Цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэхэд зориулагдсан цэнэглэгч загвар станцууд

0

Цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэхэд зориулагдсан цэнэглэгч загвар станцууд

Ойрын ирээдүйд тээврийн хэрэгслүүдийн олонх нь цахилгаанаар ажилладаг болно. Эдгээр тээврийн хэрэгсэл нь зөвхөн хямд үнээр цэнэглэгдэх боломжтойгоос гадна байгаль экологид ашигтай гэсэн чухал давуу талтай. Yүнтэй зэрэгцэн тэдгээр цахилгаан тээврийн хэрэгслүүдийг цэнэглэх станцуудыг үй олноор нь байгуулах шаардлага гарч ирэх ба энд хэд хэдэн компаниудын зүгээс хийж гүйцэтгэсэн хүрээлэн буй орчинд хоргүй, түүнчлэн хямд төсөр аргаар энергийг бий болгон, цахилгаан тээврийн хэрэгслүүдийг цэнэглэх станцуудын төсөл, зургуудыг нийтэлсэн байгаа юм. Онцолж хэлэхэд эдгээр цэнэглэгч станцууд нь байгалийн хамгийн элбэг баян энергийн эх үүсвэр болох нарны энергийг ашиглахаар төлөвлөгдсөн байгаа юм.Evergreen Solar-ын Solar Fuel Station станц
[ XopoM.com ] фото

Evergreen Solar, Inc. компани Германы Франкфурт хотод замын хөдөлгөөн ихтэй нэгэн газарт нарны энергиэр ажиллах шинэ цэнэглэгч станцыг байрлуулжээ. Нарны “шатахуун” бүхий энэ станц нь Velotaxi, Segway, цахилгаан унадаг дугуй, мотоцикл гэх мэт бага оврын цахилгаан тээврийн хэрэгслүүдийн батерейг үнэгүй цэнэглэж өгдөг байна.

Solar Plug-In Car Station

[ XopoM.com ] фото

Tom Miller-ийн зохион бүтээсэн Solar Plug-in Car Station төсөл нь тохиромжтой байршлуудад нарны эрчим хүчээр цэнэглэх станцуудыг бий болгосноор цахилгаан тээврийн хэрэгслүүдээс байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгахад чиглэсэн бөгөөд загварын хувьд хямдралтай зогсоол зэргийг нэмж шийдсэн байна. Хяналтын нэгж нь хэрэглэгчидтэй холбогдох үнэ төлбөргүй программуудыг ашигласан байна.

[ XopoM.com ] фото

Beautiful Earth Group-ын цахилгаан тээврийн хэрэгслүүдийг цэнэглэх нарны станц

[ XopoM.com ] фото

Нью-Йорк хотноо байрладаг Beautiful Earth Group нь нарны энергиэр ажилладаг цахилгаан тээврийн хэрэгслүүдийг цэнэглэх станцыг Brooklyn дахь Red Hook хэмээх газарт ажиллуулж эхлээд байгаа ба энэхүү станц нь бүхэлдээ 235 ваттын фото цахилгаан, цацраг туяа эсвэл гэрлийн нөлөөгөөр цахилгаан үйлдвэрлэдэг photovoltaic системээр ажилладаг байна. Хуучин хөлөг онгоцны контайнеруудыг ашиглан барьсан энэ цэнэглэгч станц BMW Mini E зэрэг машинуудыг цэнэглэдэг ажээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Toyota Industries корпорацийн нарны эрчим хүчээр ажилладаг цэнэглэгч станцууд

[ XopoM.com ] фото

Toyota Motor Corporation-ы Toyota Industries корпораци нь цахилгаан болон орлуулсан холимог тээврийн хэрэгслүүдийг цэнэглэх шинэ цэнэглэгч станцыг бүтээсэн бөгөөд энэ нь мөн адил нарны эрчим хүчээр ажилладаг. Toyota хотын нутгийн захиргааны байгууллага 11 газарт 21 станц барихаар төлөвлөсөн байна.

Geotectura-гийн Green Gasoline Station

[ XopoM.com ] фото

Geotectura хэмээх загварын пүүс Green Gasoline Station нэртэй цэнэглэгч станцыг бүтээсэн нь байгальд ээлтэйгээс гадна сүүлийн үеийн чиг хандлагыг хадгалсан байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Romag-ын PowerPark

[ XopoM.com ] фото

Romag-ын PowerPark хэмээх машины сүүдрэвч хэлбэрийн энэ байгууламж нь photovoltaic дээвэртэй бөгөөд энэхүү дээвэр нь доороо зогсох машинд зориулан нарны эрчим хүчийг энергийн эх үүсвэр болгон боловсруулах юм. Компаний зүгээс хийж байгаа мэдэгдлээр бол энэ байгууламж нь олон тооны машиныг цэнэглэх боломжтой байх ажээ.

[ XopoM.com ] фото

E-Move Charging Station

[ XopoM.com ] фото

Италийн Brixen хотын зохион бүтээгч Michael Scherer-ийн бүтээсэн E-Move Charging Station станц нь найман ширхэг photovoltaic багцаас бүрдэх ба энэ нь бүгдээрээ 1.76KWp нарны эрчим хүчийг нийлүүлэх юм.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Envision Solar-ын Solar Groves

[ XopoM.com ] фото

Нарны эрчим хүчийг ашигласан байгууламж бүхий барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Envision Solar компаний бүтээсэн Solar Groves нь дэлхий даяар машинуудын зогсоолууд дээр байрлуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм. Энэ нь шөнийн гэрэлтүүлгэнд зориулж эрчим хүч үйлдвэрлэхээс гадна цахилгаан тээврийн хэрэгслүүдийг цэнэглэх юм. Модтой төстэй энэ байгууламжууд нь гэрэл эсвэл цацраг туяаны нөлөөгөөр эрчим хүчийг үйлдвэрлэгч өндөр үр ашигтай PV багцуудаар тоноглогдсон байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Energy Forest

[ XopoM.com ] фото

Аж үйлдвэрийн дизайнер Jaewon Sim-ийн бүтээсэн Energy Forest нь нар болон салхины эрчим хүчээр ажиллах ой хэлбэрийн байгууламж юм.

[ XopoM.com ] фото

Evoasis-ын Solar Charging Station

[ XopoM.com ] фото

Evoasis компани Лондон дахь хаягдсан шатахуун түгээх станцуудыг цахилгаан тээврийн хэрэгслүүдийг цэнэглэх станц болгон хувиргах гэж байгаагаа мэдэгдсэн байна. Эдгээр нь дээвэр дээр нь байрласан нарны хавтанцруудаар сэргээгдэх эрчим хүчийг гаргаж авах ба машинуудыг ойролцоогоор 20 минутанд цэнэглэх ажээ. Түүнээс гадна үйлчлүүлэгчдийг машинаа цэнэглүүлэх зуураа хоол хүнс, ундаа усны зүйлс худалдаалдаг амралтын өрєє гэх мэтийг ч төлөвлөсөн байна. Тэдний төслийн зургаан станцын анхных нь хуучин төмөр замын буудал Grosvenor Road-д баригдаад байгаа юм байна.

Solar Forest

[ XopoM.com ] фото

Аж үйлдвэрийн дизайнер Neville Mars-ын бүтээсэн Solar Forest нь мөн л ой хэлбэртэй бөгөөд нарны энергийн хавтангуудын сүүдэрт тухлах зуураа машинаа цэнэглэх боломжийг олгох ажээ. Эдгээр нарны хавтангууд нь гэрэл болон цацраг туяаны нөлөөгөөр эрчим хүч үйлдвэрлэх юм. Энд та аль нэгэн баганын доор машинаа зогсоон баганын залгуурт машинаа холбон цэнэглэж болох ажээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. BupyC

    2011/04/07 at 22:11

  2. trojan08

    2011/04/07 at 22:33

    WOW yamar goy goy designtai hiidiimbdeee

  3. EMPORIOARMANI

    2011/04/07 at 23:03

    [color=000080][font=Comic Sans MS][size=medium]buh mashin cahilgaanaar yawdag bolood iim yum zohiochwol ih taatai yum bna…[/size][/font][/color]

  4. Legend_king

    2011/04/07 at 23:26

    huurhun yumoo :-)

  5. from_xvdree

    2011/04/07 at 23:39

    gaixaltai

  6. sekv

    2011/04/08 at 07:24

    [color=008000][size=xx-large]ene chin yostoi zuw sanaa bndaa harin ch neg[/size][/color]

  7. doogii0118

    2011/04/08 at 11:38

    udahgui iim boloh bhoo

  8. hishigee_0831

    2011/04/08 at 14:02

    :-o :-o :-o :-o

  9. hulan_kkk

    2011/04/08 at 14:06

    :111: :111:

  10. Crunch

    2011/04/08 at 19:23

    goy sanaa bn

  11. ulemji

    2011/04/10 at 04:19

    Монголд энэ цахилгаан тээвэр орж ирвэл өшөө илүү утаа нь багасах юм байна даа тийм ээ хө

  12. TheLibertines

    2011/04/10 at 20:33

    [size=x-large][color=BFFF00]1 jiliin dara l gehed bieleed ehelnedee [/color][/size]

  13. shiji_batuka

    2011/05/04 at 20:13

    nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *