Гэдэс дотрыг цэвэрлэх үйлчилгээтэй 8 төрлийн цай. Амттай, бэлдэхэд хялбар бас жин хасахад ч тусална

2

Улирал солигдохтой зэрэгцээд бидний хооллолт давхар өөрчлөгддөг. Заримдаа энэ нь ходоод гэдсэнд сөрөг нөлөө үзүүлдэг. АНУ-ын хоолны мэргэжилтнүүд бага калоритой, ширхэглэг ихтэй жимс болон хүнсний ногоо гэдэсний эрүүл байдалд чухал нөлөө үзүүлдэг болохыг олж тогтоожээ.

Хэрэв таны гэдэс дотор хэвийн ажиллахгүй байгаа юм шиг санагдвал, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй өтгөн ундаа хийх жоруудыг мэдэж авах хэрэгтэй. Бид жор тус бүр дээр хэрхэн өтгөн ундаа хийх заавар бүхий бичлэгийг оруулсан байгаа учир танд хийж уухад ямар ч асуудал тулгарахгүй!

1. Гүзээлзгэнэ, манжинтай хоргүйжүүлэх өтгөн ундаа

Эдгээрийг хамтад нь хэрэглэснээр дан ганц гэдсийг хоргүйжүүлэхээс гадна элгийг цэвэрлэх, цусыг цэвэршүүлэх болон цусан дахь сахарын тэнцвэрийг хангах ач тустай. Орц найрлагандаа үрэвсэл, мөөгөнцөр, бактери болон вирусын эсрэг үйлчилгээтэй бодисууд агуулдаг байна.

 

2. Гуа, чиа үртэй хоргүйжүүлэх өтгөн ундаа

Энэ жорыг хоргүйжүүлэх зориулалтаар хэрэглэнэ, яагаад гэвэл гэдэсний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, мөн энэ өтгөн ундаа хорт хавдар болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Гадил бат бөх унтаж амрах болон сайхан ааштай байхад нөлөөлөөд зогсохгүй, холестерол болон цусны даралтыг тогтворжуулна. Харин ногоон өнгийн хүнсний ногоонуудад кальци, төмөр, зэс, ширхэглэг болон антиоксидант агуулагддаг байна.

 

3. Өргөст хэмх, бүйлс, цөцгийтэй хоргүйжүүлэх өтгөн ундаа

Энэ амттай өтгөн ундаа шим тэжээллэг ба хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн холестериныг бууруулах, үрэвслийг эмчлэх, хорт хавдартай тэмцэх болон цусан дахь сахарыг тогтворжуулах ач тустай.

 

4. Ногоон цай

Өдрийн турш ногоон цай уух нь гэдсэнд гайхалтай сайнаар нөлөөлдөг. Яагаад гэвэл найрлагандаа антиоксидант агуулдаг тул биеэс хорт бодисыг гадагшлуулна.

 

5. Бууцай, ногоон сонгинотой хоргүйжүүлэх өтгөн ундаа

Олны танил, хоол тэжээлийн мэргэжилтэн Kimberly Snyder “Гялтганасан ногоон” өтгөн ундааны найрлаганд хүмүүсийн нэг долоо хоногт хэрэглэдэг хэмжээнээс илүү их ногоон өнгийн хүнсний ногоо ордог болохыг хэлжээ. Ногоон өнгийн хүнсний ногоонуудыг холигчид хийж хольсноор таны биеийг шим тэжээлээр бүрэн хангах болно.

 

6. Гуа, овьёостой хоргүйжүүлэх өтгөн ундаа

Энэ хүчтэй үйлчилгээтэй өтгөн ундааны орцод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах бүхий л найрлага агуулагддаг. Тэр тусмаа ширхэглэг ихтэй учир гэдэс болон бодисын солилцоонд сайн нөлөөтэй.

 

7. Сенна цайтай хоргүйжүүлэх өтгөн ундаа

Энэ амттай өтгөн ундааны найрлаганд сенна цай агуулагддаг ба энэ нь туулгах үйлчилгээтэйгаас гадна өтгөн хаталтыг эмчлэх болон гэдэс дотрыг цэвэрлэхэд тусална.

 

8. Алим, далайн давстай хоргүйжүүлэх өтгөн ундаа

Энэхүү сэргээх үйлчилгээтэй, бага зэрэг халуун ногоотой өтгөн ундаа нь гэдэс дотрыг идэвхжүүлнэ. Бүлээнээр нь уухад тохиромжтой ба өглөө бүр өлөн ходоодон дээрээ уувал бүр ч илүү үр дүн гарах болно.

Танд уух дуртай хоргүйжүүлэх ундааны жор байдаг уу? Тийм бол бидэнтэй хуваалцаарай. Мөн энэхүү мэдээг сошиал медиагаар дамжуулж бусдад дуулгаарай.

4
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhtuya Jambaa

    Enkhtuya Jambaa

    2019/06/06 at 18:21