Сан Ферминий фестивалийн хамгийн алдартай үйл явдлын дүр зураг

0

Сан Ферминий фестивалийн хамгийн алдартай үйл явдлын дүр зураг


Жил бүрийн 7-р сарын 6-ны 12 цагаас Испаний Памплона хотод Сан Ферминий алдарт фестиваль эхэлдэг. Манай сайт халуун цуст Испаничуудын энэхүү алдарт фестивалийн тухай фото мэдээллийг сүүлийн гурван жилийн турш хүргэж байгаа. Дэлхийн сая сая аялагч жуулчдыг соронздон татдаг энэхүү фестивалийн хамгийн үзүүштэй, хамгийн зүрх догдлуулам, хамгийн алдартай үйл явдал нь encierro буюу суллан тавьсан догшин бухнуудаас зугтаах байдаг. 14-р зууны эхээр Испаний зүүн өмнөд хэсэгт үүссэн encierro нь 7-р сарын 7-ны өдрийн өглөөний 8 цагаас 7-р сарын 14-нийг хүртэл зохион байгуулагддаг.Цагаан цамц, цагаан өмд өмсөж, хүзүүндээ улаан алчуур зүүсэн эрчүүд нарийн гудамжаар цагт ойролцоогоор 20 километрийн хурдтай давхилдах бараг хагас тонны жинтэй адгууснуудаас хөлийн хурд мэдэн зугтах энэхүү сонирхолтой үйл явдлын туулах замын урт 850 метр урт байдаг ба догшин бухнууд болон тэдний өмнө гүйлдэх эрчүүд энэ замыг 2-3 минутын хугацаанд л туулдаг. Өглөөний 8 цагт эхлэх энэ үйл явдлыг хамгийн сайн газраас үзэхийг хүсвэл 7 цагт очиж байраа эзлэх хэрэгтэй юм байна. Эрхэм үзэгч та бүхэнд Reuters агентлагийн гэрэл зурагчин Susana Vera, Jasper Juinen, Joseba Etxaburu, Associated Press агентлагийн гэрэл зурагчин Daniel Ochoa de Olza нарын гэрэл зургийн аппаратны дуранд буусан Сан Ферминий фестивалийн хамгийн алдартай үйл явдал болох encierro-гийн зургуудыг хүргэж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. MUNHJARGALTUGULDUR

    2012/08/03 at 22:41

    aminaasaa uidsan garuud

  2. Зочин

    2012/08/04 at 10:36

    amitan ingej zowoogood erguu malnuud ymdaa

  3. Зочин

    2012/08/04 at 11:49

    ystoi duurcen t1uud bnada

  4. Зочин

    2012/08/04 at 16:21

    ene chine ymar bayr ch bilee dee eniig uug ni boliulsan gsn shdee uug ni engeh ysgui l bga ym

  5. neo_cortex

    2012/08/06 at 14:07

    sonirholtoi yum bishuuu bol bol iim yumnaas tatgalzahguieee :d

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *