Уханьд нэгэн муур 40 хоногийн турш гэртээ ганцаараа амьдарчээ. Учир нь түүний эзэд коронавирусын улмаас эмнэлэгт эмчлүүлж хөл хорионд орсон байна

0

Ухань хотод амьдардаг Ле-Ле-гийн түүх гэрийн тэжээвэр муур эзэнгүй байсан ч амиа аваад гарах ухаантай гэдгийг баталлаа. Британийн богино үст үүлдрийн муур гэртээ ганцаараа 40 хоног амьдарчээ. Түүний эзэд нь коронавирусээс болоод эмнэлэгт хэвтэцгээж муураа гэртээ орхихоос өөр аргагүйд хүрсэн юм. Нөхцөл байдал тэр үед маш хүнд байв, яагаад гэвэл Ле-Ле хээлтэй байжээ. Үнэндээ түүнд санаа зовох ямар ч хэрэг байсангүй. Муур ганцаараа үлдлээ гээд барьц алдсангүй, “Cast Away” киноны Том Хэнксээс илүү гарна уу гэхээс биш ер дутаагүй байна.

Уханийн Ле-Ле муур 40 хоног эзэнгүй байрандаа ганцаараа амьдарчээ

Хөл хорионд орохоос өмнөх зураг

Ле-Легийн эзэд болох гэр бүлийн хосууд хоёулаа 1 дүгээр сарын сүүлээр коронавирус туссан нь тодорхой болсон тул эмнэлэгт хэвтжээ. Тэр үед муураа эзэнгүй орхих нь хэцүү гэдгийг эзэд нь ойлгож байсан ч өөр ямар ч арга байгаагүй юм. Хүн дуудаж муураа харуулъя гэхээр орон гэрээ вирусын халдвартай байгаа гэж тэд болгоомжилсон байна.

Гэхдээ эзэд нь эмнэлэг явахаасаа өмнө муураа амьдрах бүхий л орчныг нь бүрдүүлж өгөхийг хичээжээ. Асуудал хаашаа ч эргэж болох байсан тул тэд аль болох таатай орчин бүрдүүлж өгөв: хаалгануудаа онгорхой орхиж, нийт жин нь 9 кг муурны хоол 2 уутыг (уутны амыг задалж орхисон), тагтан дээр гарах боломжийг бүрдүүлж, тагтан дээрээ загас, яст мэлхийтэй аквариумаа тавьсан – тэндээс шүүсэн ус уух боломжтой байв.

 

 

Муур санаагаар унахыг хүссэнгүй, зүгээр л амьдралын хэв маягаа өөрчилж чаджээ. Бие даан амьдрахаар шийдсэн байна

Муур эздийнхээ бэлдэж үлдээсэн хоолыг иднэ, усаа уучихна, муурны шээсний тосгуур дээр ямар ч асуудалгүй ариун цэврийн хэрэгцээгээ хангачихна. 1 дүгээр сарын сүүлээр Ле-Ле хээлтэй байсан гэдгийг бид дээр дурдсан, тэр үед төрөх хугацаа нь их л дөхсөн байсан гэнэ. Төрдгөөрөө ч төрж, гэхдээ ганцаараа. Эзэд нь гэртээ эргэж ирэхдээ хайртай муур нь яаж байгаа бол гэсэн айдастай, энэ тухай ямар ч ойлголтгүй ирсэн юм. Гэртээ орж иртэл бүхэл бүтэн гэр бүл тэднийг угтан авчээ.

 

Ле-Ле-гийн эзэд бүтэн 1 сар орчмын дараа гэртээ эргэж ирээд ийм дүр зураг олж харав гэнэ

Муур нь дөрвөн хөөрхөн сэргэлэн муужгай төрүүлсэн байв, өөрөө турж эцэж, аквариумаас хэдэн загас идчихсэн (яст мэлхийг өрөвдсөн юм байлгүй). Одоо түүний хайртай эзэд нь эргээд ирсэн, эрүүл мэндэд нь ямар ч аюул учрахгүй. Эзэд нь хайртай муурныхаа тухай ярихдаа: “Би өөрийгөө хамгийн азтай хүн гэж бодож байна. Бид түүнийг тэжээгээд нэг их удаагүй байсан юм шүү дээ. Төрөөд удаагүй байгаа муужгайнуудыг хараад итгэл найдвар минь эргэж ирэх шиг л санагдсан.”

 

Баатарлаг эх муурын тухай бичлэгийг үзэж сонирхоно уу.

Коронавирусыг дэлхий дахин ялан дийлж чадсаны дараа энэ тухай маш олон сонирхолтой кинонууд хийгдэх байх, магадгүй Ле-Легийн түүх ч уран сайхны бүтээл болохыг үгүйсгэхгүй. Энэ бол үнэхээр сонирхолтой түүх.

104
ГоёГоё
24
БахархмаарБахархмаар
17
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

39 Сэтгэгдэл

  1. Хандмаа Сарантуяа

    Хандмаа Сарантуяа

    2020/04/05 at 14:07

    Муур ухаантай амьтан.

  2. Aagii Aagii

    Aagii Aagii

    2020/04/05 at 18:35

    Orobdmoor yumaa.

  3. Ганбат Билгүүн

    Ганбат Билгүүн

    2020/04/05 at 19:13

    Чадлаа чдээ

  4. Бэбэ Бэгүнэ

    Бэбэ Бэгүнэ

    2020/04/05 at 19:14

    ulsuj vhdeggvim bhdaa

  5. Battsetseg Chuluunbaatar

    Battsetseg Chuluunbaatar

    2020/04/05 at 19:35

    Hoohii amitan hooloo yaj idej b.san yum boldoo

  6. Б. Батсүрэн

    Б. Батсүрэн

    2020/04/05 at 20:39

    ezed n hool us geed bolomjooroo beldej ogood emlegt hewtsen bn. ene muur heeltei todiigvi ezediigee irhed 4 zulzagataiga esen mend ugtsan bn.

  7. Sumiyabazar Tsevegjav

    Sumiyabazar Tsevegjav

    2020/04/05 at 20:41

    Tsagaan Munkhtsolmon

  8. Dulmaa Byambaa

    Dulmaa Byambaa

    2020/04/05 at 21:12

    Хөөрхөн ухаантай амьтан шүү

  9. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/04/05 at 21:17

    Ямар хөөрхөн юм .😍😍😍

  10. Хөөрхөн юм бэ.

  11. Denzen Tsoomoo

    Denzen Tsoomoo

    2020/04/05 at 22:15

    Huurhun yum be mundag muur eej bn shu

  12. Шижрээ Барсаа

    Шижрээ Барсаа

    2020/04/05 at 22:16

    Mundag eej

  13. Tsevka Tsevka

    Tsevka Tsevka

    2020/04/05 at 22:25

  14. Ichinkhorloo Oidov

    Ichinkhorloo Oidov

    2020/04/05 at 23:15

    Uhaantai huurhun ymaa

  15. Bataa Bataa

    Bataa Bataa

    2020/04/05 at 23:38

    yamar aimar hereg we 😂

  16. Энхсаруул Ээгий

    Энхсаруул Ээгий

    2020/04/05 at 23:56

    46geuffr

  17. Энхсаруул Ээгий

    Энхсаруул Ээгий

    2020/04/05 at 23:56

    fyertgde

  18. Энхсаруул Ээгий

    Энхсаруул Ээгий

    2020/04/05 at 23:57

    gddvvrs

  19. Bolormaa Jamiyandamba

    Bolormaa Jamiyandamba

    2020/04/06 at 00:26

    Хоол, ус, элсийг нь хангалттай бэлдээд үлдээвэл муур яг тэгж амьдарч чадна❤

  20. Palam Guree

    Palam Guree

    2020/04/06 at 01:10

    тэр муурыг чи сахиж байж учир чамайг хүн гэж тоогоогүй бна

  21. Н. Ганчимэг

    Н. Ганчимэг

    2020/04/06 at 01:24

    Narmandakh Nergui 🐈

  22. Darhan Erka

    Darhan Erka

    2020/04/06 at 06:15

    Zarim ni gashuudaal zarim ni muurndaa sanaa zowool sonin ch ym doo

  23. Enkh Enkh

    Enkh Enkh

    2020/04/06 at 07:03

    manai muur bas nmg hodoo ywsan hoiguur torson bsn bairand 5 n dawhart bdg bolhoor garch oroh bolomjgui tul bi hun guij orch garch hool us ogch bgarai gd zahij ywj bsn getel muur mini torson bsn tgd nogoo hun maani hooliig ni ogchood garah getel orilood holiig ni tushaad ywuulahgui untlagiin orooluu zaaagaad oriood bsn gsn ywaad ochson dongoj torson zulzaga ni minii omsdog tirkond orood gattsan bsn gsn gargaj ogson chin zulzagaa shuurch awaad l hohuuled uldsen gdg gertei irsen chin ted maani 5 laa boltson bj bilee

  24. Baaska Baaska

    Baaska Baaska

    2020/04/06 at 07:37

    ene horigdoj hool orn bairaa golj barinta talhaa shidj bgaa irgvv malnuudas deer muur bna

  25. Goo Saran

    Goo Saran

    2020/04/06 at 09:54

    Huurhii duu ih zovson baih daa😲😲😲

  26. Bolormaa Jamiyandamba

    Bolormaa Jamiyandamba

    2020/04/06 at 12:24

    Шинж тэмдэггүй халдвар тээгчээс гэрийн тэжээмэл амьтан, зоопаркийн амьтад өвчилсөн мэдээ гараад бна. Хэдийгээр эзэд нь өөрсдөө халдваргүй ч гэсэн тэжээмэл амьтдаа хамгаалахын тулд амьтдаа үүд рүүгээ аль болох ойртуулахгүй, үүдний хэсгээ маш сайн ариутгаж цэвэрлэж байхгүй бол болохгүй нь. Гутлын улаар ямар ч бохирдолтой орж ирэх юм бүү мэд. Эзнийгээ ирж байгааг аль хэдийн мэдээд үүдэнд тосож авдаг үнэнч амьтдаа хайрлацгаая.

  27. Намуун Намуунаа

    Намуун Намуунаа

    2020/04/06 at 16:43

    Muur ch bas l uhaantai amitan shte.Gar utas ni dugarhaar guij ireed eznee duudna.Bannad usand orj bui huniig haraad uchirgui uruvduud uilj bga yum shig dugarna.Tuslamj hurgeh gej oroldono.Uchir ni uuruu usand orohooroo aidag blhoor ter.Ezeniig ni aav eej ni zagnahaar buland hudulguungui suugaad uitgarlana.Uhaantai uildel mash ih gargadag yostoi sonin amitansht huurhun.

  28. Munkhdorj Ganzorig

    Munkhdorj Ganzorig

    2020/04/06 at 17:53

    Яагаад ? Муур биз дээ. Муур. 40 хөн хоног амьдарсны төлөө юуун ч сүртэй юм бдээ ккк. Муур овоо олон жил насалдаг шд. Би ерөөсөө учрыг нь олсонгүй. Бага насны хүүхэд байсан бол харин нүд орой дээрээ гарах блаа.

  29. Мишка Ганбаа

    Мишка Ганбаа

    2020/04/06 at 19:53

    Хөөрхий дөө. Зулзагнуудыг нь хараачээ 😍😍😍😍

  30. Oksana Oks

    Oksana Oks

    2020/04/06 at 21:00

    Хөөрхөн юм бэ

  31. Batdulam Andagaa

    Batdulam Andagaa

    2020/04/06 at 21:16

    chi olsoj ydarav uu

  32. Фея Добрая

    Фея Добрая

    2020/04/06 at 22:40

    🌹💖🐈🐈🐈💖🌹

  33. чи хажууд нь цуг хэвтэж байсан юмуу .битгий энгэж худал юм бичиж байгаач гөлгөө.нүүрээ ил гаргаад үнэн юм бич муу шээс минь.

  34. Tungalag Chulumbatin

    Tungalag Chulumbatin

    2020/04/07 at 02:43

    Hoorjon muur be👍👍👍👍

  35. Batchuluun Gotov

    Batchuluun Gotov

    2020/04/07 at 03:53

    baigali eh hvrtel amitatad bolomj olgoj amidrah huvi erh chuluu olgoj bn Harin hvn turluhtun yu bolood bn…uhaarah tsag boljee

  36. Dawaasambuu Bolormaa

    Dawaasambuu Bolormaa

    2020/04/07 at 11:19

    Huurhii duu zail aacn

  37. Номинжин Однасан

    Номинжин Однасан

    2020/04/07 at 13:12

    Хүмүүсээ маскаа зүүгэйрээ😷😷

  38. Osgon Danzan

    Osgon Danzan

    2020/04/07 at 14:12

  39. Batjargal Nandin

    Batjargal Nandin

    2020/04/07 at 16:51

    huurhun yuma

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *