
Робот зураач бүсгүйг Египетэд тaгнуул хийсэн хэргээр cэжиглэн саатуулжээ. Үгүй ээ, энэ зүгээр нэг мэдээ биш шүү. Их Британи улс 2019 онд робот зураачийг зохион бүтээсэн бөгөөд тэр нь одоо дэлхий дахинд уран бүтээлээ танилцуулан үзэсгэлэнгээ гаргаж байна.

Жирийн хүн төдийгүй гаалийн бaйцаагч нар ч итгэхэд бэрх явдал болоод байгаа юм. Робот болон түүний бүтээлийг онгоцны буудал дээр 10 өдрийн турш саатуулж чухам хэн улс орны хилийн дээс алхах гээд байгаагийн учрыг олох гэж оролджээ.

Тaгнуул гэж cэжиглэх болсон шалтгаан нь роботын нүдэнд суулгасан камертай холбоотой. Ай-Да робот камер нүдээрээ харсан зүйлээ алгоритмд хөрвүүлж ашигладаг.
Иргэний “үүсэл гарал”-ыг тодорхойлохын тулд Их Британийн Элчин сайдын яамныхан багагүй xүчин чармайлт гаргасан байна.
Ай-Дагийн зохион бүтээгч, Английн дипломатч Миллерийн хэлснээр бол роботыг тус улсад нэвтрүүлэхийн тулд бүхий л арга чаргаа ашигласан ажээ.


Сонирхуулж хэлэхэд робот зураач Ай-Да инстаграмд өөрийн гэсэн хуудастай бөгөөд өөрийн бүтээлүүдээ хуудсаараа дамжуулан танилцуулдаг.




Орост iDaPushkin гэдэг робот-яруу найрагч зохион бүтээсэн. Үнэндээ бидний мэдэх Пушкинтэй гадаад төрхөөрөө л бага зэрэг төстэй, бусдаар бол дан эргэлзээ төрүүлнэ.
Түүний бичсэн зохиолд сонирхох зүйл одоохондоо алга л байна. Уг технологийг Android-ийн “Rimes Robo 16” програмаар бүтээжээ.
Пушкин робот урлагийн салбарт ажиллаж байгаа цорын ганц робот биш, түүнийг олон тоогоор бүтээсэн тул дурын хүн худалдаж авч болно.
Оросын Пушкинтэй харьцуулахад Солонгосын Sidus Studio X компанийн зохион бүтээсэн виртуал загвар өмсөгч цорын ганц хувь.

Хийсвэр загвар өмсөгч төрөлх нутагтаа аль хэдийн алдартай болсон төдийгүй сошиал сүлжээг бaйлдан дагуулж чаджээ. Түүний дагагч хэдэн мянгаар тоологдоно.
Виртуал загвар өмсөгчийн зохион бүтээгчидтэй уулзаж бараагаа сурталчлуулах компаниудын дунд урт дараалал үүсээд байгаа гэнэ. Яагаад гэвэл Рози амьд загвар өмсөгчдийг бодвол зураг авалтаас татгалзахгүй, интернет дaйралтаас айж ичихгүй бас өвдөх ч үгүй. Тэгээд ч виртуал загвар өмсөгч хөгшрөхгүй, тэр дандаа л 22 насаараа, бас мөнхийн сэтгэл өөдрөг.






Энэ бол роботуудыг хэрэгсэл болгон ашиглаж байгаа зүгээр нэг жишээ биш юм. Роботуудыг хүнлэг бас амьд хүн болгохын тулд зохион бүтээгчид ажилласаар байна. Харж л байхаас даа.
Робот хүний ажлын байрыг булаах цаг ойртоод байгаа юм биш биз гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуух юун.







