
Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл явц эрчүүдийнхээс ярвигтай гэцгээдэг, гэхдээ үнэн хэрэгтээ энэ хоёр зүйлийг харьцуулах ямар ч шаардлага байхгүй юм. Хүний бие махбодь гэдэг өөрийн гэсэн онцлогтой эд шүү дээ. Эрэгтэй хүний үрийн шингэний нөөц насан туршдаа нөхөгдөж байдаг, гэхдээ маш төвөгтэй үйл явцтай юм. Хуучин үрийн шингэн нь үxжих байдлаар урьдчилан програмчлагдсан байна. Үрийн шингэн гэмтэнгүүт шинэ, эрүүл үрийн шингэнд зайгаа тавьж өгцгөөнө.

Насны онцлогоос шалтгаалаад ямар байдаг вэ?

22-60 нас хүртэлх эрчүүдийн үрийн шингэнийг судалж үзэхэд нас нэмэгдэх тусам гэмтэх үрийн шингэний тоо бага байжээ, мөн гэмтсэн үрийн шингэн нь шинэ, залуу үрийн шингэнд зай тавьж өгөхгүй байв. 35-аас дээш насныхны хувьд үрийн шингэний хөдөлгөөн эвдэгддэг бөгөөд үүний үр дагаварт гажигтай үрийн шингэний тоо улам л нэмэгдэнэ, харин 35 наснаас өмнөх эрчүүдийн хувьд бол өөр хэрэг.

40-өөс дээш насныхны хувьд эмэгтэйчүүдэд таaшаал авчрахад илүү их хичээл зүтгэл хэрэгтэй, харин 45-с дээш насны эрчүүд энэ үйл ажиллагаа нь улам л хүндрэх ажээ.

Үүний гол шалтгаан нь генетик байж болох талтай, гэхдээ бусад хүчин зүйлийг ч анхаарах нь зүйн хэрэг. Үр тогтох байдлыг идэвхтэй байлгахын байхын тулд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бүгд эрүүл мэнддээ байнга анхаарал тавих хэрэгтэй ажээ. Муу дадал зуршлаасаа сална, зөв хооллоно, бас таатай цаг агаартай газар амьдрахыг хичээнэ. Энэ бүхэн бэлгийн ажлын идэвхтэй байдлыг хангаж өгөх хүчин зүйлс болно.
Эрчүүдийн үр тогтоох чадвар буурч байгаагийн шалтгаанууд

Дээр дурдсан хүчин зүйлсээс гадна мөн тодорхой хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнд:
- Бэлгийн замаар халдварт өвчнүүд
- Өндөр хэмд удаан хугацаагаар байх (саун, халуун устай ванн). Халуун орчин үрийн шингэнийг эрс багасгадаг, уг байдал 1-4 сар үргэлжилнэ.
- Хорт муу зуршлууд (тaмхи, арxи, өөх тостой хоол)
- Өөхлөлт
- Зарим нэг төрлийн тайвшруулах эмүүд үрийн шингэний ДНК-г гэмтээх аюултай.
- Өвдөг дээрээ нөүтбүүк удаан цагаар байрлуулах (бас л нөгөө халуун орчин тул үрийн шингэнд муугаар нөлөөлнө)

Эрчүүдийн үр тогтоох чадварт маш олон хүчин зүйлс нөлөөлөхийг анхаараарай, үүнд бас нас болон генетик ч нөлөөлнө. Таны зүгээс эдгээр муу үр дагавартай хүчин зүйлсэд нөлөөлж чадах нь ч бий: хорт муу зуршлаасаа татгалз, зөв хоолны дэглэм барь, халуун орчинд байх хугацаагаа багасга. Өөрийн бие махбодийн онцлогийг харгалзан үзэж ямар ч насанд эцэг болох боломжтой. Гэхдээ таны эрүүл мэнддээ тавих анхааралгүйгээр амжилтад хүрэхгүй шүү. Эрүүл энхийг хүсье.







