Өвөө, эмээ нар ач зээгээ буруу хүмүүжүүлж буйг илтгэх 10 үйлдэл. Эцэг эхчүүд нь үүнийг тун таагүй хүлээж авдаг

1

Эмээ, өвөөтэйгөө хамтдаа олон цагийг өнгөрөөдөг ач, зээ нар илүү их анхаарал халамж дунд өсдөг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Учир нь өвөө, эмээ нар үргэлж л хүүхдүүддээ тус болохыг хүсдэг бөгөөд амьдралыг нь хялбар болгохоор хичээсээр байдаг байна. Гэвч бодит байдал дээр тэдний зарим үйлдэл буруугаар ойлгогдох магадлал их бөгөөд эцэг эхчүүд үүнийг тун таагүй хүлээж авдаг.

1. Эцэг эхийнх нь зөвлөгөөг шүүмжилдэг

Боловсролын судалгаа, хөгжлийн олон улсын сэтгүүлд хүүхэд хүмүүжүүлэх үйлсэд эцэг эх хамгийн чухал нөлөөтэйг тогтоосон байдаг. Харин заримдаа эмээ, өвөө нар хүүхдүүдийг хэт их эрхлүүлж эцэг, эхийнх нь зааж зөвлөснөөс эсрэгээр нь байлгах, дураар нь байлгах зэрэг үйлдлүүд гаргах хандлагатай байдаг. Энэ үйлдлийн хамгийн муу нөлөө нь эцэг, эх хүүхдүүд хоорондын итгэлцлийг эвддэг явдал юм.

 

2. Хэрэгцээгүй тоглоом худалдаж авч өгдөг

Эцэг, эхчүүд аль хэдийн хүүхдэдээ ямар тоглоом байгаа болон ямар тоглоомоор тоглох дуртайг нь мэдчихсэн байдаг. Тийм ч учраас аав, ээж нар хүүхдийнхээ хүссэн бүхнийг авч өгөхгүйгээр, мөнгө дэмий үрэхгүй байхын үнэ цэнийг ойлгуулахаар хичээдэг. Харин энэ үйл явцад эмээ, өвөө нар хөндлөнгөөс оролцож хүүхдүүдэд тоглохгүй тоглоомыг нь авч өгдөг.

 

3. Зөвшөөрөлгүйгээр зургийг нь нийтэлдэг

Эцэг эхчүүд хүүхдийнхээ зурагнуудыг эмээ, өвөө рүү нь явуулахаасаа зайлсхийх болсон. Учир нь тэд ач, зээ нарынхаа зургийг нийгмийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх үзэгдэл олон тохиолдох болжээ. Өвөө, эмээ нарын хувьд нийгмийн сүлжээний талаарх ойлголт дутмаг байдаг учир тэдгээр зургийг маш олон хүн харж байдаг гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Харин эцэг эхчүүдийн хувьд хувийн амьдралаа хэт олон хүнд дэлгэх дургүй байдаг.

 

4. Жижиг зүйлс болгоныг урамшуулдаг

Судалгаагаар хэт их магтаал нь хүний хичээл зүтгэлийг бууруулдаг болох нь тогтоогдсон байдаг. Харин өвөө, эмээ нарын хувьд ач, зээ нарынхаа зөвхөн сайн зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлж, юу ч хийсэн зөвтгөх талтай байдаг. Гэвч эцсийн дүнд тэдгээр хэтэрсэн магтаалууд хүүхдийн урагшлах, хичээх урам зоригийг бууруулдаг байна.

 

5. Өөрсдийнхөөрөө зүтгэдэг

Судалгаанаас хүүхдүүд гадна ертөнцийн нөлөөлөлд маш өртөмтгий болох нь тогтоогдсон байдаг. Тэдний ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл нь маш эмзэг тул аль болох элдэв янзын төөрөгдөлд автуулахгүй байх нь маш чухал. Тиймээс эцэг, эхчүүд нэг зүйл ярьдаг, эсрэгээрээ өвөө, эмээ нар нэг өөр зүйл ярьдаг нь хүүхдүүдийн хувьд асар их эргэлзээ төрүүлж хэнийх нь үгийг дагах эсэх дээр хэцүү шийдвэр гаргахад хүргэдэг.

 

 

6. Нууцаар чихэр өгдөг

Америкийн Зүрх Судлалын Нийгэмлэгийн гаргасан шинжлэх ухааны өгүүлэлд 2-18 насны хүүхдүүд уух зүйл болон хоолондоо өдөрт 6 халбагагаас ихгүй чихэр хэрэглэх ёстой гэжээ. Ихэнх хүүхдүүдийн хувьд шинжлэх ухааны өгүүллэг сонирхож уншихгүй учир эцэг эхчүүд тэдний хоол хүнсний тэжээллэг чанарт санаа тавих ёстой. Гэвч эмээ, өвөө нар хүүхдээ эрхлүүлж байгаа нэрийдлээр нууцаар чихэр өгдөг нь хүүхдүүдийг хувьд сайхан ч эрүүл мэндэд нь аюултай юм.

 

7. Найзууддаа ач, зээ нарынхаа тухай бүх зүйлийг ярьдаг

Бид ихэвчлэн аав ээж дээрээ хүүхдээ хэрхэн өсгөх талаар зөвлөгөө авах гэж очдог. Ингэж очихдоо хүүхдийнхээ хувийн зүйлсийн талаар ч нуулгүй ярьдаг бөгөөд тэдгээр асуудлуудыг хэн нэгэн танихгүй нэгэнд цааш ярих талаар боддог ч үгүй. Гэвч эмээ нар өөрсдийн найздаа тэр бүх зүйлийг ярьчихдаг нь ээжүүдийн хувьд дургүйцэх шалтгаан болдог байна.

 

8. Сонин загвартай хувцас авч өгдөг

Загварын ертөнц асар хурдан өөрчлөгдөж заримдаа бид ч өөрсдөө трендээ дагаж амждаггүй. Тиймээс өвөө, эмээ нар болон ач, зээ нарын насны зөрүүнээс шалтгаалж хувцас сонголтон дээр олон үл ойлголцол үүсдэг. Харин ээж, аавууд ахмад үеийнхнийг гомдоохыг хүсэхгүй ч хүүхдээ загварлаг харагдуулахыг хүсдэг. Ийм зөрчилдөөн нь хүүхдүүдэд маш хүндээр тусдаг.

 

9. Унтах цагт нь унтуулдаггүй

Өвөө, эмээ нар хүүхдүүдээ хэт дураар нь байлгадаг учраас унтах ёсгүй цагтаа унтах, аль эсвэл орой унтахгүй байх гэх зэрэг дэглэм алдсан үйлдлүүд олон гардаг. Харин эрдэмтэд сургуулийн өмнөх насны хүүхдүүд өдөрт 10-13 цаг, өсвөр насныхан дор хаяж 8 цаг унтах ёстой хэмээн зөвлөдөг. Ингэж унтлагын тогтсон горимоо алдах нь хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүмүүсийн хувьд ч өвчин үүсэх ноцтой шалтгаан болдог байна. Ийм учраас л эцэг эхчүүд хүүхдийнхээ унтах цагийг өөрчилсөн юу ч байсан дургүйцэж хүлээж авдаг.

 

10. Өдөржин телевизор үзэхийг нь зөвшөөрдөг

Өнөөдрийн бидний амьдралд телевиз маш чухал байр суурь эзэлж байгаа. Ялангуяа хүүхдүүдийн хувьд телевизийн хөтөлбөрүүд тэдний хорвоотой танилцах цонх л гэсэн үг. Гэвч өвөө, эмээ нар хязгаарыг давдаг. 2015 онд эрдэмтэд хүүхдүүд телевиз үзэхэд хэдэн цаг зарцуулах ёстойг судалсан бөгөөд өдөрт 2 цагаас дээш хугацаанд телевиз үзэх нь хүүхдүүдийн цусны даралтыг нэмэгдүүлдэг байна.

7
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *