Цусны даралт ихэссэн үед надад хамгийн их тус болдог бэлдмэл. Би бүтэн жил даралт гэдэг өвчнийг мартаад байна

3

0,5 кг сахар хийсэн 1 литр усыг буцалгана. 5 том ягаан сонгиныг хальстай нь дөрөв хувааж хэрчээд сахартай усандаа хийж дахин 20 минут зөөлөн галаар буцалгана.

10 цаг бэлдмэлийг хандалж орхисны дараа хэдэн давхар марлиар шүүнэ. Өдөрт 3 удаа 1 х.х-аар хоолноос өмнө ууна.

Курс эмчилгээ – 10 хоног, дараа нь хэсэг завсарлага аваад дахин эмчилгээг эхлүүлнэ. Хоёр курс нь 1 жилийн эмчилгээг барьдаг.

Сонгины ашиг тус

Сонгино олон төрлийн өвчнийг анагаадаг гэдгийг бид бүгд сайн мэднэ, зөвхөн өвчин анагаагаад зогсохгүй бие махбодийн дархлааг дэмжиж өгдөг. Сонгино – үнэхээр ашиг тустай ургамал. Энэ ногоогүйгээр ямар ч хоолыг төсөөлшгүй.

Бид сонгины байнгын хэрэглээнээс болоод бүр тоохоо больжээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл олон төрлийн өвчин анагааж чадна гэдгийг нь мэдэх хэрнээ тэр болгон анхаарахгүй орхиж байна. Биологийн салбарын эрдэмтдийн үзэж байгаагаар бол сонгиныг хүмүүс бий болгосон гэж үздэг ажээ, яагаад гэвэл одоо болтол байгалиас зэрлэг сонгиныг олоогүй байна.

Сонгиныг эмчилгээнд нэн эртнээс хэрэглэж эхэлсэн түүхтэй. Сонгины ашиг тусыг Эртний Египет болон Эртний Элладын үед ч хэрэглэж байсан тухай баримтууд олдсон байна. Сонгино нь дөрвөн мянга гаруй жилийн түүхтэй гэж үзэх судлаачид бас байдаг.

Сонгинын үүсэл гарал – Төв Ази буюу одоогийн Иран, Афганистан улсын нутаг дэвсгэр. Сонгино төд удалгүй тархаж эхэлсэн – Энэтхэг, Хятад, Грек… Сонгиныг худалдан борлуулах эсвэл бараа солилцоо хийж тархсан. Амтны хувьд төдийгүй өвчин анагаах үйлчилгээнээс нь болоод эрэлт хэрэгцээ их байсан биз ээ.

Өнөөдөр дэлхий бараг бүх улс орон сонгино тарьж ургуулж байна.

Сонгино аливаа өвчнийг анагаах чадалтай гэдгийг ч хүн болгон сайн мэдэх болж. Гэхдээ чухам ямар ашиг тустайг тэр болгон мэддэггүй нь харамсалтай. Сонгинод агуулагдах фитонцид нь уг ногоог ийн гайхамшигтай болгожээ.

Үүнээс гадна өөр ашиг тустай бодисууд ч агуулагддаг, зарим нэг төрлийн сахар, тэр дундаа глюкоз, фруктоз, сахароз, мальтоз зэргийг агуулна. Түүнчлэн кальци, төмөр, фосфор соль зэрэг хүний бие махбодид нэн шаардлагатай эрдэс бодисууд агуулагддаг. Жишээ нь гэхэд л төмрийн соль нь цусны бүтцийг сайжруулдаг, харин кальцийн соль нь ясны эд эсийг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

 

Сонгины анагаах чадал

Эртний египетчүүд сонгиныг өвчин анагаах зорилгоор ашиглаж байжээ. Зарим нэг улс үндэстний дунд “Сонгино идсэн хүн өвчин шаналаалаа мартана” гэсэн хэлц үг ч байдаг. Ардын уламжлалт анагаах ухаанд ч гэсэн сонгиныг өргөн ашигладаг, яагаад гэвэл сонгины анагаах чадлыг эртнээс олж тогтоосонтой холбоотой юм.

Сонгиныг орчин үеийн анагаах ухаанд ч гэсэн өргөнөөр хэрэглэж байна: ходоодны өвчлөл, гэдэс дүүрэх, цусны даралт ихсэх, амин дэмийн дутагдал болон илүүдэл, үе мөчний өвчлөл, ханиад томуу зэрэг.

Сонгино нь олон төрлийн амин дэм агуулдаг тул өвлийн болон хаврын улиралд нэн тустай.

АНХААР: Ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй авсан байх ёстой!

6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Puntsag Ehkhtuya

    Puntsag Ehkhtuya

    2019/06/06 at 20:32

    Puntsag Delgertsetseg

  2. Б. Мөнхсайхан

    Б. Мөнхсайхан

    2019/06/06 at 22:56

    Shrm Bnnm

  3. Mendbayar Badmaa

    Mendbayar Badmaa

    2019/06/07 at 08:53

    Bazarragchaa Otgon

  4. Zurra Munk

    Zurra Munk

    2019/06/07 at 10:02

    Ийм их сахартай ус биед сайн гэж үү. Сонин л юм

  5. Bolormaa Dashdorj

    Bolormaa Dashdorj

    2019/06/07 at 13:38

    Sahar ni iim ih zugeer bgaa?

  6. Батсуурь Болормаа

    Батсуурь Болормаа

    2019/06/08 at 07:55

    аятайхан юм бна туршиж үзнээ

  7. Nergvi Baldan

    Nergvi Baldan

    2019/06/08 at 08:13

    юу.уугаад.байгаа.юм.бэ

  8. Shatarbal Byambadorj

    Shatarbal Byambadorj

    2019/06/08 at 10:13

    Сахартай хүн ууж болох болов уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *