өөрийн гараар амархан хийж болно. Үүнд зөвхөн энгийн хуванцар сав болон шланг хоолой л байхад болно.

 

6. Ургамалд зориулсан ногоон цай

Шингэхэн ногоон цайг 4 долоо хоног бүр ургамал услахад ашиглаж болно. Ийм уусмал хийхэд 2-3 дүрдэг цайг 10 л усанд хандлах хэрэгтэй. .

 

5. Модон гадаргуу дээрх толбоны эсрэг WD-40

Модон гадаргуу дээр үлдсэн кофе эсвэл цайны толбо асуудал биш боллоо, WD-40-ээр бага зэрэг норгосон чийгтэй алчуураар арчвал ийм толбыг хялбархан арилгаж болно.

 

4. Уруулын будгаар хэрхэн шарх эдгээх вэ?

Хэрэв та хуруугаа зүссэн бол өнгөгүй уруулын будаг нимгэнээр түрхээрэй, ингэхэд цус хурдан тогтож шарх хурдан эдгэрэх болно.

 

3. Эко кондишн

Бангладеш Улсын Даулатдиа хэмээх жижигхэн тосгоны оршин суугчид хэт халуунд сэрүүцэх ухаалаг аргыг сэдэж олжээ. Энэхүү технологи нь эрчим хүч огт хэрэглэдэггүй бөгөөд хуванцар сав ашигладаг байна.

 

2. Илүүдэл үс арилгадаг тосыг хөлөө арчлахад хэрэглээрэй

Илүүдэл үс арилгадаг тос өсгийний хуурайшиж хатуу болсон арьсыг сайн зөөллөдөг, мөн үүнийг хумсаа засахад ашиглах боломжтой, учир нь хумсны илүүдэр махыг сайтар зөөлрүүлж өгдөг.

 

1. Үнэрний эсрэг цаас

Хүнсний бүтээгдэхүүний хуванцар савнууд сүвэрхэг байдаг тул угаасны дараа ч гэсэн хоолны үнэр хадгалагддаг. Хар цагаан базсан цаас дотор нь хийж хуванцар савыг хадгалбал цаас үнэрийг шингээн авч сав үнэргүй болно. Харин хэрэглэхээсээ өмнө саваа дахин угаагаарай.

12
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Togmid Soyolmaa

    Togmid Soyolmaa

    2017/08/15 at 21:30

    Tserenlkham Bumchin

  2. Пунсаа Н. Ц.

    Пунсаа Н. Ц.

    2017/08/15 at 23:48

    Сш

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *