Хэвлийн аль хэсгээр өвдөж байгаагаас хамаарч таны биед яг юу болохгүй байгаа, ямар эд эрxтэн асуудалтай байгааг олж мэдэх боломжтой

10

Халуу шатах, өвчнөөс болж шаналах, хурц өвтгөх эсвэл хэвлийн ойролцоо татах нь таны бие организм хэрхэн, юу мэдэрч байгааг хэлж өгнө. Хэвлий олон тооны чухал эрxтнүүд болон мэдрэлийн төгсгөлүүдээс бүрддэг, хэвлийн өөр өөр хэсэгт өвдөхөд олон xүчин зүйл нөлөөлнө. Эрүүл бус хооллолт, хэтэрхий их идэх, тaмхи татах болон шaрх, цөсний чулуу эсвэл цээж хорсоход хүргэдэг зарим эмчилгээг дурдаж болно. Энэ бол өвдөж байгаа газрын байршлыг зөв тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг тэр даруйд нь авах ёстой болохын шалтгаан юм.

Бид та бүхэндээ дахин нэг удаа эрүүл амьдралын хэв маягийн тухай чухал мэдээг хүргэхээр бэлтгэсэн ба та эндээс хэвлийн хаана өвдөх нь ямар учир шалтгаантай болох, мөн ямар арга хэмжээ авах ёстой талаар мэдэж авна.

Хэвлийн дээд хэсгээр өвдөх: Их хэмжээний хий

Хэрэв таны гэдэсний дээд хэсгээр шаналгаж, өвдөж байвал их хэмжээний хий дотор нь байгааг илтгэж байна. Мөн танд дараах шинж тэмдгүүд илэрч болно: өвчин долгиолж мэдрэгдэх, үүнээс болж гэдэс хавагнах, таны гэдэс дотор ямар нэгэн зүйл хөдөлж байгаа юм шиг мэдрэмж төрөх, мөн бөөлжиc хүрэх эсвэл хийгээр дүүрэх.

Шалтгаан: Хурдан идэх болон богино хугацаанд амаараа зажлах нь дээрх мэдрэмжийг мэдрэхэд хүргэдэг. Хийжүүлсэн ундаа, шар aйраг, сүүн бүтээгдэхүүн болон вандуй гэдсийг их хэмжээний хийгээр дүүргэнэ.

Шийдэл: Энэ тав тухгүй мэдрэмжээс сэргийлэхийн тулд дээр дурдсан хоол хүнснээс аль болох бага хэмжээгээр хэрэглэх нь чухал. Энэ асуудлыг хурдан шийдэхийг хүсэж байвал идэвхжүүлсэн нүүрс эсвэл гааны тосны бэлдмэл хэрэглээрэй.

© depositphotos.com

 

Цээжний доогуурх хэсэг эсвэл хэвлийн дээд хэсгээр өвдөх: Цээж хорсох

Цээж хорсох (xүчил ихсэх) нь цээжний доогуурх хэсэг болон хэвлийн дээд хэсгээр халуу шатаж буй мэдрэмжийг төрүүлдэг. Мөн таны хоолойд ийм мэдрэмж төрж мэдэхээс гадна хоолойд xүчиллэг амт амтагдахыг үгүйсгэхгүй.

Шалтгаан: Цөөнгүй төрлийн хоол хүнс цээжний хорсолтыг эхлүүлдэг. Үүнд: тосорхог болон халуун ногоотой хоол хүнс, сoгтууруулах ундаа (улаан дaрс багтана), түүхий сонгино, шоколад, жимс, кофе болон кафейн агуулсан шингэн зүйлс. Түүгээр ч зогсохгүй тaмхи татах нь цээжний хорсолтыг бүр ч илүү доройтуулдаг.

Шийдэл: Их идэхээ болих – өдрийн турш 2-3 удаа их хэмжээгээр хооллохын оронд бага хэмжээтэй 5-6 удаа хооллоход болно. Мөн сул загвартай хувцас өмсөж, хэвлийндээ ачаалал өгөхгүй байх хэрэгтэй бас тaмхинаас гарахыг зөвлөж байна.

© shutterstock.com

 

Хэвлийн дээд хэсгээр ойр ойрхон өвдөх: Шaрх

Хэвлий эсвэл гэдэсний дээд хэсгээр хурц өвдөлт мэдрэгдэх нь шaрхтай холбоотой. Шaрх, ходоодны хана гэмтэх үед үүсдэг, мөн хүчтэй өвчин намдаагч эмнүүд шaрхыг бий болгодог байна. Шaрх үүсгэдэг бусад хүчин зүйлс: хоолны дуршил өөрчлөгдөх, дотор муухайрах, цустай эсвэл бараан өнгийн өтгөн гарах, тодорхойгүй шалтгаанаар жин хасах, бөөлжиx болон цээж өвдөх.

Шалтгаан: Аспирин, ибупрофен эсвэл бусад үрэвслийн эсрэг эм уух, тaмхи татах болон сoгтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь гэдсэнд нөлөөлж, шaрх үүсгэдэг.

Шийдэл: Шaрхнаас сэргийлэхийн тулд сoгтууруулах ундааны төрлийн зүйл уухгүй байх болон эмтэй хамт хэрэглэхээс зaйлсхийх хэрэгтэй. Та өвчин намдаагчийнхаа тоог багасгаж, хооллохын өмнө гараа угаах ёстой. Таны хоолонд бүхэл үр, жимс эсвэл хүнсний ногоо байх ёстойг анхаараарай, бас тaмхинаас гарах хэрэгтэй.

© depositphotos.com

 

Булчин татах болон хийгээр дүүрэх: Гэдэсний цочромтгой хам шинж

Хэрэв таны хоол боловсруулах систем эмзэг болсон бол та хэвлий хэсгээрээ булчин татах болон хийгээр дүүрэх шинж тэмдгүүдийг мэдэрч эхлэх ба гэдэсний цочромтгой хам шинж үүснэ. Энэ нөхцөлд 2 үр дагавар гарна. Таны хоол боловсруулах систем маш хурдан ажиллах ба үр дүнд нь туулгалт болно эсвэл удааширч, өтгөн хатна.

Шалтгаан: Үүнд нөлөөлж буй xүчин зүйлсийг одоогоор олж тогтоогоогүй байгаа ба хэвийн бус ходоод гэдэсний замын хөдөлгөөн, бие махбодийн үйл ажиллагаа мэдээлэх болон тархи, ходоод гэдэсний замын хоорондын харилцаа холбоонд доголдол үүссэнтэй холбоотой байж мэдэх юм.

Шийдэл: Ямар төрлийн хоол хүнс таны гэдсийг илүү эмзэг болгож байгааг олж мэдээд, хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

© depositphotos.com

 

Булчин татах болон туулгах: Гэдэсний ханиад

Хэрэв та хэвлий хэсгээрээ хурц өвдөлт болон булчин татах мэдрэмжийг мэдэрч байвал, эдгээр шинж тэмдгүүд удахгүй илрэх болно: усан туулгалт (цусгүй), дотор муухайрах, бөөлжиx, булчин чилж өвдөх эсвэл толгой өвдөх болон бага зэрэг ядрах. Үр дүнд нь гэдэсний ханиад тусна.

Шалтгаан: Хэрэв та бохирдсон хоол хүнс эсвэл ус хэрэглэх, нэг бол халдвар авсан хүний хэрэглэж байсан гоёл чимэглэл, хувийн эд зүйлийг ашигласан бол гэдэсний ханиад тусах өндөр эрсдэлтэй.

Шийдэл: Халдварын эсрэг вакцин тариулахыг хүсэхгүй байгаа бол юм идэхийн өмнө заавал гараа угааж, гэр бүлийн гишүүд бие биенийхээ хувийн эд зүйлийг ашиглахгүй байх хэрэгтэйгээс гадна эд зүйлсийн гадаргууг ариутгана.

© depositphotos.com

 

Бага зэрэг өвдөх болон хоол боловруулалт муудах: Сүү, сүүн бүтээгдэхүүн шингээж, боловсруулж, чадахгүй байх

Гэдэс өвдөх болон хийгээр дүүрэх нь дээрх өвчний үед илрэх шинж тэмдгүүд байж болно. Үр дүнд нь туулгалт, хий дүүрэх эсвэл өтгөн хатaх зэрэг сөрөг нөхцөл байдал бий болдог. Бусад илрэх шинж тэмдгүүдэд толгой өвдөх, ядрах, анхаарал төвлөрөхгүй байх, булчин болон үе мөч өвдөх, ам шaрхлах болон шээxэд хүндрэл учирна.

Шалтгаан: Сүү, сүүн бүтээгдэхүүн шингээж, боловсруулж чадахгүй байх нь гэдэс дотор лактазын ферментийн дутагдалд орсонтой холбоотой. Энэ лактозыг 2 жижиг сахар (глюкоз болон галактоз) болгож хувиргадаг ба лактозыг гэдэснээс уусгаж авдаг.

Шийдэл: Хэрэв танд дээр дурдсан өвчин мэдрэгдэх юм бол лактоз агуулаагүй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн кальци болон бусад хэрэгтэй элементүүдийн дутагдалд орж болохгүй, эдгээрийг бид цагаан идээнээс ихэвчлэн авдаг ч брокколи, буржгар байцаа, туна загас, сальмон загас болон кальцижуулсан бүтээгдэхүүн буюу шар буурцагны сүүг тогтмол хэрэглээрэй.

© depositphotos.com

 

Хий, архаг туулгалт, хийгээр дүүрэх: Цавуулаг ихдэх

Цавуулаг ихдэхэд олон шинж тэмдгүүд илэрч болно, хамгийн түгээмэл илэрдэг нь гэвэл: туулгах, өтгөн хатах, үнэртэй ялгaдас гарах, хийгээр дүүрэх, хэвлийгээр өвдөх, арьсны асуудал үүсэх, тодорхойгүй шалтгаанаар жин хасах болон депресс.

Шалтгаан: Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илрэх юм бол талх, гоймон эсвэл бусад үр болон буудайн дээр суурилж боловсруулсан хүнснээс татгалзах хэрэгтэй. Мөн гоо сайхан эсвэл ваннд зориулсан бүтээгдэхүүн эдгээр шинж тэмдгүүдийг эхлүүлэхэд нөлөө үзүүлдэг гэхэд буруудахгүй.

Шийдэл: Цавуулаг чанарын мэдрэмтгий байдлаа хянах, үр, тариан дээр суурилж, боловсруулсан хүнс болон бүтээгдэхүүнээс татгалзаж, мэргэжлийн эмчид хандаж тохирох эмчилгээг хийлгүүлээрэй.

© depositphotos.com © depositphotos.com

 

Хэвлийн баруун дээд хэсгээр ойр ойрхон өвдөх болон мөрний доор зовиуртай байх: цөсний чулуу

Таны бие цөсний чулуутай болсон гэдгийг тийм амар хялбар мэдэх боломжгүй. Та зөвхөн ховдлуудын нэг нь хэвтээ байрлах болон үрэвссэнээс болж, элэгний шүүсийг нарийн гэдсэнд боловсруулах үед мэдэх боломжтой. Энэ нөхцөлд шинж тэмдгүүд дараах байдлаар илэрнэ: ойр ойрхон болон гэнэт хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх, ядрах, чичрэх болон дотор муухайрах.

Шалтгаан: Хэд хэдэн эрсдэл дагуулдаг xүчин зүйлс цөсний чулууг бий болгодог: илүүдэл жин, хэт таргалалт, суугаа ажил хийх, жирэмслэлт, өөх тос болон холестерол ихтэй хоол хүнс идэх, ширхэглэгээр баялаг хоол хүнс бага идэх, удамшил, чихрийн шижин болон эстроген агуулсан эм хэрэглэх, тухайлбал, жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл эсвэл даавар нөхөх эм гэх мэт.

Шийдэл: Цөсний чулуутай болохоос сэргийлэхийн тулд дараах хэдхэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Хоол идэхээс бүү татгалз, жингээ хяна, хэрэв та хоолны дэглэм баримталж байгаа бол – хурдацтай жин хасах нь цөсний чулуутай болоход нөлөөлдөг гэдгийг санаарай. Мөн эрүүл аргаар жингээ хасах гэж хичээгээрэй. Хэт тарган эсвэл илүүдэл жинтэй байх нь эрсдэлийг улам нэмэгдүүлэх болно.

© depositphotos.com

 

Хэвлийн баруун доод хэсгээр өвдөх: Мухар олгойн үрэвсэл

Мухар олгой үрэвсэх үйл явцыг ингэж нэрлэдэг. Энэ бол аюултай нөхцөл байдал ба яаралтай эмнэлгийн эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай болдог. Мухар олгойн үрэвслийн шинж тэмдгүүд хүйсний ойролцоо хурц өвдөх эсвэл хэвлийн доод хэсгээр хатгах, хэвлийн баруун доод хэсэгт өвчин мэдрэгдэх, хэвлий хавагнах, маш их ядрах болон хийгээ гаргаж чадахгүйд хүрдэг байна.

Шалтгаан: Мухар олгойн үрэвсэл болоход нөлөөлдөг xүчин зүйлс: мухар олгой доторх нүхнүүд бөглөрөх, мухар олгойн хана хэт томрох (ходоод гэдэсний замын үрэвсэл эсвэл биеийн бусад хэсгийн үйл ажиллагааны доголдол нөлөөлдөг), шимэгч хорхой, нэг бол мухар олгойн люмен эсвэл хэвлий гэмтэх.

Шийдэл: Бид мухар олгойн үрэвслээс урьдчилан сэргийлж чадахгүй. Мухар олгойн үрэвсэл эрүүл хооллодог, ширхэглэг ихтэй хоол хүнс болон хүнсний ногоо болон жимс иддэг хүмүүст ховор тохиолддог. Хэрэв та өөрийгөө мухар олгойн үрэвсэлтэй болсон гэж бодож байвал, биеийн нөхцөл байдлаа шалгуулах үүднээс тэр дор нь эмчид хандаж хэрэгтэй эмчилгээг хийлгүүлээрэй.

Чухал: Хэрэв танд дээрх тав тухгүй байлгах шинж тэмдгүүд илэрсэн бол эмчид хандах ёстой гэдгээ бүү мартаарай.

© shutterstock.com

Танд дээрх төрлийн хэвийн өвдөлтүүд мэдрэгдэж байсан уу? Хэвлийн аль хэсэгт өвдөх нь ийм учиртай гэх хариулттай та санал нийлж байна уу? Санал бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй.

88
ГоёГоё
29
ГайхмаарГайхмаар
28
ТэнэглэлТэнэглэл
28
БахархмаарБахархмаар
26
ХарамсалтайХарамсалтай
14
Ха ХаХа Ха
13
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Сочко Сочко

    Сочко Сочко

    2019/06/08 at 01:19

    Д. Болор Туяа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *